Зүрхний шигдээс, гэнэтийн үхлээс эдгээр зүйлс таныг аварна

2018-02-26, 17:05
10,075

Хүний биеийн амин чухал эрхтэн болох зүрхээ бид эрүүл байлгаж, элдэв өвчнөөс сэргийлэх үүрэгтэй. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт гарч буй техник технологи, хөгжил дэвшлийн ачаар, урьдчилан сэргийлэх, онош тодруулах, эмчилгээ сувилгааны аргууд улам бүр нарийн болж байгаа билээ. Тиймдээ ч эдгэшгүй өвчин гэж үгүй болж, дундаж наслалт ч уртасч байгаа нь баярлууштай хэрэг юм. Тэгвэл хүмүүсийн хувьд амьдралын төгсгөл мэт санагддаг зүрхний шигдээс өвчнийг ч бүрэн гүйцэт эмчлэх боломжтой төдийгүй урьдчилан сэргийлж болно. 

Зүрхний шигдээс, гэнэтийн үхлээс эдгээр зүйлс таныг аварна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Удамшлын гаралтай зүрхний өвчинг мэдэх шинжилгээ

Таны генд зүрхний эрүүл байдлыг алдагдуулах ямар нэг зүйл байх боломжтой. Саяхан олон улсын эрдэмтдийн хамтран явуулсан судалгаагаар "Удамшлын гаралтай зүрхний өвчнүүд"-ийг цусны шинжилгээгээр мэдэх боломжтойг тогтоожээ. Судлаачдын хэлснээр, энэхүү цусны шинжилгээний хариу хурдан гардаг төдийгүй маш оновчтой байдаг гэнэ. Үнэ хөлсний хувьд ч боломжийн аж. Хэдийгээр өндөр хөгжилтэй улсуудад л уг шинжилгээг явуулж байгаа мэт боловч хөгжил буурай орнуудад ч ашиглаж эхэлсэн байна.

Удамшлын гаралтай зүрхний өвчинг мэдэх шинжилгээ

2 Таны цаг зүрхийг тань хянах боломжтой

"Apple" компани, "Stanford Medicine" эрүүл мэндийн байгууллагатай хамтран "Apple Heart Study" хэмээх гар утасны аппликейшн гаргажээ. Энэхүү аппликейшн нь "Apple" компанийн бугуйн цагны зүрхний цохилт мэдрэгчийг ашиглан, зүрхний тосгуурын бүлэгнэлт буюу зүрхний цохилт тогтмол бус болох шинж тэмдгийг танин мэдээлдэг аж. "Уг аппликейшны тусламжтайгаар бид хэрхэн бугуйн цагаар эрүүл мэнддээ анхаарч болох талаар үргэлжлүүлэн судлах болно" хэмээн Анагаахын шинжлэх ухааны Станфорд их сургуулийн захирал Лойд Майнор (Lloyd Minor) хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. 

Таны цаг зүрхийг тань хянах боломжтой

3 Эмэгтэйчүүд зүрхний өвчинд бага өртдөг

Хэдийгээр эмэгтэйчүүдийн үхлийн шалтгааны дийлэнх нь зүрхний өвчин байдаг ч үнэндээ учирч болох эрсдэл нь эрчүүдийнхээс бага аж. Сүүлийн үед хийгдсэн судалгааны үр дүнгээр үүний гол учир нь өндгөн эстэй холбоотой болохыг тогтоосон байна. "Уг судалгаа нь өндгөн эс болон биеийн өдөр шөнийн мөчлөгийг удирдан явуулдаг, зүрх судасны тогтолцоотой хамаатуулан үзсэн хамгийн анхны судалгаа бөгөөд эмэгтэйчүүд зүрхний өвчлөлд өртөхгүй байх магадлал нь эсрэг хүйстнүүдээсээ илүү байдаг" гэж судалгааг явуулсан Тами Мартино (Tami Martino) хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан юм. Энэхүү хамгаалалт нь цэвэршилт явагдах хүртэл үргэлжилдэг. 

Эмэгтэйчүүд зүрхний өвчинд бага өртдөг

4 Кофе зүрхний үйл ажиллагааг дэмждэг

Эцэст нь та зүрхнийхээ эрүүл мэндийн төлөө өглөө бүр амтархан уудаг кофегоо хаях хэрэггүй гэдгийг эрдэмтэд нотолжээ. 2017 онд  "American Heart Association" үйл ажиллагаанд зориулсан урьдчилсан судалгаагаар, өдөрт нэг аяга кофе уудаг хүмүүсийг, огт кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал нь 8%-иар, зүрх зогсох аюул нь 7%-иар бага байдаг гэх дүгнэлт гарсан байна.

Кофе зүрхний үйл ажиллагааг дэмждэг

5 Даралт ихсэх

Эмч нар өмнө нь цусны даралт 140/90 -ээс их гарч байвал "Даралт ихсэх" гэж оношилдог байсан бол "American Heart Association" болон "Тhe American College of Cardiology" хэмээх байгууллагуудын шинэ заавраар 130/80 болгон бууруулжээ. Ингэснээр АНУ-д л гэхэд даралт ихсэх өвчтэй хүмүүсийн тоо даруй 50%-иар нэмэгдсэн аж. Иймд та ямагт даралтаа хянаж, үл ойшоож хэрхэвч болохгүй юм.  

Даралт ихсэх

6 Самар идэх шалтгаан

Та самрын илчлэг чанараас болж, тогтмол хэрэглэхээс зайлсхийдэг үү? Гэхдээ бүйлсэн самар болон хушга нь аливаа өвчнөөс сэргийлэх ач тустай аж. 2017 онд 200 мянган оролцогчдыг хамарсан судалгаагаар, долоо хоногт нэг удаа хушга идсэн хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 19%, зүрхний титэм судасны өвчлөлд өртөх магадлал 23%-иар бага байжээ. 

Хушганы антиоксидант үйлчилгээ нь бие дэх чөлөөт радикалууд буюу нэг электрон нь дутуу атомтай тэмцэж, үхэжсэн эсүүдийг биеэс зайлуулан, зүрхний өвчлөлөөс сэргийлдэг байна. Долоо хоногийн 4 өдөр 1 атга хушгыг хэрэглэснээр зүрх, судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ. 

Самар идэх шалтгаан

7 Шинэ эм

Зүрхний өвчнийг анагаах шинэ төрлийн эм болох "Канакинумаб" (canakinumab) нь холестринийг бууруулахаас илүүтэйгээр үрэвслийг дарах үйлчилгээтэй бөгөөд жилд 4 удаа уухад хангалттай аж. Уг эм нь зүрхний шигдээс, цус харвалтыг 15%-иар багасгадаг байна. Судалгааны багийн гишүүн Фаул М.Ридкер (Paul M. Ridker): "Холестрины хэмжээг өөрчлөлгүйгээр үрэвслийг зогсоовол эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг харуулсан хамгийн анхны нотолгоо энэ юм" хэмээн "The New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Мөн уг эм нь уушгины хавдрын эрсдэлийг ч бууруулдаг аж. 

Шинэ эм

8 Өндөр нягтралтай липопротеин

Өндөр нягтралтай "липопротеин" нь артерийн судаснаас муу холестриныг гаргаж, зүрхний өвчлөлөөс сэргийлдэг тул сайн холестрол хэмээн нэрлэгдэж ирсэн билээ. Эмч нар өвчтөнүүддээ энэхүү липопротеинийг ихэсгэхийг зөвлөдөг боловч, 2016 онд хийгдсэн судалгаагаар, зүрхний өвчинд өртөх эрсдэл нь хүн бүрийн генийн варианттай холбоотой байдаг тул өндөр нягтралтай "липопротеин"-ы тоо хэмжээнээс илүүтэйгээр артерийн судсанд хэрхэн ажиллаж байгаа нь илүү чухал болохыг онцолжээ.

Өндөр нягтралтай липопротеин

9 Статины үр дүн

Холестрины хэмжээг бууруулагч эм болох Статин нь "Зууны шилдэг эм"-ээр өргөмжлөгдсөн бөгөөд судлаачид үүнийг улам бүр баталсаар байна. "Circulation"-ээс явуулсан судалгаанд, Бага нягттай липопротеиний хэмжээ өндөрссөн хүмүүс статин хэрэглэхэд зүрх судасны өвчинд өртөх магадлал 27%, нас барах магадлал 28%-иар бага байсан аж. 

Статины үр дүн

10 Судасны хатуурал

Судасны хатуурал нь артерийн судасны хананд өөх тос, уураг зэрэг элементүүд хуримтлагдан, цусны урсгалыг саатуулах өвчин юм. 2 төрөл байдаг бөгөөд үүнд хатуу буюу холестрол, кальцийн хуримтлал, зөөлөн буюу артерийн судасны үрэвссэн хэсгийн хагарал багтдаг. Өмнө нь эмч нар холестрол, кальцийн хуримтлал нь нөгөөхөөсөө арай эрсдэл багатай гэж үзэж байсан ч, сүүлийн үед энэ нь өөрчлөгдөж байна. Судасны хатууралтай 224 өвчтөнд 7 жилийн турш хийсэн судалгаа шинжилгээний үр дүнд, зөөлөн хуримтлалаас үүссэн зүрхний шигдээсийг урьдчилан мэдэхэд илүү хүндрэлтэй байжээ. 2017 онд  "American College of Cardiology Scientific Sessions" үйл ажиллагаан дээр танилцуулсан үр дүн нь, эмч нар өвчтөнүүдээ зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхэд тус болно гэдгийг онцолжээ.

Судасны хатуурал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()