Хэзээ ч устаж үгүй болохгүй 15 мэргэжил

Сүүлийн жилүүдэд квант тооцоолол, хиймэл оюун ухаан гэх мэт технологиуд эрчимтэй хөгжиж байгаагаас болж зарим ажлын байрууд устах аюулд ороод байгаа билээ. Жишээ нь, телемаркетер зэрэг ажлуудыг аль хэдийн хиймэл оюун ухаан орлоод эхэлчихсэн шүү дээ. Тэгвэл бид танд судлаачдын гаргасан технологийн хөгжилд хэзээ ч дарагдахгүй зөвхөн хүний л хийж чадах 15 ажлын байрны жагсаалтыг хүргэж байна.

Хэзээ ч устаж үгүй болохгүй 15 мэргэжил

1 Байгаль хамгаалагч

Байгаль хамгаалагчид ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх, моддыг шаардлагатай тэжээлээр хангах, ойжуулалтын төлөвлөгөө гаргах, тэдгээрийг хамгаалах гэх мэт олон чухал ажлуудыг гүйцэтгэдэг. Тиймээс ирээдүйд газар зүйн мэдээллийн систем (ГМС), байгаль орчныг алсын зайнаас тандан судлах болон бусад програм хангамжийн хэрэгслүүдийг сайтар эзэмшсэн мэргэжилтнүүдийн ажлын байр нэмэгдэх юм.

Байгаль хамгаалагч

2 Сувилагч

Сүүлийн үед дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөж байгаа нь эмнэлэг, тусламжийн төв, орон сууц, сургууль зэрэг салбаруудад ажиллах сувилагчдын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсээр байна. Гэхдээ тэднээс зүрх судас, эх барих гэх мэт тодорхой чиглэлээр мэргэшсэн байхыг шаардаж байгаа аж.

Сувилагч

3 Хөгжмийн зохиолч, удирдаач

Хөгжмийн зохиолч, удирдаач нарт байх ёстой зайлшгүй шинж чанар бол бүтээлч байдал юм. Түүнчлэн урлаг сонирхдог, театрын тоглолт үзэх дуртай хүмүүсийн тоо жил ирэх тусам тогтвортой өсөх төлөвтэй байгаа тул техникээр орлуулах боломжгүй энэ ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэх төлөвтэй байна.

Хөгжмийн зохиолч, удирдаач

4 Шүдний эмч

Хүмүүс шүдний эмч нараар амны хөндийн үзлэг, эмчилгээ хийлгэхдээ тэр бүр эргэлздэггүй хэрнээ ямар нэг төхөөрөмжөөс үйлчилгээ авахдаа дургүйцэх хандлагатай байдаг. Тиймдээ ч тэдний эрэлт болон цалин хөлс тасралтгүй өссөөр байгаа билээ.

Шүдний эмч

5 Гэрлэлт, гэр бүл судлаач

Энэ төрлийн судлаач, эмч нар сэтгэлийн хямрал, айдас түгшүүр, гэр бүлийн асуудал болон хүүхэд-эцэг, эх хоорондын харилцааны бэрхшээлүүдийг эмнэл зүйн аргаар шийддэг. Мөн энэ мэргэжил нь хүний дотоод сэтгэл зүрхийг ойлгож, мэдрэхэд чиглэдэг юм. Сүүлийн үеийн судалгаагаар тэдний эрэлт 2016-2026 оны хооронд 23 хувиар өсөх магадлалтай байна.

Гэрлэлт, гэр бүл судлаач

6 Өгөгдөл боловсруулагч

Хэдийгээр өгөгдөл цуглуулдаг төхөөрөмжүүд асар их болсон ч, тэдгээрийн код, алгоритмын зүй тогтлыг ойлгоход зайлшгүй хүний оюун ухаан шаардлагатай болдог. Мөн “Дата судлалын ном”-д өгүүлснээр дата боловсруулдаг эрдэмтэд техник, статистикийн аль алийг нь ашиглаж, цуглуулсан өгөгдлийг тайлбарлах, нэгтгэн дүгнэх чухал үүргийг хүлээдэг аж.

Өгөгдөл боловсруулагч

7 Фитнессийн багш

Фитби гэх мэт фитнесийн төхөөрөмжүүд анхлан суралцагчдад аюултай байдаг. Тиймдээ ч тэдэнд мэргэжлийн дасгалжуулагч зайлшгүй хэрэг болдог юм. Мөн дасгалжуулагчид шавь нарынхаа хүсэл зоригийг бадрааж, дасгалынхаа үр дүнг амсахад нь тусалж, сэтгэл зүйн гайхалтай дэмжлэгийг үзүүлдэг.

Мөн АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос 2016-2026 оны хооронд тус мэргэжил 23%-иар буюу дунджаас хамаагүй дээгүүр, хурдтайгаар өснө гэсэн судалгааг гаргажээ. 

Фитнессийн багш

8 Хүний нөөцийн менежер

Зөв түлхүүр үгээ сонгож компьютероос хайвал ажилд орох хүсэлт гаргагчдыг шүүж болдог хэдий ч хүний нөөцийн мэргэжилтнүүд тэднээс ярилцлага авч, тухайн хүмүүсийн зан чанар, хувийн онцлогийг таньж мэдэж, байгууллагынхаа итгэлтэй, сайн ажилтан болгоход анхаарч ажилладаг юм.

Үүгээр ч зогсохгүй тэд маргаан, үл ойлголцлыг зохицуулах, ажилчдын дүрэм журмыг сахиулах, ажиллах хүчний чадварыг нэмэгдүүлж, стратеги боловсруулах гэх мэт чухал үүргийг хүлээдэг аж.

Хүний нөөцийн менежер

9 Сэтгэл мэдрэлийн эмч

Машин, техникүүдэд сэтгэл хөдлөлийн мэдээллийг хуулбарлахад маш хэцүү байдаг. Харин сэтгэцийн эмч нар сэтгэл зүйн, мэдрэлийн өвчлөлүүдийг оношилж, эмчилдэг тул тэднийг компьютер, робот орлох нь юу л бол.

Сэтгэл мэдрэлийн эмч

10 Маркетинг, харилцаа холбоо, дизайны мэргэжилтэн

"The Independent" сэтгүүлд бичсэнээр “Автомат машинд ямар ч шүүмжлэлт сэтгэлгээ, шинэ санаа гаргах сэдэл байдаггүй. Тиймээс шинэлэг санаа, зураг төсөл гаргадаг, бүтээлч сэтгэхүй шаарддаг мэргэжлүүдийг автоматжуулах боломжгүй. Тийм төхөөрөмж байлаа гэхэд хэзээ ч хүнээс илүү ажиллаж чадахгүй” гэж бичсэн байдаг.

Маркетинг, харилцаа холбоо, дизайны мэргэжилтэн

11 Санваартнууд

Шашны янз бүрийн урсгалд мөргөл үйлдэж, ёслол, цуглаан зохион байгуулдаг санваартнууд байдаг. Тиймээс хувийн, сэтгэл зүйн, оюун ухааны, нийгмийн зэрэг олон асуудлыг шийдвэрлэдэг санваартны ажлыг технологи орлож чадахгүй юм.

Санваартнууд

12 Цагдаагийн албан хаагч

Цагдаагийн байгууллагын хууль сахиулах мэргэжлүүд эрэн сурвалжлах үйл ажиллагааг зохицуулах, гаргасан удирдамж, тогтоолыг мөрдөн байцаагчдад өгөх үүрэгтэй байдаг. Тиймээс тэд дүрэм журмын талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй байж бүхий л асуудлыг шийдвэрлэж, аливаа дарамт, шахалтад тэвчээртэй байх шаардлагатай болдог байна.

Цагдаагийн албан хаагч

13 Багш

Багш нар хичээл заахаас гадна шавь нарынхаа авьяас чадвар, дотоод ертөнцийг таньж мэдэн, юу тэдэнд урам зориг өгдгийг мэдэрч, түүн дээрээ тулгуурлан сурагчдаа төлөвшүүлдэг. Тийм ч учраас багш нараас бусдад нөлөөлөх чадвартай байхыг шаарддаг. Мөн уг мэргэжлийг технологи орлож чадахгүй бөгөөд орчин үед багш нар хичээлдээ технологийг ашиглаж сурах шаардлага тулгараад байгаа аж.

Багш

14 Бүжиг дэглээч

Бүжиг дэглээчид хөгжим, хөдөлгөөн хоёрын хослолыг нарийн мэдэрч үзэгчдэд таатай сэтгэгдлийг төрүүлэх ёстой байдаг. Тэд туйлын бүтээлчээс гадна маш их мэдрэмжтэй байдаг тул энэ мэргэжлийг ямар ч машин, техник орлож чадахгүй ажээ.

Бүжиг дэглээч

15 Нийгмийн ажилтнууд

Тэд бол сургууль, албан байгууллагууд болон хосууд, гэр бүл, хувь хүмүүстэй харилцаа тогтоодог мэргэжилтнүүд юм. Тиймээс энэхүү нарийн төвөгтэй амьдралын асуудлуудыг шийддэг мэргэжлийг компьютер, робот орлож чадахгүй учир тэдний ажлын байруудын тоо нэмэгдсээр байгаа аж.

Нийгмийн ажилтнууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()