Наймдугаар сарын зурхайгаа уншаарай!

7-р сард танд юу ч тохиолдсон бай хамаагүй маргааш шинэ сар эхлэх гэж байна. Тиймээс та ч гэсэн өнгөрсөн бүхнээ мартаж аз жаргалтай байх хэрэгтэй шүү. Ингээд 8-р сард таныг ямар адал явдлууд хүлээж байгааг хамтдаа сонирхоцгооё. 

Наймдугаар сарын зурхайгаа уншаарай!

1 Хонь

Энэ сард танд хайр дурлал, шинэ төсөл эхлүүлэх, хүүхэдтэй болох гэх мэт сайхан зүйлүүд тохиолдоно. Мөн амьдралд тань шинэ сорилтууд тулгарах тул бүх хүчээ дайчлахад бэлдээрэй. Гэхдээ гаргаж байгаа хүч хөдөлмөртөө өөрөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй шүү. Үүнээс гадна энэ сард та орлого, зарлагаа хянаж чадвал ямар нэг эрсдэл хүлээхгүй юм.

Хонь

2 Үхэр

Ангараг гарагийн нөлөөгөөр та ирэх 2 сар хүртэл тун завгүй байх нь ээ. Түүнчлэн энэ сар танаас өөртөө итгэлтэй байдлыг шаардах бөгөөд заримдаа бусадтай харилцах тал дээр эмзэг байх төлөвтэй байна. Гэхдээ та ганцаараа хийж гүйцэтгэх ажил дээр дахин тав тухтай байдлаа мэдэрч эхлэх болно. Мөн од, эрхэс таныг гэр бүлдээ анхаарах хэрэгтэйг сануулж байна. 

Таны ивээл сугар гараг сарын эхний хагаст охины ордонд байрласнаар та өөртөө сэтгэл ханамжтай байх болно. Харин дараа нь сугар гараг жинлүүрийн ордонд очсоноор таны ажлын байран дахь уур амьсгал сайжирч, бүх зүйл дээрдэх хандлагатай байна. Үүнээс гадна та эрүүл мэнддээ санаа тавих ёстойгоо мартаж болохгүй шүү.

Үхэр

3 Ихэр

Энэ сард таны амьдралд олон адал явдал тохиолдож, нийгмийн харилцаанд чинь өөрчлөлт гарч, шинэ танилтай болох төлөвтэй байна. Мөн та ямар нэг шинэ ажил хийж эхлэхээр шийдсэн байгаа бол бусадтай хамтарч ажиллаж, хариуцлагатай байх хэрэгтэйг санаарай.

Түүнчлэн сугар гараг охины ордонд байрлаж байгаа учир хэт их ажилласныхаа дараа гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг зөвлөж байна.

Ихэр

4 Мэлхий

Энэ сард та өөрийн санхүү, хөрөнгө мөнгөндөө анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн тулгарсан асуудал бүрд хариуцлагатай хандаж хурдан шийдвэрлэх нь зөв юм.

Сугар гараг жинлүүрийн орд руу шилжих сарын дунд хэсэгт та гэр бүлдээ түлхүү анхаарч эхлэхээс гадна гадагшаа явах эсвэл гэртээ шинэ зүйл худалдаж авах төлөвтэй байна. Харин сарын сүүлээр төлөвлөгдөөгүй зардал гаргахаас сэргийлээрэй.

Мэлхий

5 Арслан

Энэ сард та хувийн амьдралдаа нэлээн анхаарал хандуулах нь ээ. Арслангууд буд, санчир гарагийн нөлөөгөөр өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж ирээдүйн төлөвлөгөөгөө ч гаргах хандлагатай байна. Түүнчлэн сарын эхний хэсэгт таны үүрэг хариуцлага нэмэгдэх хэдий ч сурч мэдсэн зүйлсийнхээ тусламжтайгаар та бүхнийг санаа амар даван туулах болно.

Мөн энэ сард санхүүгийн асуудал чинь хурдан шийдэгдэх боловч та олсноосоо илүүг үрэх магадлалтай байна. Тиймээс хэрэггүй зүйлс худалдаж авч битгий өөрийгөө хямралд оруулаарай. Харин сарын сүүлээр хайр сэтгэлийн чинь асуудал цэгцрэх төлөвтэй байна.

Арслан

6 Охин

Та энэ сард чимээгүй, идэвхгүй байдлаасаа гарч бусадтай нээлттэй харилцах болно. Улмаар тантай уулзсан хүн бүр нөхөрсөг байдалд чинь татагдана. Мөн та санааг чинь зовоож байсан зүйлийнхээ шийдлийг сарын эхэнд олох нь ээ. Гэвч та тэрхүү асуудлынхаа талаар бусдад хэлэлгүйгээр 9-р сарын эхэн хүртэл зөвхөн өөрөө өөртэйгөө ярилцах хандлагатай байна. Яагаад гэдгийг нь ч мэдэхгүй ч санаа зовж, эргэлзэх нь хэвийн зүйл гэдгийг санаарай.

Энэ сард та шинэ зүйл эхлүүлэхэд таатай биш боловч өөрийнхөө чадварыг үнэлж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой байна.

Охин

7 Жинлүүр

Та сарын эхэнд бусдад туслах үйлээ үргэлжлүүлж байх хэрэгтэй. Харин 17-ноос хойш эрч хүчтэй, нөхөрсөг байдал чинь эргэн ирэх болно. Түүнчлэн танд өөрийн хөрөнгөө бусдаас хамгаалах хэрэг гарах нь ээ.

Бархасбадь гарагийн нөлөөгөөр энэ сард амьдралд чинь нэлээд их өөрчлөлт гарах бөгөөд та эрх чөлөөтэй байдлыг илүү эрхэмлэх болно. Мөн багаа зөв бүрдүүлж, шинэ найз нөхөд, хамт олонтой болж тэдэнтэйгээ урт хугацааны туршид хамтран ажиллана. 

Жинлүүр

8 Хилэнц

8-р сар таны ажил мэргэжлийн хувьд шинэ хуудсыг нээж өгнө. Мөн та ажилдаа илүү их цаг зав гаргаж, анхаарал хандуулснаар амжилтад хүрэх болно. Гэхдээ түүнийхээ хажуугаар гэр бүлдээ санаа тавих хэрэгтэй шүү.

Ангараг гарагийн нөлөөгөөр таны хувийн харилцаа тийм ч сайн биш байна. Гэхдээ хамтрагчтайгаа харилцах харилцаа чинь хэр бат бөх байхаас хамаарч бүх зүйл шийдэгдэнэ. Хэрэв та хоёрын харилцаа хэврэг бол уур бухимдал, сэтгэл гутралтай нүүр тулахдаа бэлдээрэй.

Хилэнц

9 Нум

Энэ сард та аялал, суралцах тал дээрээ шинэ төлөвлөгөө гаргана. Гэхдээ гаргасан төлөвлөгөөндөө хариуцлагатай хандах ёстой шүү. Мөн шинэ зүйл сурах гэж байгаа бол зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Үүнээс гадна сарын эхэнд фитнесст явж, хоолны дэглэм барьж эрүүл мэнддээ анхаараарай.

Багаар ажиллах ажилд өөртөө итгэх итгэл чинь багасаж, сэтгэлээр унах магадлалтай байгаа тул та ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Тэгэхээр сэтгэлээр унаж, бухимдахгүйн тулд та аль болох өөр зүйлд анхаарч стрессээ тайлж байх хэрэгтэй шүү.

Нум

10 Матар

Энэ сард та дундын хөрөнгөндөө илүү их анхаарал хандуулж, шинэ зүйл туршиж үзэх нь зүйтэй. Хэдийгээр зээлийн асуудал тийм ч нааштайгаар шийдэгдэхгүй боловч та өөр ямар нэгэн арга олох болно. Түүнчлэн сарын сүүл хэсгээр таны санхүүгийн асуудал цэгцрэх төлөвтэй байна.

Та энэ сард эрч хүчээ зөв хуваарилж, сахилга баттай байх хэрэгтэй. Мөн өөрийн дуртай зүйлээ хойш нь тавьж ажилдаа анхаарч эхлээрэй. Үүнээс гадна хэрэв та хүүхэдтэй бол энэ сард хүүхдүүд чинь асуудал үүсгэж магадгүй байна.

Матар

11 Хумх

Энэ сард таныг шинэ харилцаа хүлээж байна. Мөн санчир гарагийн нөлөөгөөр та хувийн амьдралдаа илүү их ач холбогдол өгөх хандлагатай байна. Гэхдээ шинэ харилцаа чинь хэр бат бөх байхаас хамаарч бүх зүйл шийдэгдэнэ гэдгийг санаарай.

Гэр бүлийнхээ гишүүдтэйгээ санал бодол зөрчилдөж магадгүй. Ялангуяа та гэр бүлийнхнээсээ эрч хүч авдаг учраас тэрхүү таагүй байдал сэтгэл санааг чинь нэлээд хямраахаар төлөвтэй байна. Мөн та гэр бүлийн уур амьсгалаа сайжруулахыг хүсэх боловч өөрийн үзэл бодолдоо үнэнч байхыг илүүд үзэх нь ээ.

Хумх

12 Загас

Эрүүл мэнд, хооллолтондоо анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөөрэй. Энэ сард ажилтай чинь холбоотой асуудлууд гарч болзошгүй байгаа бөгөөд та тэдгээрийг засахын тулд нэлээдгүй хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь ээ. Мөн хэрвээ та хариуцлагатайгаар удаан хугацаанд ажиллаж чадвал тун удахгүй үр дүнг нь үзнэ гэдэгтээ итгэлтэй байгаарай.

Энэ сард Загаснууд өөртөө итгэлтэй байж, гаргасан санаагаа бусадтай хуваалцаж, ажил хэрэг болгоход таатай байх болно.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()