Сугалаанд 2 сая ам.доллар хожсондоо үргэлж харамсдаг бүсгүйн түүх

2003 онд Калли Рожерс (Callie Rogers) хэмээх охин 16-хан насандаа 1.8 сая фунт сугалаагаар хожиж байжээ. Өнөөдөр тэрбээр том хонжвортой сугалаанд оролцоход мөрийтэй тоглоом шиг насны хязгаар тогтоохыг шаардаж байгаа юм. Учир нь тэрбээр их мөнгө хожсоны дараа бодлогогүй зүйл их хийсэндээ одоог хүртэл харамсдаг гэнэ.

Сугалаанд 2 сая ам.доллар хожсондоо үргэлж харамсдаг бүсгүйн түүх

Их Британийн Камбриагийн оршин суугч Калли Рожерс нь том хонжвортой сугалаанд оролцоход тухайн хүн дор хаяж 18 нас хүрсэн байх ёстой гэж үздэг болжээ. 

16-хан настай байхдаа асар их мөнгөтэй болсон түүнд тэр их хөрөнгийг зохицуулж, хадгалах чадвар байсангүй. Бараг бүх мөнгөө гэр бүл, найзууддаа, түүнчлэн хөх томруулах болон бусад гоо сайхны хагалгаанд зарцуулсан аж.

Тэрбээр энэ тухайгаа "Би их мөнгө хожингуутаа хүүхэд байхаа больж шууд томчуудын ертөнцөд хөл тавьсан. Олон хуурамч найзтай болж , тэд надаас байшин машины мөнгө зээлж, би ч гэнэн байсан учраас шууд л өгдөг байлаа. Мэдээж хэрэг тэдний хэн нь ч мөнгөө эргүүлж өгөөгүй" гэж хэлжээ.

Калли сугалаанд хожсоноос хэдхэн долоо хоногийн дараа түр зуурын амраг, хүүхдүүдийнх нь эцэг болох хүнтэй танилцжээ.

Өмнө нь цагийн 3.5 фунтын цалинтай ажил хийдэг байсан охин найз залуутайгаа 180 мянган фунтын үнэтэй байшинд нүүн орсон байна. Хосууд 5 жилийн дараа салсан бөгөөд түүний дараа Калли хар тамхинд донтож, амиа хорлохыг ч оролдож байжээ.

Калли хар тамхинд нийт 250 мянган фунт зарцуулсан болохоо дурссан аж. Бүр нэг удаа засгийн газраас хүүхдүүдийг нь асрамжинд авах шаардлага гарчээ.

Түүний дараа Калли өөрийн амьдралаа буцааж олохын тулд 17 мянган фунтын үнэтэй хөх багасгах хагалгаанд оржээ.

Одоо тэрбээр сувилагчийн ажил хийдэг бөгөөд жилд 12 мянган фунтын орлого олдог аж. Гэхдээ тэр өмнөх амьдралаа бодвол харьцуулшгүй жаргалтай байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()