Азийн орнуудад 1 ам.доллар олохын тулд хэр удаан ажиллах ёстой вэ?

Азичууд хичээнгүй, ажилсаг гэдгээрээ бусад тивд гайхагддаг ч тэр хэмжээгээрээ сайн хөлстэй байх нь ховор. Мөн Ази гэдэг ойрхи дорнод, зүүн, өмнөд, төв гээд олон хэсэгт хуваагддаг, хэл соёлоороо бусад тивийг бодвол эрс ялгардаг газар шүү дээ. Тэгвэл энэ их уудам нутагт хүний хөдөлмөрийг хэр их үнэлдэг юм бол. Үүнийг мэдэхийн тулд Азийн улс бүрийн иргэд 1 ам.доллар олохын тулд дунджаар хэдэн цаг ажилладагийг хүргэж байна.

Азийн орнуудад 1 ам.доллар олохын тулд хэр удаан ажиллах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн хурдан олдог

Мэдээж хэрэг Ойрх Дорнодын баян орнууд жагсаалтыг тэргүүлжээ. Зарим орнууд бүр 10 минутаас бага хугацаанд 1 ам.доллар олдог аж.

Хамгийн эхэнд Катар (1 минут 54 секунд), Арабын Нэгдсэн Эмират (2:57), Кувейт (3:40) орсон бол тэдний хөршүүд болох Саудын Араб (5:44), Оман (7:57), Израильчууд (3:04) удаалжээ.

Харин Зүүн Азиас Солонгосын иргэд (4:03), Япон (2:59), Сингапур (2:07) орсон бол Хонг Конг бүх хятадуудыг илүүрхэж чаджээ (2:29).

Эдгээр орнууд дундаж цалингаараа өндөр үнэлгээ авсан нь гайхмаар зүйл биш юм. Жишээлбэл, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Хонг Конг нь дэлхийд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ эхний 10-т ордог бөгөөд тэдний араас Япон 12-р байр эзэлдэг юм. 

Хамгийн хурдан олдог

2 Харин энд ажиллаж болохгүй

Нэг цаг (эсвэл бүр хоёр цаг) ажиллаж байж та дараах орнуудад 1 ам.доллар олох болно.

Тэдгээр дундаас хамгийн гайгүй нь Энэтхэг (64:21) байсан бол хөрш Балба (144), Бангладеш (81:52), Мьянмар (95:12) нар орсон байна.

Камбож улс Зүүн өмнөд Азиас сүүл мушгисан (93:39) бол Иран (72:55), Сири (62:36), Йемен (92:09) улсууд Ойрх Дорнодод хамгийн сүүлд оржээ.

Хамгийн муу нөхцөл байдалтай улс болох Афганистанд зэвсэгт мөргөлдөөн болж байгаагаас гадна олон хүн ядуурлаас болж үхэж байна. Хүн амын дөнгөж 23 хувь нь ундны цэвэр усаар хангагддаг бөгөөд насанд хүрсэн хүмүүсийн 24 хувь нь бичиг үсэгтэй юм. Энд нэг доллар олохын тулд дунджаар гурван цаг хагас ажиллах хэрэгтэй болно.

Мөн Тажикистан, Узбекистан, Киргизстан зэрэг Төв Азийн бүгд найрамдах улсууд тийм ч өндөр орлого олдоггүй аж. 

Харин энд ажиллаж болохгүй

3 Ажиллаж болохоор орнууд

Та хагас цаг гаран ажиллаж байж Монгол, Филиппин, Индонези болон Кавказийн орнуудад 1 ам.доллар олох болно.

Харин Орос, Хятад, Турк, Казакстан, Туркмен, Тайланд зэрэг орнуудын иргэд 10-20 минут ажиллахад хангалттай аж.

Ажиллаж болохоор орнууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()