Хэрхэн шавьжнаас ангижрах вэ?

2015-05-31, 01:18
16,605

Халуун дулааны улирал ирж буйтай зэрэгцээд хортон шавьж ч олширдог билээ. Тэдгээр ялаа, шумуул, шавжнуудаас ангижархын тулд үнэтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах хэрэг гардаг. Иймээс бид хялбар хямд аргаар хэрхэн шавжнаас ангижрах 8 зөвлөгөөг хүргэж байна.

Хэрхэн шавьжнаас ангижрах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хөвөн, гаа, ванил
Бага зэрэг ажиллагаа шаардагдах ч маш сайн арга. Хөвөнг гүн биш шилэн дотор хийгээд дээрээс нь 4 хоолны халбага ванил хийнэ. Дараа нь гааны навч хийж марлаар шилний амсрыг уях хэрэгтэй. Жимсний хажууд энэ савыг тавьснаар жимсний эргэн тойронд ганц ч шавж цуглахгүй.



2. Зоос болон усыг битүү уутанд хийх
Энэ нь энгийн хэрнээ хямд арга билээ. Уутандаа ус хийгээд дээрээс нь зоос хийх хэрэгтэй. Хэдийгээр энэ сонин санагдаж байгаа ч ялаа нь ус болон зоосон дээр тусаж байгаа тусгалыг, их хэмжээний ус байна хэмээн андуурдаг юм байна. Ингээд уутаа хаалган дээрээ эсвэл цонхон дээрээ өлгөвөл ялаа танай гэрт орж ирэхгүй.



3. Цитронелл болон кокосын тос
Тосны тусламжтайгаар ялаанаас салах боломжтой. 20-30 дусал цитронеллын тосыг ½ кокосын тостой холих хэрэгтэй. Сайн хутгаад жижиг шилэн саванд хувааж хийгээрэй. Ингээд ялаа ихтэй газар саваа байрлуулснаар ялаа танд саад болохгүй.



4. Архи, лаванда цэцгийн тос
Хэдийгээр та өөр цацлага авч болох ч, өөрийгөө химийн хорт бодисоор хордуулахыг хүсэхгүй л байлгүй. Үүний оронд лаванда цэцгийн тосыг ашиглах нь зүйтэй. Лаванда цэцгийн тос болон архины холимогийг шавж ихээр цугладаг газар цацах хэрэгтэй.



5. Алимны уксус
Шавжийг үргээх энгийн, хямд аргуудын нэг нь алимны уксус ашиглах. Алимны уксусыг гүн биш шилэн сав эсвэл стаканд хийх хэрэгтэй. Дараа нь амсрыг нь уутаар боогоод нүхлэх хэрэгтэй бөгөөд энэ нь шумуулнаас хамгаалах хэрэгсэл болж өгнө.



6. Сармис, шанцай, халуун чинжүү
Сармис, шанцай, халуун чинжүү нь шавжнаас хамгаалах шилдэг хэрэгсэл болж өгнө. Сармисыг хатааж нунтаглаад шанцай болон чинжүүтэй хольж гэрээ тойруулан цацахад л хангалттай.
 


7. Эфирийн тос
Шүршигч шилэнд ус болон уксус хийгээд дээрээс нь 15 дусал гаатай эфирийн тос, нимбэг, лаванда, цитронелл, эвкалипт нэмэх хэрэгтэй. Ингээд л цацахад шавжны эсрэг хамгаалалт бэлэн боллоо гэсэн үг.



8. Хуучин CD
Хуучин CD нь зоостой ууттай адилхан үйлчилгээтэй юм байна. Үүнийг цонх, хаалган дээр өлгөөрэй. Учир нь нарны тусгал шавжийг үргээдэг юм шүү.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()