Калашников бууг хэрхэн бүтээдэг вэ?

2012-04-23, 21:22
31,235

Калашников автомат үйлдвэрлэдэг “Ижмаш” үйлдвэр дэхь гамшигт байдлын талаар мэдээ гарсны дараа нэгэн орос залуу энэ үйлдвэрт өөрийн биеэр очиж, байр байдалтай нь танилцан, сурвалжлага хийхээр шийджээ. Ингээд бүгдээрээ домогт “Калашников”-ыг ямар дэс дарааллаар, ямар орчинд бүтээдэгтэй танилцацгаая. Энэхүү нийтлэлийг бэлтгэсэн залуугийн хүүрнэлийг орчуулж, түүнийг өөрийн биеэр ярьж байгаа мэтээр бичсэн болно.

Калашников бууг хэрхэн бүтээдэг вэ?


Калашниковын үйлдвэр байрладаг Удмурти – дэх шинэхэн барьсан Гэгээн Михайловын сүм. 1937 онд хуучин сүм нь сүйтгэгдсэн боловч 2004 онд яг суурин дээр нь ахин босгосон нь энэ юм байна.

www.caak.mn (35 фото)


Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Удмуртын иргэдийн эр зоригт оролцоог мөнхөлсөн байлдааны болон хөдөлмөрийн алдрын хөшөө. Энэхүү баримал нь Удмурт-ын Октябрийн талбай дээр 50 жилийн турш зогсож байгаа юм.

www.caak.mn (35 фото)
 

Цэрэгт явсан эр хүнийг амраг бүсгүйгээс нь илүү өөртөө татдаг зэр зэвсгүүдийн нэг болох калашниковыг үйлдвэрлэдэг “Ижмаш” үйлдвэрийн бараа.

www.caak.mn (35 фото)


1941 онд галт зэвсгийн уг үйлдвэрийг Ижевск-т, 96 гектар талбайг эзлүүлэн байрлуулжээ. Энэхүү талбай нь Ватикан улсын нутаг дэвсгэрээс 2 дахин том, Европын Монако-гийн талтай тэнцэхүйц өргөн уудам юм. “Ижмаш”-ын талбай нь тэнгэрийн хаяатай сүлэлдэж харагдахаар том ажээ.

www.caak.mn (35 фото)


Калашниковыг гар аргаар угсардаг гэдгийг сонсоод зарим хүмүүс гайхах байх. Ингэх нь бүтээгдэхүүний өө сэвийг дор бүрчлэн олж илрүүлэхэд амар байдаг биз. Ямартай ч “Ижмаш” үйлдвэр нь сүүлийн 60 жилийн туршид 50 сая автомат бууг гар аргаар үйлдвэрлэжээ.

www.caak.mn (35 фото)


Гэхдээ гар аргаар угсардаг болохоор үйлдвэрлэлийн явц удаан гэж үзэж болохгүй. “Ижмаш” үйлдвэр нь “дураа хүрвэл” нэг цагт 95 ширхэг калашников үйлдвэрлэрлэж чаддаг.

www.caak.mn (35 фото)


Бууны биеийг урьд талтай нь эхлээд холбодог. Зураг дээрхи цэнхэр комбинзонтой ажилчин энэ холбох ажлыг гүйцэтгэхэд хамгийн энгийн багаж хэрэгсэл, тэр битгий хэл жирийн алхыг хүртэл ашиглах тохиолдол гардаг болохыг нуулгүй хэлжээ. Гэхдээ мэдээж ийм ажлыг жинхэнэ мэргэжилтнүүд л хийж чадна.

www.caak.mn (35 фото)


Деталь бүрийг боловсруулдаг. Үйлдвэрийн ажилчид буун дээр хоёр төрлийн нано өнгөлгөө хийдэг. Нэг нь зэврэлтээс хамгаалах, нөгөө нь үрэлтээс хамгаалдаг юм байна.

www.caak.mn (35 фото)


Ажилчид их биеийг угсарч, хүрээг нь бэхэлж байна. Үүнийг хийхийн тулд заавал гар ажиллагаа шаардлагатай ажээ. Зураг дээр нилээн залуу хүн байгааг та харж байна. Бууны үйлдвэрийн ажилчдын нас залуужсан болохыг дараагийн зураг ч танд харуулах болно.

www.caak.mn (35 фото)


Энэ хонгор бүсгүй калашниковын бүх боолтуудыг чангалах үүрэг гүйцэтгэж байна. “Ижмаш” үйлдвэрт одоогийн байдлаар 15 дадлагын оюутан ажиллаж байгаа юм.

www.caak.mn (35 фото)


Олон мэргэжилтнүүдийн гар дамжиж, буутай нилээн төстэй болсон “зүйл” дээр одоо бүрхүүлийг нь хийж байна. Сүүний ферм дээр л байхаас биш, галт зэвсэгний үйлдвэрт ажилламааргүй зөөлөн, нүдэнд дулаахан эмээ нар энэ ажлыг гүйцэтгэх ажээ.

www.caak.mn (35 фото)


Үйлдвэр дотор автомат машин огт байхгүй гэж хэлж болохгүй. Жинхэнэ бахи шиг гартай хүчтэн хүртэл калашниковын боолтыг машинаас илүү чангалж чадагүй шүү дээ.

www.caak.mn (35 фото)


Зэвсэг одоо хашир мэргэжилтны гарт очжээ. Тэрээр Оросын гурван ерөнхийлөгчийг үзэж, үйлдвэрийн олон дарга солигдохыг харсан байна. 2010 он хүртэл уг үйлдвэрийн дарга байсан Владимир Гродецкийн талаар энэ хөгшин ам муутай байв. Түүнээс л болж үйлдвэрийн талбайн зарим хэсэг бусдын мэдэлд очиж, хагас сар татвараа төлөөгүй хэрэгт унасан гэнэлээ.

www.caak.mn (35 фото)


Өвгөний үгийг угсарсан бууны чанарыг шалгагч эмэгтэй баталж байв. Түүний хэлснээр, сүүлийн жил хагасын хугацаанд “Ижмаш”-ийн нөхцөл байдал дээрдэж эхэлсэн байна. Ажилчдын дундаж цалин нь 16 мянган рубль болж өсчээ. Гродецкийн үед түүний цалин нь жишээлбэл 5-6 мянган рубль л байсан аж. Тэр мөнгөө тэгээд хугацаандаа авна гэж байдаггүй байжээ.

www.caak.mn (35 фото)


Сүүлчийн шатны шалгагчийн үүргийг гүйцэтгэдэг эмэгтэй. Тухайн бууг худалдаанд гарах, буцаад үйлдвэрлэлд нь оруулах эсэхийг түүний шийдвэр л мэддэг. Хамтран ажиллагчид нь түүний ажиглалтыг хөшиж, айсан царайтайгаар харж зогсоно.

www.caak.mn (35 фото)


Харин таны харж байгаа энэ цэвэрхэн залуу нь нилээн том дарга юм байна. 21 настай Александр гэгч энэ эр ахлах мастерын албыг гүйцэтгэдэг ажээ. Ажилчдын тайлбарласнаар, уг үйлдвэрт дээгүүр албан тушаал хашихын тулд дээд боловсролтой байх шаардлагатай аж. Александр нь Ижевскийн Технологийн Их Сургуулийг дүүргэжээ. Төрөлх хотынх нь амьдрал хүнд байгаа тул зэвсгийн үйлдвэртээ ахлах мастераараа үлдэх, Герман руу суралцахаар явах хоёрын аль нэгийг сонгох шаардлага түүнд тулгараад байгаа юм билээ.

www.caak.mn (35 фото)


Бууны их биен дээр сүүлчийн ажиллагаа болох өнгөлгөөг хийжээ. Дэлхийн 27 оронд бүтээгдэхүүнээ экспортлогддог энэхүү галт зэвсэгний үйлдвэрийн ачаар Ижевск нь хамгийн хүнд цаг үеэ даван туулсаар ирсэн байна. Одоо эндэхийн ака-г Энэтхэгчүүд ч гэсэн худалдан авах болжээ. Гэхдээ тэд бууны биеийг сольдог, янз янзын калибраар буудах боломжтой болгохыг шаардаж байгаа аж. “Ижмаш” үйлдвэрийнхэн энэхүү шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байгаа юм. Ер нь бол одоо захиалагынхаа хэрэгцээ шаардлагыг харж үздэг болсон байна.

www.caak.mn (35 фото)


Энэхүү тэрэг дээр тавьсан калашниковуудын ишийг тоолох гээд оролдоод үз дээ.

www.caak.mn (35 фото)


“Ижмаш” үйлдвэрийн захирал Максим Кузюк нь жирийн нэг блогчинг өрөөндөө ямар ч саадгүй оруулж, зурагаа даруулахыг зөвшөөрсөн үнэхээр гайхмаар санагдсан. Тиймээс түүнээс “Ижмаш” үйлдвэр хаагдах гэж байгаа гэсэн цуу яриа үнэн эсэхийг тэсэлгүй асуугаад авлаа. Харин хариуд нь: “”Ижмаш” үйлдвэр “Ростехнология” корпорацийн ивээлд очсиноор орлого нь 40%-иар нэмэгдэж, 2010 онтой харьцуулахад цалин нь 21%-иар нэмэгдсэн. Зарим ажилчид 50%-ийн урамшуулал авах болсон. Мөхөж байгаа компани ийм өсөлттэй байдаг юм уу?” хэмээн гомдсон байртай хариулсан юм.

www.caak.mn (35 фото)


Таны харж байгаа залуухан бүсгүй бол бууны сийлбэрийн хэсэгт ажилладаг. Өөрөөр хэлбэл гоо үзэмж талыг нь хариуцдаг байна.

www.caak.mn (35 фото)


Дурсгал болгож ямар нэгэн зүйл бичиж өгөхийг хүсэхэд залуухан бүсгүй 10 минутын дотор хатуу төмөр дээр арван хоёр сарын нэрийг төвөггүй сийлж орхилоо.

www.caak.mn (35 фото)


Илүү сайн дадлагажиж, өөрийгөө улам хөгжүүлбэл тэрээр ийм сийлбэрийг өлхөн хийдэг болно гэв.

www.caak.mn (35 фото)


“Сайга-12” бууг саяхан АНУ-ын цагдаагийнхан олноор бөөндөж авчээ. 2011 онд “Ижмаш”-ын ангийн спортын буунууд нь АНУ-руу гэхэд 15 сая долларын ашигтай экспортлогдсон байна.

www.caak.mn (35 фото)


Бууг зарахаас өмнө шалгаж үзэх хэрэгтэй. Александр Иванович хэмээх энэ эрэгтэй бол бууг турших ажлыг хийдэг нэгэн юм. Буу турших талбар дээр түүн шиг мундаг хүн үгүй ажээ. Учир нь сүүлийн олон жилийн туршид түүний туршилтаар гарсан нэг ч буу үйлдвэртээ буцаж ирээгүй юм байна.

www.caak.mn (35 фото)


Калашников бол галд шатдаггүй, усанд зэвэрдэггүй бүтээгдэхүүн. Эхлээд Иванович нь бууг усаар норгож үзэж байна.

www.caak.mn (35 фото)


Дараагаар нь дайсандаа ч хүсэмгүй хүйтэн градуст бууг байлгаж туршина.

www.caak.mn (35 фото)


Дараа нь зууханд халаана.

www.caak.mn (35 фото)


Ака-г “яргалах” үйл явц үүгээр дуусахгүй. Хамгийн сүүлд нь бэлэн болсон буу бүрийг бетонон хананд 2-3 удаа савж шалгадаг байна.

www.caak.mn (35 фото)


Энэ бүхний дараа, сая нэг юм буудаж үздэг. 2012 онд үнэхээр Дэлхий сөнөдөг юм бол амьд үлдэх үр хойчдоо сайн захихгүй бол 2-3 зууны дараа ч гэсэн Ижевск хавьцаанаас калашников олбол болгоомжтой байхыг сайн захих хэрэгтэй гэж санагдлаа. Учир нь кадашников буу энэ байдлаараа бол хэдэн зууны дараа ч ажиллагаатай хэвээр байх ажээ.

www.caak.mn (35 фото)


Сурвалжлагч: “Ижмаш” үйлдвэрээр аялсан өдрийг би маш сайхан өнгөрүүлсэн. Тэнд инээмсэглэл цацруулсан, эелдэг хүмүүс олон юм билээ. Хэдийгээр би ерөнхийлөгч юмуу хэн нэгэн эрх дархтан биш, зүгээр л нэг камер барьсан сонирхогч байсан ч тэд намайг дээр дооргүй, тааламжтай хүлээж авсан юм.

www.caak.mn (35 фото)


Хаалгаар гартал оройн бүдэг гэрэл дэхь “Ижмаш” үйлдвэр өглөөнийхөөс дутахгүй сүрлэг харагдлаа. Ингээд харих замдаа яаран гарч, “Ижмаш”-ын талаар та бүхэнтэй хуваалцахаар давхисан юм.

www.caak.mn (35 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()