Нэгэн үе мандаж байсан ч одоо мартагдаад буй жүжигчид

Холливудад хэн ч юу болохыг урьдчилан таамаглаж чаддаггүй. Учир нь өнөөдөр нэр хүндтэй яваа одууд маргааш ямар ч хүнд танигдахааргүй нэгэн болж хувирах нь бий. Ингээд та бүхэнд алдрын оргил үе нь дуусаж, кинонд гол дүрийн санал авахаа больсон жүжигчдийг танилцуулж байна.

Нэгэн үе мандаж байсан ч одоо мартагдаад буй жүжигчид

8 Камерон Диаз (Cameron Diaz)

1990-2000 оны эх хүртэл Камерон Диаз бараг бүхий л алдартай кинонуудад тоглож байсан. Үүнд: "The Mask”, “The Something about Mary” “Charlie’s Angel”, “Shrek” зэрэг багтана. Гэхдээ тэрбээр “The bad teacher” хэмээх кинонд тоглох буруу сонголтыг хийснээр нэр хүнд нь навс унасан юм. 2014 оноос хойш Камерон зурагтаар гарахаа больсон хэдий ч маш олон шүтэн бишрэгчдийнхээ ачаар кино урлагийн амьдралдаа цэг тавиагүй байсаар л байна.

Камерон Диаз (Cameron Diaz)

7 Майк Майерс (Mike Myers)

Түүний урлагийн гараа “Austin Powers”,  “Wayne's World” гэх мэт алдартай киногоор эхэлж байсан билээ. Гэхдээ тэрбээр "Dream Works"-ын нүүр царай болсон Шрек хүүхэлдэйн кинонд дуу оруулсныхаа дараа "Sex Guru" кинонд тоглож өөрийн карьерийг юу ч үгүй нурааж хаясан юм. Хожим Майк Майерс нь шуугиан тарьсан "Bohemian Rhapsody" кинонд тоглосон ч нэр төр нь ахиж сэргээгүй юм.

Майк Майерс (Mike Myers)

6 Эдди Мёрфи (Eddie Murphy)

1980-аад оны үеийн инээдмийн киноны од Эдди Мёрфи нь 48 Hours”, “Beverly Hills Cop II” кинонуудынхаа ачаар алдартай болсон билээ. Үүнээс гадна тэрбээр өөрийн жүжигчний авьяас чадвараа ‘The Nutty professor” кинонд тоглохдоо олон дүрд хувирч харуулж чадсан байдаг. Гэхдээ “Shrek” болон “Mulan” хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан түүний амьдрал 2000 онд орвонгоороо эргэжээ. Учир нь Эддигийн “Norbit”, “Meet Dave” хэмээх киноны дүрүүд нэр хүндэд нь маш сөргөөр нөлөөлсөн юм.

Эдди Мёрфи (Eddie Murphy)

5 Тейлор Лотнер (Taylor Lautner)

Жейкоб хүн чонын дүрээрээ алдарт хүрсэн Тейлор  Лотнер нь Роберт Паттинсон, Кристен Стюартын адилаар томоохон нэвтрүүлгүүдэд оролцож, олон кинонд гол дүр авах боломжтой байсан ч тэрбээр 2011 онд Жон Синглтоны “Abduction” кинонд тоглосноор бүх зүйл орвонгоороо эргэсэн юм.

Учир нь түүний дүр маш олон шүүмжлэлийг дагуулсан ба тэр цагаас хойш Тейлор Лотнер гол дүрийн жүжигчин байхаа больж, туслах дүрд эсвэл амжилт олохооргүй кинонд л тоглох болсон билээ. Хэдийгээр тэрбээр залуухан, чадварлаг жүжигчин боловч түүний нэг буруу сонголт кино урлагийн амьдралд нь цэг тавих магадлалтай байна.

Тейлор Лотнер (Taylor Lautner)

4 Тоби Магуайр (Tobey Maguire)

Тоби Магуайр нь "Хүн Аалз" кинонд тоглохоосоо өмнө “Fear and Loathing in Las Vegas”,  “Pleasantville” гэх мэт жижиг кинонуудад дүр авч байжээ. Хэдийгээр Питер Паркерын талаарх киноны 3 дахь анги түүнд амжилт авчраагүй ч 2009 онд тэрбээр “Brothers” кинонд амжилттай тоглож чадсан юм. Гэхдээ хамгийн хачирхалтай нь энэ киноны дараа түүний зурагтаар гарах нь цөөрчээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Тоби Магуайр ердөө 5 кинонд тоглосны нэг нь "The Boss Baby” байсан аж.

Тоби Магуайр (Tobey Maguire)

3 Хилари Суэнк (Hilary Swank)

“The boys doesn’t cry”, “Million dollar baby” киногоороо Оскарын 2 шагналыг 2 удаа хүртэж байсан түүний амжилт уруудах тийшээгээ хандаж байна.

Учир нь тэрбээр “The Black Dahlia”, “P.S. I Love You” киноны дүрүүдээрээ шүүмжлэгчдийн анхааралд өртсөн байх үедээ “Ameliaкинонд тоглож асуудлыг улам хурцдуулсан юм. Одоо Суэнк "Netflix" студид харьяалагдаж байгаа аж.

Хилари Суэнк (Hilary Swank)

2 Хейден Кристенсен (Hayden Christensen)

"Оддын дайн"-д тоглосны дараа түүний кино урлагийн амьдралд төгсгөл ирсэн юм. Хэдийгээр Энакин Скайуокерын дүр Хейден Кристенсенийг дэлхий даяар танил болгосон ч жүжиглэх чадвар нь олны шүүмжлэлд өртөх болсон билээ. Мөн тэрбээр уг асуудлыг шийдэхийн тулд “Awake”, “Teleport” хэмээх кинонд тоглосон ч нэр хүнд нь ахиж сэргээгүй юм. 

Хейден Кристенсен (Hayden Christensen)

1 Брендан Фрейзер (Brendan Fraser)

“Gods and Monsters”, “The quite American” гэх мэт кинонд тоглосон Брендан Фрейзар нь 1990 оны үед Холливудын хамгийн алдартай, чухал жүжигчдийн нэг байсан юм. Гэвч “Journey to the Center of the Earth” кинонд тоглох болсон нь асуудал дагуулах болжээ. Тэр ч бүү хэл түүний оронд Дуэйн Жонсоныг тоглуулах хүртэл санал ирж байсан гэдэг.

Брендан Фрейзер (Brendan Fraser)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()