Та биднийг чимээгүй устгадаг үхлийн аюултай зүйлс

Хүн бүрт өөр өөрийн гэсэн үнэрлэх дуртай зүйлс гэж байдаг. Тухайн зүйлээ үнэрлэсэн тохиолдолд больж ч чадалгүй хэсэг мансуурлын байдалд байх нь ч бий. Харин эдгээр нь таны биед хичнээн хор хөнөөл учруулж байдаг болохыг мэдэх үү? Ингээд бидний өдөр тутамдаа санаандгүй байдлаар үнэрлэдэг үхлийн аюултай зүйлсийг танилцуулъя.

Та биднийг чимээгүй устгадаг үхлийн аюултай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бензин

Зарим нэг хүмүүс бензин үнэртэн, мансуурч, үүндээ донтох нь ч бий. Харин шатахуун, бензин нь өөртөө нүүрс устөрөгч гэх химийн хорт бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний биед орж, уушиг, элэг зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг юм. Үүнээс гадна таныг донтуулах үйлчилгээтэй төдийгүй нэг үнэртсэн бол дахин дахин үнэртэх сэдлийг төрүүлдэг байна.  

Бензин

2 Будаг

Дөнгөж шинээр будсан өрөөнд ороход өөрийн эрхгүй сайхан санагдаж, үнэртээд баймаар л санагддаг. Харин будганд ууршимтгай органик нэгдлүүд агуулагддаг төдийгүй энэ нь бидний биед нэвчин орсноор хорт хавдрын эсийг үүсгэх өндөр магадлалтай. Иймээс та зайлшгүй шаардлагаар шинэхэн будагтай өрөөнд орохоор бол маск зүүж, өөрийгөө хамгаалаарай. 

Будаг

3 Цэвэрлэгч бүтээгдэхүүн

Сайхан үнэртэй цэвэрлэгч бүтээгдэхүүнийг ашиглан гэрээ цэвэрлэж байхдаа бид өөрийн мэдэлгүй үнэртээд зогсож байдаг. Гэвч энэ нь өөртөө триклозан, аммиак зэрэг олон төрлийн химийн бодисыг агуулдаг бөгөөд эдгээр нь уушгинд орсноор өвчлөл үүсгэх аюултай. Та дэлгүүрээс цэвэрлэгч шингэн сонгохдоо эхлээд сайтар уншиж, худалдагчаас тусламж хүсээрэй. 

Цэвэрлэгч бүтээгдэхүүн

4 Тамхины утаа

Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг. Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон байдаг юм. 

Тамхины утаа

5 Хатаагч хуудас

Тансаг үнэртэй хатаах хуудсыг ашиглан бид гэрийнхээ агаарыг цэвэршүүлэх нь бий. Гэхдээ энэ нь эсрэгээрээ үйлчилж, та болон таны гэр бүлд сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнийг хэт их үнэртсэнээр багтраа өвчтэй болж, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Бүр цаашилбал нойр булчирхайн хорт хавдраар өвчилж ч болох аж. 

Хатаагч хуудас

6 Цавуу

Бид бүгд сургуульд байхдаа цаавуу ашиглан, элдэв зүйлсийг урладаг байсан. Зарим нь бүр үүндээ донтож, байнга үнэрлэж явах нь ч бий. Мэдээж энэ нь биед тустай байхгүй нь лавтай. Ихээр үнэрлэх тохиолдолд тархинд нөлөөлөн, байнгын нойрмог байдалтай болох, зүрхний хэм алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Харин цаашид энэ байдал удаан үргэлжилвэл үхэлд ч хүргэж мэднэ. 

Цавуу

7 Хумсны лак

Хумсны лаканд дибутил, фталат, толуол болон формальдегид зэрэг химийн хорт бодисууд агуулагдаж байдаг. Эдгээр  нь биед тун ч сөрөг нөлөөтэй бөгөөд эрүүл мэндийг хөнөөгч гол зүйлс болдог юм. 

Хумсны лак

8 Үсний будаг

Үсчний мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан хүмүүс хорт хавдар тусах эрсдэл нь энгийн хүмүүсийг бодвол хоёр дахин их байдаг. Мөн үснийхээ өнгийг байнга өөрчилдөг хүмүүс ч хавдар тусах магадлал өндөртэй байдаг байна. Учир нь үсний будганд хурц үнэртэй аминууд агуулагддаг бөгөөд энэ хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог ажээ. 

Үсний будаг

9 Үнэртэй ус

Хэдий сайхан үнэртэй ч үнэртэй усны найрлагад формальдегид, толуен, метилен хлорид, бензальдегид, фталатууд гэх мэт олон төрлийн химийн бодисууд агуулагддаг. Эдгээр бодисууд нь амьсгалын зам, мэдрэлийн тогтолцоо болон нөхөн үржихүйн тогтолцоонд асуудал үүсгэдэг төдийгүй хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Арьсан дээр шууд цацдаг учраас биед шимэгдэх нь ч хурдан байдаг. Бага насны хүүхдүүд болон урагт энэ нөлөө нь их байдаг учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэртэй ус хэрэглэхгүй байхыг зөвлөдөг билээ. 

Үнэртэй ус

10 Үнэрт лаа

Сайхан үнэртэй лаа асааж, гэрээ гийгүүлэх нь юутай ч зүйрлэмгүй мэдрэмжийг бэлэглэдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь бидэнд аз жаргалыг бэлэглэх биш, харин ч эрүүл мэндийг сорон авч байдаг билээ. Үнэрт лаанд карцероген гэх хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг юм.

Үнэрт лаа

11 Агааржуулагч

Ариун цэврийн өрөөний агааржуулагчийг ашигладаггүй айл өрх гэж үгүй биз. Энэ нь дан ялангуяа эрэгтэй хүмүүст сөрөг нөлөөтэй бөгөөд үр тогтоох чадварыг нь бууруулдаг байна. Үнэрээ удаан барих үйлчилгээтэй болгохын тулд элдэв химийн бодис ашигладаг бөгөөд эдгээр нь бидний бие эрхтэнг бага багаар өвчлүүлж байдаг юм. Иймээс та агааржуулагч цацаж байхын оронд өрөө тасалгааныхаа цонхыг онгойлгож цэвэр агаар оруулж байхыг зөвлөе. 

Агааржуулагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()