Хамт олны харилцааг сайжруулах 10 алхам

Амжилттай яваа шилдэг компаниудын амин сүнс нь ажилчид, хамт олон байдаг. Чухам тэд хамтдаа атгасан гар мэт нэгдэн ажиллаж байж л бүхий л зүйлсэд манлайлагч байж чаддаг билээ. Хамт олонд нэг л буруу бодолтой, сөрөг хандлагатай нэгэн байхад бусад хүмүүсээ тарааж бутраах, сөрөх зүйлсийг авчирдаг. Иймд бид та бүхэндээ хэрхэн хамт олны харилцааг сайжруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хамт олны харилцааг сайжруулах 10 алхам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хувиа хичээхгүй байх

Амиа бодсон зан хэзээд сайн зүйлд хүргэдэггүй. Иймд нөхөрсөг хамт олныг бүрдүүлэхийг хүсвэл ийм төрлийн хүмүүсээс хол байх хэрэгтэй.

Хувиа хичээхгүй байх

2 Бусдын бодлыг хүндэтгэх

Өөрийн үзэл бодлоо бусдад тулгах нь яавч байж болохгүй зүйлүүдийн нэг юм. Тиймээс хэрвээ таны хамт олон дунд тийм хүн байгаа бол тухайн занг нь засаж залруулахыг хичээгээрэй.

Бусдын бодлыг хүндэтгэх

3 Хариуцлагыг бусдад тохох

Хариуцлагаас мултарч, таагүй зүйлсийг өрөөл бусдад тохох маш муухай зүйл шүү дээ. Сайн сайхан зүйлийг өөртөө хамаатуулж, харин хариуцлагатай мөчөөс мултардаг бол тэр хэзээд хамт олны нэг байж чадахгүй.

Хариуцлагыг бусдад тохох

4 Найрсаг харилцаатай байх

Хүн бүхэнтэй найрсаг байж, эерэг дулаан энергитэй хүмүүстэй харилцах нь хэзээд маш хялбар байдаг. 

Найрсаг харилцаатай байх

5 Нэгэндээ тохиолдсон таагүй явдалд шийдэл эрэх

Хамт олон гэдэг нь хамтаараа бүхий л зүйлсийг шийдвэрлэж, нөхөрлөхийн нэр билээ. Тиймээс нэгэндээ тохиолдсон таагүй зүйлсэд үргэлж шийдлийг эрж, баяр зовлонг нь хуваалцаж байх хэрэгтэй.

Нэгэндээ тохиолдсон таагүй явдалд шийдэл эрэх

6 Тусламж гуйхаас эмээхгүй байх

Алдаа гаргадаггүй, төгс хүн гэж үгүй шүү дээ. Тиймээс мэдэхгүй зүйлсээ үргэлж бусдаас асууж, тусламж хүсэхээс эмээх хэрэггүй юм.

Тусламж гуйхаас эмээхгүй байх

7 Асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх

Ямарваа асуудалд нухацтай хандаж, түүнийг аль болох эерэг талаас шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд нэгэндээ уурлаж, элдэв маргаан тарих шаардлагагүй шүү дээ.

Асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх

8 Нэгнээ уучилж байх

Мэдээж хамт олонтойгоо таарамжгүй харилцааг үүсгэх, маргаж муудах асуудлууд зөндөө тохиолддог. Тийм үед өөрийн бурууг хүлээж уучлал хүсэх, нэгнийхээ уучлалыг хүлээн авч уучлах, уучлалт гуйж сурах нь чухал байдаг.

Нэгнээ уучилж байх

9 Хамтарч ажиллах

Ажлын эрчийг нэмэгдүүлж, уур амьсгалыг сайжруулахад хамт олны харилцаа чухал нөлөөтэй. Иймд бүхий л зүйлсэд хамтарч ажиллан, шийдлийг эрэлхийлж байх нь чухал.

Хамтарч ажиллах

10 Хамт олноороо амжилтаа хуваалцах

Хамт олны амжилт гэдэг нь зөвхөн нэг хүнийх бус, багийн бүхий л гишүүдийнх байдаг. Тиймээс би хэмээх үгийг авч, бид хэмээн ярьж байх нь чухал билээ.

Хамт олноороо амжилтаа хуваалцах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()