71 жил ханилсан хос хоёул нэг өдөр өөд болцгоожээ

2019-07-17, 16:26
6,400

Хайртай хүнтэйгээ олон арван жил хамт байж, амьдралын хатуу бэрх бүхнийг даван туулна гэдэг олон хүний хүсэл мөрөөдөл билээ. Энэхүү мөрөөдлийг бодит болгосон нэгэн хайрын түүх яг л кинон дээр гардаг шиг сэтгэл хөдөлгөм, харуусалтайгаар дууссан явдал саяхан болжээ.

71 жил ханилсан хос хоёул нэг өдөр өөд болцгоожээ

АНУ-ын Жеоржиа мужийн оршин суугчид болох 94 настай Херберт Делэйгл болон 88 настай Мэрилин Делэйгл нар 71 жилийг хамтдаа хайраар бялхан өнгөрүүлснийхээ дараа хоорондоо 12-хон цагийн зайтай хоёулаа таалал төгссөнийг CNN агентлаг мэдээлжээ.

Тэр хоёр 72 жилийн тэртээ Мэрилиний ажилладаг байсан "White Way Cafe"-д танилцаж байснаа нэвтрүүлэгт оролцохдоо дурсан ярьж байжээ. Херберт хэлэхдээ "Би түүнийг кафед ажиллаж байхад нь анх харж байсан. Олон удаа тэр кафегаар үйлчлүүлсний эцэст очиж ярих зоригтой болсон" хэмээсэн юм. Түүнээс жилийн дараа Херберт дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан аж.

АНУ-ын армийн албан хаагч байсан Херберт Дэлхийн 2-р дайны үед өрнөд фронтод хуваарилагдан очиж байлдаж байх үед эхнэр нь бас хамт очин алба хааж 6 жилийг Германд өнгөрүүлж байжээ. Дараагаар нь Херберт Солонгос болон Вьетнамын дайнд оролцож хүндэт ахмад дайчин болжээ. Тэрбээр 22 жилийн турш армид хүчин зүтгээд дайны гавьяаны арваад одонтой, нэр төртэйгээр халагдсан байна. 

Дайн дажинтай хүнд цаг үед нэг нэгнээ хайраар дутаалгүйгээр 72 жилийг элээсэн хос энэ хугацаандаа өөрсдийн 4 үеийг үзэх (6 хүүхэд, 16 ач зээ, 25 гуч, 3 дөч) хувьтай байжээ.

2019 оны 7 сарын 12-нд хосууд хоорондоо 12 цагийн зайтай өөд болцгоосон байна. 

Эхлэлээсээ төгсгөл хүртлээ сэтгэл хөдөлгөм энэхүү хайрын түүх Америк даяар хэвлэл мэдээлэл, иргэдийн дунд ярианы гол сэдэв болоод байгаа аж. 

Херберт, Мэрилин нарыг өнгөрөгч даваа гарагт Жеоржиа мужийн Ботсфордын оршуулгын газар хүндэтгэлтэйгээр оршуулжээ.

Гэр бүлийн хүмүүс хоорондоо ойр зайтай нас барах иймэрхүү үзэгдлийг анагаах ухаанд сэтгэлийн асар их шаналал, гэнэтийн цочролтой холбож тайлбарладаг байна. Тодруулбал эмгэнэлт мэдээг сонссоны дараа стрессийн даавар цусанд их хэмжээгээр ялгарснаар зүрх зогсох аюулд хүргэдэг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()