Камерын дуранд хэзээ ч бууж байгаагүй 10 зүйл

Орчин үед хүүхэд төрж амжаагүй, эхийн хэвлийд байхдаа л камерын дуранд өртөх болсон билээ. Түүнчлэн дэлхий ертөнцийн бүхий л сайн, муу зүйлс гэрэл зургийн хальснаа буух болсон. Гэхдээ одоогийн байдлаар камерын дуранд өртөөгүй хэд хэдэн зүйлс байгаа гэнэ шүү. Ингээд юу, юу байгааг хамтдаа сонирхоцгооё.

Камерын дуранд хэзээ ч бууж байгаагүй 10 зүйл

1 Нар 20 сая км-ийн зайнаас

2018 оны 11 сарын 8-нд НАСА "Parker Solar Probe" нь бидний хамгийн чухал од болох нарны зургийг 20 сая километрийн зайнаас дарж байжээ. Энэ бол нартай хамгийн ойр байрлаж буй камер юм. Тэгэхээр та хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утастай байсан ч үүнээс хол зайнаас нарны зураг дарж чадахгүй юм.

Нар 20 сая км-ийн зайнаас

2 Одны яг одоогийн төрх

Гэрэл маш хурдан тархдаг гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ нарнаас гадна дэлхийтэй хамгийн ойр байрлах Альфа Центавр одны гэрэл манай гарагт ирэхийн тулд 4 жил шаардлагатай гэнэ. Түүнчлэн орчин үед байгаа Альфа Центр одны зураг бол 4 жилийн өмнөх зураг юм. Тэгэхээр Альфа Центавраас цаана байрлах одны зургийг дарахад үүнээс ч олон жил шаардагдах ажээ.

Одны яг одоогийн төрх

3 Саран дээрх эмэгтэй

Нарны зургийг ойроос дарахаас ч илүү хүнд ажил бол саран дээрх эмэгтэйн зургийг авах юм. Саран дээр очих хамгийн дөхсөн сансрын нисгэгч эмэгтэйг Жерри Кобб байсан гэж үздэг бөгөөд түүнийг Нейл Армстронгийн оронд нисгэх гэж нэр дэвшүүлж байжээ.. Гэхдээ амжилтад хүрээгүй бөгөөд харин сансарт ниссэн хамгийн анхны эмэгтэй Валентина Владиморовна Терешковагийн зураг үлдсэн билээ.

Саран дээрх эмэгтэй

4 Татах хүч

Татах хүч бол дэлхийн төв рүү обьектуудыг татаж байгаа зүйл юм. Мөн бид татах хүчний нөлөөллийн гэрэл зургийг дарах боломжтой хэдий ч бодит байдал дээр татах хүч байдаг гэдгийг гэрэл зургаар нотлох боломжгүй юм.

Татах хүч

5 Соронзон орон

Соронзон орон нь татах хүчний эсрэг нөлөөг үзүүлдэг. Жишээлбэл, та ямар нэгэн төмөр эдлэлийг газар унагасан байя гэж бодъё. Энэ үед та гартаа соронзтой зогсож байвал соронз татах хүчинд сөрөг урвалыг үзүүлж, төмөр соронзонд наалдах болно. Харин соронзон орны үйлдлийг гэрэл зургийн хальснаа буулгах боломжгүй байдаг.

Соронзон орон

6 Үхлийн мөч

Та нас барахынхаа өмнө бол хангалттай олон зураг дарж чадах биз. Мөн нас барсны дараа ч гэр бүлийнхэн чинь таны зургийг авч чадна. Харин яг нас баралтын үеийн зургийг хэн ч дарж чадахгүй юм. Учир нь тэр мөч яг хэзээ тохиох нь тодорхойгүй байдаг шүү дээ. 

Үхлийн мөч

7 Бодол

Бодолд өөрийн гэсэн байр суурь байдаггүй бөгөөд таны тархийг задалж үзсэн ч түүнийг хаана байгааг олох боломжгүй юм. Тэгэхээр хамгийн ухаалаг хүний тархи байсан ч бодлын зургийг дарж чадахгүй билээ.

Бодол

8 Цаг хугацаа

Орчин үеийн техник технологи ч цаг хугацааны бодит дүрслэлийг буулгаж чадахгүй. Бид зөвхөн цаг хугацаа өнгөрсний дараах үр дүнг л авч чадна. Үүнээс гадна, энэ нь бодолтой адил өөрийн гэсэн орон зайгүй, материаллаг бус зүйл юм. Тиймээс та эргэж буцалтгүй өнгөрсөн үеийг л харах боломжтой аж.

Цаг хугацаа

9 Таны цалин

Үүнд бол хэд хэдэн шалтгаан бий. Жишээлбэл, та цалингүй нэгэн байж болно. Эсвэл таны цалин хэт бага ч байж болох юм. Гэхдээ та сарын сүүлээр миний цалин хаана байна гэж өөрөөсөө асуухад л хариулт нь цалингийн зургийг дарах боломжгүй гэдгийг батлах биз ээ.

Таны цалин

10 Дур тавилтын үеийн таны царай

Магадгүй энэ нь ч дээр байж болох юм. Түүнчлэн танд иймэрхүү төрлийн зураг байгаа бол өөртөө үлдээсэн нь зүгээр биз ээ.

Дур тавилтын үеийн таны царай

Бусад зүйлс

Камерын дуранд өртдөггүй маш олон жижиг зүйлс байдаг ба тэдгээрт та тусгайлан анхаарал тавих шаардлагагүй юм. Жишээлбэл, камерын нөгөө тал нь хэзээ ч өөрийнхөө камерт буудаггүй бөгөөд энэ нь тийм ч чухал зүйл биш шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()