Зүрхний асуудалтай хүмүүс бэлгийн харьцаанд орохдоо үүнийг анхаараарай!

2018-04-23, 10:30
7,512

Зүрхний шигдээс болсон хүмүүс гам барих шаардлагатай байдаг билээ. Тэгвэл мэргэжлийн эмч нар танд доорхи зөвлөгөөнүүдийг хүргэж байна. 

Зүрхний асуудалтай хүмүүс бэлгийн харьцаанд орохдоо үүнийг анхаараарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолоо шингээх

Оройн хоолны дараа романс эхлүүлэх нь гайхалтай сонсогдож байж магадгүй ч "Heal Your Heart" номны зохиолч, зүрх судасны мэргэжилтэн Майкл Миллер: "Зүрхний шигдээст өртсөн, зүрхэндээ мэс ажилбар хийлгэсэн өвчтөнүүд оройн хоолоо идсэний дараа бэлгийн үйл ажиллагаанд оролцолгүйгээр хэдэн цаг хоолоо шингээх хэрэгтэй" гэж зөвлөжээ. Ойролцоогоор 1-3 цаг орчим хүлээх нь зүрхэнд ирэх ачааллыг багасгадаг байна. Гэхдээ тэглээ гээд оройн хоолоо идэхгүй байж болохгүй шүү. 

Хоолоо шингээх

2 Эмээ холих хэрэггүй

Мэдээжийн хэрэг, ямар эмийг юунд зориулж ууж байгаагаа мэдэх нь хамгийн чухал. Гэхдээ үүнээс гадна эм хоорондын зохицлын талаар мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ та болон таны бэлгийн хамтрагч тань сэрэл өдөөх Виагра, Левитра зэрэг эм бэлдмэл хэрэглэсэн бол та нитроглицеринь агуулсан бэлдмэлийг ядаж 72 цаг дотор хэрэглэхгүй байх ёстой. Энэхүү эмийн бэлдмэлийг титэм судасны өвчтэй хүмүүст зүрх рүү урсах цусны урсацыг сайжруулж, цээжний хэсгээр өвдөх өвдөлтийг намдаахын тулд хэрэглэдэг байна. 

Эмээ холих хэрэггүй

3 7 хоногийн дараа идэвхтэй хөдөлгөөн хийх

Хувийн амьдралдаа эргэн орох хүртэлх хугацаа нь таны тухайн нөхцөл байдал буюу чухам ямар зүрхний эмгэг, ямар мэс ажилбар хийлгэсэн зэргээс шалтгаалан өөр өөр байна. Хэрвээ та зүрхний шигдээст өртсөн бол мэргэжилтнүүдийн зөвлөгөөгөөр хамгийн багадаа ядаж 7 хоног ор дэрний ажлаа завсарлаарай. "Зүрхний эрүүл мэндийн нөхөн сэргээх төвд эмчлүүлж байсан зүрхний шигдээс болсон өвчтнүүд 7 хоногын дараагаас биеийн идэвхитэй хөдөлгөөн хийхэд эрүүл мэндэд нь эрсдэл гараагүй" хэмээжээ. Өвчтөн нь гүйлтийн зам дээр юмуу шатаар гарахдаа 5-8 км/цаг-ын хурдтай алхах, гүйх зэрэгт амьсгаадаж, хүндрэл учрахгүй байх ёстой хэмээн мэргэжлийн эмч сануулжээ. Мөн эдгээрийг хийх үед таны цээж, хүзүүнд ямар нэг зовиур илрэхгүй, ядрах, сульдах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илрэхгүй байх ёстой. 

7 хоногийн дараа идэвхтэй хөдөлгөөн хийх

4 Суулгац суулгасан

Хэрвээ та стент суулгуулсан бол зүрхний шигдээсийн дараах үеийн зөвлөгөөг дагаж болно. Мөн таны цээж, хүзүүнд ямар нэг зовиур илрэхгүй, ядрах, сульдах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илрэхгүй байх ёстой гэдгийг дахин сануулж байна. 

Суулгац суулгасан

5 Титэм судасны урсгал өөрчлөх мэс заслын дараа

Титэм судасны цусны урсгал өөрчлөх мэс ажилбар нь "Зүрхэн дэхь цусыг бөглөрсөн артерийн судсыг тойруулан урсгалыг өөрчлөх" юм. Зүрх рүү чиглэх цусны урсгалыг сайжруулахын тулд гар, хөл, цээж зэрэг эрүүл хэсгээс тань цусны судсыг авч, артерийн судсанд холбодог байна. Хэрвээ та энэ төрлийн чухал ноцтой хагалгаанд орсон бол нөхөн сэргээх хугацааг хангалттай өгөөрэй. "Цээжин хэсэг хангалттай эдгэрэх хугацаа буюу 6-8 долоо хоног хүртэл хүлээх нь зүйтэй" хэмээжээ. 

Титэм судасны урсгал өөрчлөх мэс заслын дараа

6 Сэтгэл ханамж өмнөх шигээ байхгүй байх боломжтой

Хэрвээ эрэгтэй хүн зүрхний шигдээст өртсөн бол унтлагын өрөөндөө бага зэрэг асуудалтай тулгарч магадгүй. Чикагогын их сургуулийн явуулсан судалгаагаар 55 болон түүнээс залуу эрчүүдийн 31% нь зүрхний шигдээст өртсөнийхөө дараа ядаж нэг ширхэг асуудалтай нүүр тулсан гэжээ. Үүнд, эрхтэн сулрах, дур хүсэлгүй болох зэрэг багтана. Гэхдээ эдгээр нь хэвийн үзэгдэл учраас хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа эргэн орох болно. 

Сэтгэл ханамж өмнөх шигээ байхгүй байх боломжтой

7 Секс хийх үед

Хэрвээ таны эрүүл мэндэд ноцтой хүндрэл учраагүй бол секс хийх үедээ 2 дахь удаагаа зүрхний шигдээс болно гэж санаа зовох хэрэггүй. "Сексийн үйл ажиллагаа нь зүрхний шигдээс үүсгэх магадлал маш бага байдаг" хэмээн судалгааныхан дурдсан байна. 

Секс хийх үед

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()