Энэ жил ордуудыг юу хүлээж байгаа вэ?

Та ямар ордонд төрсөн бэ? Хүнийг төрсөн ордоор нь хэн болох, түүний онцлог шинж чанар болон ирээдүйд ямар хувь тавилан хүлээж байгаа зэргийг нь шинжиж болдог байна. Иймд бид та бүхэндээ ордуудыг энэ жил юу хүлээж байгаа болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эндээс өөрийгөө хэн болохоо, юу тохиолдохоо мэдэж аван, учирч болох эрсдлээс өөрийгөө хамгаалаарай!

Энэ жил ордуудыг юу хүлээж байгаа вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины орд

Хонины ордонд төрсөн хүмүүсийн тухайд энэ жил олз омог, амжилтаар дүүрэн байх болно. Таныг маш их өөрчлөлт, хачирхалтай үйл явдлууд хүлээж байгаа бөгөөд 2017 он таны амьдралд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх аж. Харин 15, 19, 30, 35, 40, 45, 57, 60, 66 насанд онцгой үйл явдлууд тохионо.

Хонины орд

2 Үхрийн орд

Таны амьдралд хамгийн чухал зүйл юу болох, юуны төлөө амьдарч байгаа гэдгээ маш сайн ойлгож, цааш итгэлтэйгээр алхах боломж бүрдэнэ. 16, 21, 24, 30, 33, 39, 51, 60 болон 64 насанд тань чухал шийдвэр гарган, амьдралаа өөрчлөх сонголтууд тулгарах болно.

Үхрийн орд

3 Ихрийн орд

Бага зэрэг асуудал тулгарч, таны урам зоригийг мохоож мэднэ. Гэхдээ энэ үед илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байснаар, юуг ч даван туулах хүчтэй болох юм. Ихрийн ордныхны олз омгоор дүүрэн байх наснууд нь 10, 20, 30, 40, 50, 64, 70, 80 зэрэг аж. 

Ихрийн орд

4 Мэлхийн орд

Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаандаа түлхүү анхаарлаа хандуулаарай. Эс бөгөөс ажил, ажил гэж явсаар аз жаргалаа үргээх аюултай юм. Мэлхийн ордныхон 15, 25, 30, 35, 40, 45, 50, 60 болон 75 насандаа илүү болгоомжтой байх хэрэгтэй. 

Мэлхийн орд

5 Арслангийн орд

Аз жаргал болон азгүйдэлтэй аль алинтай нь нүүр тулж, хослуулан амсах болно. Тиймээс хэцүү бүхэнд бууж өгөлгүй, жаргалд хэт ташууралгүй зохицуулж байх хэрэгтэй аж. Таны амьдралын хамгийн чухал үйл явдлууд 19, 36, 40, 57, 60, 76 насанд тохиолдох болно. 

Арслангийн орд

6 Охины орд

Хувийн амьдралаасаа илүүтэй ажил, амжилтанд анхаардаг хүмүүс билээ. Харин энэ жилийн тухайд байдал нэгэн хэвийн үргэлжлэх бөгөөд олон жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэх магадлал өндөр. Танд аз дагуулах насууд бол 16, 21, 24, 32, 41, 50 зэрэг юм. 

Охины орд

7 Жинлүүрийн орд

Энэ жил та илүү их амжилтанд хүрч, амар тайван, аз жаргалтай амьдралыг цогцлоох боломжтой. Аз хийморь таныг түшиж, санасан бүхэн тань бүтэх болно. Таны амьдралын хамгийн чухал үйл явдлууд 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72 насуудад тохиох аж. 

Жинлүүрийн орд

8 Хилэнцийн орд

Амьдрал танд энэ жил маш олон бэлэг өгөх болно. Харин тэрхүү бэлгийг хэрхэн хүлээж авах нь зөвхөн таниас шалтгаалах аж. 15, 25, 30, 45, 50, 60, 74 нас нь таны амьдралын хамгийн азтай жилүүд байх болно. 

Хилэнцийн орд

9 Нумын орд

2017 он таны хувьд хичээл болсон жил байх аж. Маш олон саад давааг бэлтгэсэн байх бөгөөд эдгээрийг даван туулснаар та өөрийгөө олж, амьдралаа илүү гэрэл гэгээтэй болгох боломжтой юм. 15, 19, 36, 38, 40, 45, 57, 75 насанд хэзээ ч мартагдашгүй үйл явдлууд тохионо. 

Нумын орд

10 Мартын орд

Бүхнийг төлөвлөж, тооцоолох дуртай матрын ордныхон энэ жил төлөвлөөгүй зүйлстэй нүүр тулж, шинэ содон зүйлсийг харах болно. Нэг ёсондоо тэдний амьдралд маш их өөрчлөлт гарах аж. Харин 16, 21, 30, 31, 33, 41, 50, 57 насанд азгүйтэл нүүрлэх тул анхааралтай байгаарай. 

Мартын орд

11 Хумхын орд

Бүх зүйлс маш хурдацтай өөрчлөгдөж, амьдралд тань дэвшил гарах болно. Олон жил хүлээсэн бүхэн биелэлээ олж аз жаргалыг мэдрэх аж. 12, 22, 24, 32, 42, 48, 50, 64, 72 насанд хэцүү зүйлс тохиолдох аюултай. 

Хумхын орд

12 Загасны орд

Таны амьдралын хамгийн чухал үйл явдлууд 12, 24, 30, 36, 45, 48, 52, 60 насанд тохиолдоно. Энэ жилийн тухайд мөрөөдөл, зорилгодоо нэг алхам ойртож, өөрийгөө нэг түвшин ахиулах бүрэн боломжтой. 

Загасны орд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()