Манай гаригийн хамгийн сонирхолтой содон баримтууд

Хуудас цаасыг хэдий л их нугалбал хэмжээгээрээ бүхий л ертөнцөөс том болно гэдгийг та мэдэх үү? Энд тэнд хөхөрсөн сорви яагаад өнгөө хувиргадаг юм бол? Энэ бүхнийг мэдэхийг хүсэж байгаа бол, энэ ер бусын зүйлсийн талаар хожим хүүхдүүддээ ярьж өгөх мэдээллийг бид танд хүргэхээр бэлтгэлээ.

Манай гаригийн хамгийн сонирхолтой содон баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нойтон даавуу яагаад бараан харагддаг вэ?

Барзгардуу материал дээр ус асгахад гадаргуу нь гялгар харагддаг. Тухай материал өнгөө өөрчлөхгүй ч түүн дээр тусах гэрэл өөрчлөгдөж байгаагаас бидний нүдэнд ийнхүү харагддаг ажээ.

Гэхдээ бидний нүд материалын өнгийг яаж тодорхойлж хардаг юм бэ? Тухайлбал, ямарваа нэг зүйл дээр гэрэл тусахад бидэнд нүдний  торлог бүрхэвчээр дамжиж харагддаг. Тас харанхуйд бид юуг ч харж чаддаггүй нь үүнтэй холбоотой.

Цагаан өнгө үндсэн долоон өнгөнөөс бүрддэг. Хэрвээ бүс даавуу будахад улаанаас бусад бүх өнгийг ашиглавал үр дүнд нь тэр даавуу улаан л болно.

Нойтон даавуу яагаад бараан харагддаг вэ?

2 Цас яагаад хөл дор чахардаг юм бол?

Шинэхэн цасан дээгүүр алхахад нэг тийм чахарсан сонин дуу авиа гардгийг та анзаарч байсан уу? Цасан ширхгүүд эвдэрч байгаа л юм шиг дуулддаг. Гэхдээ энэ үед цасан бүрхүүл нь жижиг цасан ширхгүүдээс гадна агаараас бүрдэж байдаг бөгөөд бид түүнд даралт өгөх үед агаар шахагдан бяцарч ийм дуу авиа гаргадаг байна.

Гэхдээ хүйтэнд цас ингэж чахрах нь илүүтэй сонсогддог атлаа гадаах градус тэг рүү ойртох тусам бараг сонсогдохоо больдог. Хэргийн учир нь бага температурт цасны гадаргуу дээр маш нимгэн усан бүрхэвч бий болдог байна. Энэ усан давхарга цасны чахрах дууг хаадаг болохоор цас чахарч сонсогдох нь бага байдаг ажээ.

Цас яагаад хөл дор чахардаг юм бол?

3 Хуудас цаас орчлонгоос зузаан болж болох уу

Хуудас цаасыг нугалаад л байвал 93 тэрбум гэрлийн жилээр хэмжигдэх орчлонгоос ч том болно гэвэл та итгэх үү? Жирийн А4 цаасны зузаан 0,1 мм байдаг бол түүнийг нугалбал 0,2 мм болдог. Ингээд цааш 10 нугалахад (харамсалтай нь цаасыг долоогоос илүүү нугалахад хэцүү) цаасны зузаан гарын алга шиг болно. 30 нугалахад 100 км өндөр буюу сансарт ниссэнтэй адил. Харин 51 нугалбал та наранд хүрнэ. Харин 90 нугалбал 110 сая гэрлийн жилийн хэмжээтэй супер Дева одноос том болно. 103 нугалбал орчлон ертөнцийн хязгаарыг давж гарна.

Хуудас цаас орчлонгоос зузаан болж болох уу

4 Далайн ургамал юугаараа онцлог вэ?

Манай гариг дээр найман мянга орчим төрөл бүрийн далайн ургамал, амьд биет байдаг. Энэ гайхамшигт амьд биетүүд нь нэг л газраа бэхлэгдэн тэндээ нэг насыг бардаг, ямар ч эд эрхтэн байхгүй зөвхөн нэг эсээс л бүрддэг.

Гэхдээ бас ер бусын онцлог шинж, чадвар тэдэнд бий. Хэрвээ далайн энэ ургамлыг усаар угаагаад түүнийгээ хутгаж орхих юм бол хэсэг хугацааны дараа буцаж нэгдээд анх ямар байсан яг тэр хэлбэртээ буцаад ордог байна. 

Далайн ургамал юугаараа онцлог вэ?

5 Үхэшгүй биет гэж байдаг уу?

Далай дахь "Turritopsis Nutricula" хэмээх медуза буюу зөөлөн биет нь манай гариг дээрх цор ганц үхэшгүй амьд биет гэж болно. Медуза нь ойролцоогоор 5 мм орчим диаметртэй, усны ёроолд бий болмогцоо хатуулаг бүрхэвчтэй уруй болж хувирдаг биет юм. Энэ бүрхэвчээр хамгаалагдаж байж байгаад шинэ шинэ медуз бий болж, энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэжилдэг.

Медуза үхэж болох уу? Болно. Гэхдээ зөвхөн гадны биет, араатан тухай медузын ургацаг руу дайрах юм бол халдвар авч үхдэг. Түүнээс биш биологийн хувьд "Turritopsis Nutricula" медуза нь үхэшгүй. Хэргийн учир нь тэдний эст үржих хязгаар гэж байхгүйд оршино, харин хүнд бол энэ давтамж 52 л байдаг.

Үхэшгүй биет гэж байдаг уу?

6 Хөхөрсөн толбо яагаад өнгөө хувиргадаг вэ?

Хөхөрсөн толбо яагаад өнгөө хувиргадаг юм бол хэзээ нэгэн цагт та өөрөөсөө ингэж асууж байсан уу? Энэ нь ердөө л хүний биеийн "гемоглобинтой" холбоотой. Биеийн гэмтсэн хэсгийн арьсан доорх судас хагарснаар гемоглобины хүчил төрөгч алдагдаж цус улаан өнгөтэй байснаа ягаан болдог. Харин эдгэх үедээ эргээд гемоглобины хүчил төрөгчөө нөхсөнөөр аажмаар өнгөө өөрчилж, хэвийн байдалдаа ордог байна. Гемоглобиныг алдсаны дараахан цөсний пигмент түүнийг орлосноос ногоон өнгөтэй болдог байна. Эцэст нь тэнд "билирубин" бий болж энэ нь шар өнгөтэй болж хувирна. Ингэж ээлж дараалахаас гадна заримдаа нэгэн дор өөр өөр өнгөтэй байх нь бий.  Энэ нь арьсан доорх цусны зузаан өөр өөр хэсэгтээ адилгүй байгаатай холбоотой гэнэ. Хөл дээрх цус хуралтад даралт ихтэй байдгаас  эдгэх явц нь биеийн бусад хэсгээс удаан байдаг байна.

Хөхөрсөн толбо яагаад өнгөө хувиргадаг вэ?

7 Таны өндөр өглөөнөөс орой яагаад намхан байдаг вэ?

Өглөө оройдоо өндрөө хэмжээд үзээрэй. Хүн орой нь өглөөнөөс 1-2 см намхан байдаг. Яагаад ингэдэг вэ? Хэргийн учир нь нурууны ясны хоорондох зөөлөн эдтэй холбоотой юм. Өдрийн туршид хүн босоо байдаг болохоор энэ нь дарагдаж нимгэрээд шөнөдөө сэргэдэг болохоор хүний өндөр өөрчлөгдөж байдаг. Биеийн хүчний ажил, хүнд дасгал зэргийн үед энэ зөөлөн эд 3 см-ээр намсдаг.

Харин сансрын нисэгчдийн хувьд тэд газрын татах хүчнээс ангид байдаг болохоор өндөр нь 5 см-ээр нэмэгддэг байна. Гэхдээ энэ нь тэр чигтээ үлдэхгүй эх дэлхийдээ эргэн ирэхэд нисэхийн өмнөх хэвийн хэмжээндээ эргээд ордог юм.

Таны өндөр өглөөнөөс орой яагаад намхан байдаг вэ?

8 Бумеранг яагаад эргэж ирдэг вэ?

Бумеранг олзоо онож гэмтээхийн оронд эзнээ эргэж онох аюултай зэвсэг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ бүхий л бумеранг ингэж эргэж ирдэггүй, харин тодорхой хэлбэр, хэмжээтэй бумеранг л шидсэн газартаа буцаж ирдэг байна.

Эргэж ирдэг бумерангийг Австралийн уугуул иргэд Аборигенууд анд хэрэглэдэггүй, зөвхөн шашин шүтлэгийн зорилгоор хэрэглэдэг байжээ. Гэхдээ бумеранг яагаад эргэж ирдэг вэ? Энэ нь ердөө л бумерангийг нисэх үед нислэгийн хэвтээ чиглэлд нь аэродинамикийн хүч үйлчилдэгтэй холбоотой.

Бумеранг яагаад эргэж ирдэг вэ?

9 Мөнгө цуглуулагчийг яагаад гахай хэлбэртэй хийдэг вэ?

Задгай мөнгө цуглуулагч савыг өнөөдөр төрөл бүрийн хэлбэртэй хийдэг ч анхны хэлбэр нь торой байжээ. Ийм цуглуулагчийг эхлээд англичууд мөрийтэй тоглоомын үеэр авсан мөнгөө хийхэд зориулан бүтээж  "pygg" буюу "шаргал шавар" гэж нэрлэсэн нь орос хэлний гахай гэсэн үгтэй дүйдэг байжээ. Дундад зууны ядуу англичууд гал тогооны сав суулгаа ийм л шаргал шавраар хийдэг байсан болохоор энэ нь түүнийгээ л дагасан хэрэг. Ингээд л шаргал шавраар хийсэн ийм савандаа энгийн зүйлсээ ч хадгалдаг байж. Үүнийгээ тэд "pygg jar" гэж нэрлэдэг байжээ. Цаг хугацааны аясаар энэ үг нь "piggy bank" болж  мөнгө цуглуулагч болон хувирсан юм.

XIX зууны эхээр Англид дараа нь бүхий л Европ даяар "piggy bank" нь гахайн торойн хэлбэртэй болж, жинхэнэ утгаараа “мөнгөний гахай” гэж нэрлэгдэх болжээ.

Мөнгө цуглуулагчийг яагаад гахай хэлбэртэй хийдэг вэ?

10 Амьтдад яг хүн шиг хурууны хээтэй юу?

Коала гэж нэг хөөрхөн амьтанд хүнтэй нийтлэг  зүйл бий. Тэдэнд яг л хүнийх шиг сарвуун дээр нь хүнийх шиг хурууны хээ байдаг ажээ. Тэгэхээр энэ баавгай ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх юм бол цагдаагийнхан яг л хүн шиг хурууны хээгээр нь олж болно гэсэн үг. Электрон микроскопоор харсан ч тэдний хурууны хээ биднийхээс ялгаагүй. Бас сармагчинд ч хурууны хээ байдаг ч энэ нь биднийхээс өөр. Коалонууд хурууныхаа хээний тусламжтайгаар идэх навчаа авч чаддаг бол хүнд хурууны хээ ямар үүрэгтэйг өнөө хүртэл тайлж чадалгүй эрдэмтэд маргалдсаар байгаа юм.

Амьтдад яг хүн шиг хурууны хээтэй юу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()