Шороон дээр тоглож өссөн хүүхдүүд илүү эрүүл, бүтээлч сэтгэхүйтэй болдог

Хүн гэдэг хүүхэд насан дээрээ л хорвоотой танилцаж, сэтгэхүйн сууриа тавьж авдаг. Бидний үеийнхний бага насны хамгийн сайхан дурсамжуудын нэг бол гадаа, шавар шороотой хутгалдан тоглож байсан үе гэхэд болно. Тэгвэл шороон дээр тоглож өссөн хүүхдүүд байгальтай харилцаа тогтоож буй учраас бусдаас илүү хурдан хөгжиж чаддаг болох нь батлагджээ.

Шороон дээр тоглож өссөн хүүхдүүд илүү эрүүл, бүтээлч сэтгэхүйтэй болдог

Орчин үед эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд, ариун цэврийг нь бодолцож гэртээ олон төрлийн тоглоомоор хангаж өгөн тоглуулж байгаа нь тэдний оюуны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх болсон гэнэ. 

Америкийн судлаач, сэтгүүлч Ричард Лув (Richard Louv) нийт 3000 гаруй гэр бүлд судалгаа явуулахад тэдний ихэнх нь хүүхдээ гадаа биш гэртээ тоглуулдаг болох нь харагджээ. Энэ нь хүүхдийн тоглоомын талбай үгүй болж байгаагийн дээр технологийн дэвшилтэй холбоотой гэнэ.

Шороон дээр тоглох нь хүүхдийн дархлааг сайжруулдаг

Ричард Лув болон хүүхдийн эмч нар газрын хөрсөнд байдаг бичил биетүүдтэй хүүхэд харьцсанаар өөрсдийн дархлааг сайжруулж чадна гэж үзжээ. 

Түүнчлэн хүүхдийн эмч Мария Жулия Карвалью "байгальтай хэр ихээр харьцана, тэр чинээгээр дархлаа сайжирч өвчин, харшил мэт зүйлсээс ангид байж чаддаг" гэж хэлсэн байна.

Мөн Ричард Лувын үзсэнээр гадаа их тоглодог хүүхэд бүтээлч сэтгэхүйгээ дээшлүүлж өсвөр болон залуу насандаа стресс, сэтгэл гутрал гэх мэт зүйлсээс ангид байж чаддаг ажээ.

Шороон дээр тоглох нь хүүхдийн дархлааг сайжруулдаг

Байгальтай ойр байх нь зайлшгүй хэрэгтэй зүйл

"Allergy and Clinical Immunology" сэтгүүлийн явуулсан судалгаагаар хүүхэд муур нохой мэтийн тэжээвэр амьтантай хамт байвал харшилтай болох магадлал тун бага байдаг гэнэ. Учир нь бага наснаасаа янз бүрийн гадны биетээс үүссэн тоос, бактертай ойр байснаар дархлаа нь сайжирдаг юм.

Байгальтай ойр байх нь зайлшгүй хэрэгтэй зүйл

Дархлаа нь хүний биеийг аюул учруулж болох зүйлсээс хамгаалах үүрэгтэй байдаг. Дархлааны систем үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд гадаад биетэд дасан зохицох ёстой. Тийм учраас өвчин тусах бүрдээ шинэ мэдээлэл цуглуулж, хамгаалалтын системээ улам сайжруулж байдаг аж.

Хүүхэд гадаад ертөнцтэй илүү ойроос харилцсанаар бие махбодь болон сэтгэл зүйн хүрээнд маш том давуу талыг олох бөгөөд оронд нь эцэг эхчүүдэд ердөө бохирдсон хувцас угаах л ажил нэмэгдэнэ хэмээн Ричард Лув дүгнэж өгүүлжээ. Мөн тэрбээр орчин үед тулгамдаад буй асуудал болох хэт таргалалтаас энэ аргаар сэргийлж болно гэдгийг сануулсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()