Эрчүүдийн эмэгтэйчүүдээс нуудаг 13 зүйл

Хүн бүр эмэгтэй хүнийг өөрийн гэсэн нууцтай байх ёстой гэж боддог. Харин эрчүүдийн хувьд ямар байдаг бол? Үнэн хэрэгтээ зоригтой, хүчтэй, өөртөө итгэлтэй залуус маш эмзэг байдаг бөгөөд тэд эмэгтэйчүүдийн хэзээ ч тааварлашгүй олон нууцыг өөртөө агуулж байдаг гэнэ. Ингээд эрчүүдийн бүсгүйчүүдээс нуудаг зүйлстэй хамтдаа танилцацгаая.

Эрчүүдийн эмэгтэйчүүдээс нуудаг 13 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Айдас

Та хэзээ ч эр хүнээс энэ үгийг сонсохгүй гэдэгтээ итгэлтэй байж болно. Учир нь тэр таны нүдэнд зоригтой, эрэлхэг баатар мэт харагдахыг хүсэж байгаа шүү дээ. Тиймээс ч эрчүүд “Айдас” гэх үгийг мэддэггүй юм. Түүнчлэн хэрвээ гэнэтхэн түүний зүрхний цохилт хурдсаж, хөлс нь гарч, гар нь чичирч байвал тэр ядарсан эсвэл даралт нь ихэссэн байх магадлалтай бөгөөд энэ нь огтхон ч айдастай холбоогүй гэдэгт итгээрэй.

Айдас

2 "Би үүнийг яаж хийхээ мэдэхгүй"

Хайртай залуудаа "Хонгор минь, мэргэжлийн хүн дуудвал яаж байна?"  гэх үгийг хэзээ ч битгий хэлээрэй. Учир нь тэр бүх зүйлийг мэддэг, хийж чаддаг юм. Тэгэхээр түүнд бага зэрэг судлах хугацааг л өгөх хэрэгтэйг санаарай.

Энэ нь эвдэрсэн тавиур, сантехник, цахилгаан гээд бүхий л зүйлд хамаатай шүү.

"Би үүнийг яаж хийхээ мэдэхгүй"

3 Халаас хоосон байдал

Энэ асуудал ихэнхдээ харилцааны эхэнд дурлалт залуу нь бүсгүйдээ төрөл бүрийн бэлэг өгч, үнэтэй ресторанаар дагуулан явж анхаарлыг нь татах гэж хичээх үед тохиолддог. Мэдээж, гэр бүл болсон хойноо ямар нэг зүйл худалдаж авахад мөнгө хангалтгүй байна гэж хэлж болох ч эрчүүд хамгийн эцсийн мөчид л энэ үгийг хэлдэг юм.

Халаас хоосон байдал

4 Хардалт

Эрчүүд өөрийн сэтгэл санаагаа нээлттэйгээр илэрхийлж чаддаггүй. Ялангуяа хардалтын үед энэ нь илт мэдэгдэх нь бий. Тиймээс ч зарим эмэгтэйчүүд "Тэр намайг огтхон ч харддаггүй. Би түүний хувьд хэн ч биш" хэмээн гомдоллож эхэлдэг байна. Гэхдээ энэ бол худлаа ойлголт юм. Хэдийгээр тэр гаднаа өөртөө итгэлтэй, юу ч болоогүй мэт байгаа боловч таныг өөр залуутай ярилцах бүрд түүний дотор галт уул дэлбэрэх гэж байгаа мэт болдог юм шүү.

Хардалт

5 Магтаал хүсэх

Ихэнхдээ эрчүүд эмэгтэйчүүдэд магтаалын үг хэлж, тэдний гоо үзэсгэлэнг биширдэг билээ. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүд ч гэсэн магтуулах дуртай байдаг бөгөөд тэдэнд хайр, халамжаа илэрхийлж байх хэрэгтэйг мартуузай.

Магтаал хүсэх

6 Сэтгэл хөдлөл

Хайрттайгаа цуг гунигтай кино үзэж, та мэлмэртлээ уйлж байхад найз залуу чинь юу ч болоогүй юм шиг сууж л байна уу? Энэ нь түүний сэтгэл хөдлөлөө гайхалтай сайн нууж чаддагтай хамааралтай байдаг. Мөн тэр нулимс дуслуулсан ч “Нүд рүү юм орчихлоо” гэж хэлээд л өнгөрөх тул битгий гайхаарай. 

Сэтгэл хөдлөл

7 Эмэгтэйчүүдийн хэрэглэдэг зүйлс

Цэвэрхэн гутал, янзалсан хумс, загварлаг үс засалт зэрэг нь тухайн эр хүн өөртөө хэр их анхаарал хандуулдаг болохыг илтгэдэг. Гэхдээ тэд “Гоо сайхны салонд орж, чийгшүүлэгч тос түрхдэг” гэдгээ хэзээ ч олны өмнө ил зарлахгүй. Учир нь “Залуус” түүнийг ойлгохгүй!

Эмэгтэйчүүдийн хэрэглэдэг зүйлс

8 Сандрал

Энэ даашинз надад зохиж байна уу? Би жин нэмсэн байна уу? Миний шинэ үсний засалт чамд таалагдаж байна уу? гэх мэтийн асуултад хариулахад эрчүүдэд тун хэцүү байдаг гэнэ. Учир нь тэд бүх зүйлд шударгаар хандаж сурсан байдаг учир бүсгүйгээ гомдоохгүйн тулд ихээхэн болгоомжтойгоор түүний асуултуудад хариулах хэрэгтэй болдог аж.

Тиймээс хэрвээ та гомдож, эвгүй байдалд орохыг хүсэхгүй л байвал эр хүнээс дээрх төрлийн асуултыг бүү асууж байгаарай.

Сандрал

9 "Надад чиний эгч/найз таалагддаг"

Эмэгтэй найз болон эгчийнхээ гадаад төрхийн талаарх асуултыг хайртай залуугаасаа битгий асууж байгаарай. Учир нь тэр ямар ч үзэсгэлэнтэй бүсгүйгээс илүү таныг л хамгийн сайхан нь гэж хэлэх болно.

"Надад чиний эгч/найз таалагддаг"

10 Ямар бүсгүйг сонирхдог эсэх

Зарим кинон дээр хөөрхөн, туранхай эмэгтэйг бус өөртөө итгэлтэй махлаг бүсгүйчүүдийг сонгох гол дүрийн залуус олон байдаг. Энэ нь бодит байдал дээр ч ажиглагдах нь бий. Тэгэхээр бүсгүй минь гоо сайхандаа хэт анхааралгүйгээр зүгээр л өөртөө итгэлтэй байхад суралцаарай.

Ямар бүсгүйг сонирхдог эсэх

11 "Чиний гадаад төрх надад чухал"

Эрчүүдэд таны ямар брэндийн хувцас өмсдөг болон загварлаг хувцасладаг эсэх чинь огтхон ч хамаагүй. Учир нь тэдэнд зүгээр л өөртөө зохисон, цэвэрхэн хувцасладаг бүсгүйчүүд таалагддаг аж.

Тиймээс эмэгтэйчүүд чихээрээ дурлаж, эрчүүд нүдээрээ дурладаг гэдгийг санаад гадаад төрхдөө анхаарал хандуулж байх хэрэгтэй шүү.

"Чиний гадаад төрх надад чухал"

12 Ажиглалт

Болзоон дээр эмэгтэйчүүд өөрсдийгөө яг л эзэгтэй мэтээр хүлээж авдаг бөгөөд тэд хоёр дахь болзоо болох эсэхийг ганцаараа шийднэ гэдэгтээ итгэлтэй байдаг аж. Гэтэл үнэн хэрэгтээ эрчүүд ч гэсэн бүсгүйгээ ажиглаж, дараагийн удаа болзоонд урих үгүйгээ шийддэг байна. Тиймээс хэрвээ тэр таныг дахин болзоонд урихгүй байвал битгий гайхаарай.

Ажиглалт

13 Шалтгаан

Зарим эмэгтэйчүүд эрчүүдийг ямар ч шалтгаангүйгээр явж чадна гэдэгт итгэдэг. Гэхдээ хэрвээ хайртай залуу чинь танаас холдсон бол үүнд ямар нэг шалтгаан байх л ёстой.

Магадгүй та харилцаа тогтоож болохгүй бүсгүйчүүдийнх нь тоонд багтсан эсвэл анхны болзоон дээрээ буруу үйлдэл гаргасан ч байж болох юм. Тэгэхээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хостойгоо сайтар ярилцах хэрэгтэй шүү. 

Шалтгаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()