Сансрын нисэгчид биед үүссэн тухгүй асуудлаа хэрхэн шийддэг вэ?

Сансрын нисгэгчид задгай сансарт гарах үедээ тусгай өмсгөл өмсдөг. Тус өмсгөл нь нисэгчийг хүчилтөрөгчөөр хангахын сацуу биеэс гадагшилж буй шингэнийг цуглуулах үүрэгтэй байдаг. Харин зарим нэг тохиолдолд нисгэгчид маш хүнд байдалтай тулгардаг бөгөөд тэдгээрийн нэг нь бие, нүүр загатнах явдал юм.

Сансрын нисэгчид биед үүссэн тухгүй асуудлаа хэрхэн шийддэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сансрын нисгэгч Клэйтон Андерсон (Clayton Anderson) "Хэрвээ нүүрнээс бусад хэсэгт загатнасан бол биеэ аль болох сайн сэгсрэх хэрэгтэй. Тэгвэл хүнд өмсгөл биеийг чинь үрээд загатнааг арилгадаг" гэж хэлсэн байна.

Нүүр загатнах нь бүр ч хүнд зүйл аж. Үүнийг тэд хэд хэдэн замаар аргалдаг байна.

Тэдний нэг нь дуулгаа ашиглах юм. Дуулганд суурилуулсан микрофон, чихэвчийн хослолд эрүү, амаа үрэх аргаар маажиж болдог аж.

Дараагийн арга нь валсалва хэмээх хөөсөнцөр юм. Энэхүү хөөсөнцрийг жингүйдэлд байгаа сансрын нисэгчид чихэнд үүссэн даралтыг арилгахын тулд хамраа нааж хэрэглэдэг юм байна. Мөн үүгээр загатнасан газраа маажиж болдог гэнэ.

Сүүлийнх нь дуулган дотор суурилуулсан арзгар материалт велкро юм. Үүнийг Аполло хөлгийн багийнхан хамгийн түлхүү ашигласан байдаг. Сансрын нисэгчид велкрог дуулганы агаар дамжуулагчийн таг дээр нааж, загатнасан газраа үрэн мааждаг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()