Доорх хэсгүүдийг хүчтэй цохих, унаж бэртвэл та амь насаа алдах өндөр эрсдэлтэй юм. Тиймээс болгоомжтой байх хэрэгтэй юм.
1
Толгойн орой хэсэг
Энэ хэсэг бол толгойн хамгийн эмзэг хэсэг юм. Хэрэв толгойн орой хэсэгт хүчтэй, чанга цохивол, тухайн хүн шоконд орох, ухаанаа алдах болно.
2
Чамархай
Ихэнх кинон дээр хүмүүс унахдаа биеийн энэ хэсгийг ямар нэг зүйлийг хурц ирмэгт цохиж нас бардаг. Учир нь тухайн хэсэгт артерийн судас байдаг бөгөөд хүчтэй цохисноор дотуур цус алдаж нас бардаг аж.
3
Хамар
Хамар руу цохих нь маш их өвдөхөөс гадна, тухайн хүнийг их хэмжээгээр цус алдуулахад хүргэдэг. Учир нь хамрын яс нь хугарахад амархан бөгөөд эмзэг байдаг.
4
Нугас
Нурууны нугас нь мэдрэлтэй шууд холбоотой байдаг. Тиймээс ч хэрэв нугас гэмтвэл, хүн суумгай болох мөн мэдрэлийн эмгэгтэй болдог.
5
Нүд
Нүдийг бөгжтэй, эсвэл хурц зүйлтэй гараараа цохивол, тухайн хүн хараагүй болох өндөр эрсдэлтэй юм.
6
Доод эрүү
Доод эрүү нь хүний хамгийн эмзэг хэсгүүдийн нэг юм. Тиймээс ч эрт үед цэргүүд, дайсантайгаа тулалдахдаа эрүү рүү нь хүчтэй цохидог байжээ.
7
Төвөнх
Ялангуяа эрчүүдийн хувьд хамгийн эмзэг хэсгүүдийн нэг юм. Хоолойг боох, төвөнхийг шахах үед хүний амьсгал боогдож, бөөлжүүлэх болно. Хэрэв удаан хугацаанд ийн шахвал, амь насаа алдах өндөр эрсдэлтэй.
8
Тохой
Тохой руу хүчтэй цохих, дарж унах нь мөн л аюултай юм. Ингэснээр та хөгжлийн бэрхшээлтэй болох эсвэл удаан хугацаанд гипстэй явах болно.
9
Хэвлийн төв хэсэг
Хэвлийн төв хэсэгт чанга цохих, өшиглөх үед дотор эрхтнүүд задарч, үхэлд хүрэх магадлал маш өндөр байна.
10
Зүрх
Зүрх нь бидний биеийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Тиймээс ч зүрх өвдөх, шигдээс болох тэрчлэн тухайн хэсэгт хатуу биетээр цохих, хутгалах үед хүн тэр даруй амьсгал хураадаг.
11
Хэвлийн доод хэсэг
Хэвлийн доод хэсэгт хүчтэй даралт ирэх, цохиулах нь тухайн хүнийг үхэлд хүргэх өндөр магадлалтай юм. Мөн үхэлд хүрэхгүй ч, дотор эрхтнийг ноцтойгоор гэмтээж болзошгүй.
12
Бөөр
Бөөр нь мөн л маш эмзэг эрхтнүүдийн нэг бөгөөд хүчтэй цохиулвал, тухайн хүн шоконд орж мэднэ.
13
Цавь
Ялангуяа эрчүүдийн хувьд эмзэг эрхтэн, цавь орчим хүчтэй цохиулах нь тэднийг чимээгүй үхэлд хүргэж, цаашлаад амь насанд нь хүрдэг. Чимээгүй үхэл гэдэг нь тухайн хүнийг үргүйдэлд оруулж болно.
14
Өвдөг
Өвдөгний тус хэсэгт хүчтэй цохиулах, ямар нэг бэртэл авснаар, тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй болох өндөр эрсдэлтэй.
Дээрх цэгүүд дээр дарвал, гэмт этгээдийг шоконд оруулж, танд зугатах боломж олдоно.
Хүний биед нэг ёсны унтраах товчнууд байдаг. Тэдгээр цэгэн дээр дарснаар хүн хэсэг хугацаанд хөдөлж чадахгүй болох, хөдөлгөөн нь саармагждаг. Иймд хэрэв та дайсантай учирвал, зурагт үзүүлсэн тус цэгүүдэд хүчтэй цохих хэрэгтэй. Энэ нь тухайн хүнийг үхэлд хүргэхгүй бөгөөд ердөө шоконд оруулдаг байна.