Охин чулуугаар уйлж эхэлжээ

2014-02-11, 02:51
22,739
Йеменд төрсөн 12 настай охин нутгийн оршин суугчдыг шоконд оруулж, эмч нарыг тэвдүүлэв. Учир нь уйлах үед нь охины зовхин дороос жижигхэн чулуу гарч эхэлжээ.
Охин чулуугаар уйлж эхэлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Йемений орон нутгийн телевизийн сувгаар шинэжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа өвчнөөр өвдөн зовж буй Саадия Салех (Saadiya Saleh) нэртэй охины тухай сурвалжлагыг үзүүлжээ.

Нэг удаа Саадийн нүднээс нулимсаны оронд чулуу гарсанаас бүх зүйл эхэлсэн байна.

www.caak.mn

Цочирдсон эцэг эх нь охиныхоо хачин өвчнийг эмчлүүлэхийн тулд эмнэлэг рүү авч явсан байна. Гэвч сандарсан эмч нар тээнэгэлзсэн байдалтай гараа тэлжээ. Мэдлэггүй гэсэн зэмлэлээс зайлсхийхийн тулд эмч нар хачин өвчнийг сэтгүүлч нарт үзүүлэхээр шийджээ.

Ийнхүү эмч хэрхэн 12 настай охины зовхиноос “чулуун” нулимсыг цагийн турш нямбай гэгч нь авч, тэдгээрийг алчууран дээр тавьж буйг харуулсан бичлэг YouTube дээр бий болжээ.

www.caak.mn

Үнэмшүүлэх нотолгоо болох цуглуулсан чулуунуудыг хараад эмч нар Саадияад тохиолдож буй зүйлд тодорхой тайлбар өгч чадахгүй нь гэдгээ дахин батлан хэлжээ.

“Энэ дүүрэгт иймэрхүү тохиолдол хоёр дахь нь гарч байна. Салехийн хачирхалтай өвчин нутгийн оршин суугчдын дунд түргэн тархаж, мэгдэн сандрах шалтгаан болж байна.”-гэж орон нутгийн сэтгүүлч мэдэгдсэн байна.

Үнэхээр Саадийн гэр бүлтэй зэргэлдээ ойрхон амьдардаг хүмүүс түүнийг шулмасын хорлол туссан эсвэл хараалгасан гэж үзэн охинтой тааралдахгүй байхыг илүүд үзэж байгаа ажээ. Гэвч оршин суугчдын ихэнхи нь эдгэшгүй аюултай өвчний тухай онолыг дэмжиж байгаа гэнэ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()