1
Нелсоны багана (Nelson's Column)
1840-с 1844 оны хооронд баригдсан энэхүү багана хөшөөг Их Британи улсын алдарт усан цэргийн адмирал, генерал Хорацио Нелсоны (Horatio Nelson) дурсгалд зориулан босгожээ. Харин доорх зургийг Хенри Фокс Талбот 1843 онд авсан байна.
2
Эрх чөлөөний хөшөө
Францын алдарт уран барималч Фредерик Огюст Бартольди (Frédéric Auguste Bartholdi) АНУ-ын бэлгэ тэмдэг болох эрх чөлөөний хөшөөг бүтээх санааг анх гаргаж ерөнхий уран барималчаар ажилсан байна.
Харин энэхүү зургийг 1882 онд Алберт Ферник (Albert Fernique) хэмээх гэрэл зурагчин эрх чөлөөний хөшөөг барих явцад авсан байна.
3
Sacré-Cœur сүм
Парис хотын нууц зүрх хэмээн нэрлэгдэх энэхүү католик сүм нь 1875-с 1914 оны хооронд баригдсан бөгөөд Парис хотын хамгийн өндөрлөг цэг дээр сүндэрлэх аж.
Харин энэхүү зургийг 1880 оны үед сүмийн гол цамхгийг барьж байх явцад авжээ.
4
Лондон хотын цамхаган гүүр
1881 оноос 1894 оны хооронд алдарт архитектор Хорес Жонесийн (Horace Jones) удирдан барьсан энэхүү гүүр нь Лондон хотын зам тээвэр болоод соёлын өвийн үнэт зүйлсийн нэг юм.
Энэхүү зургийг 1889 онд авсан байна.
5
Эйфелийн цамхаг
1888 оны 7-р сар Эйфелийн цамхаг баригдаж буй нь.
6
Стоунхенж-ийн малтлага болон сэргээх ажил
1920 онд дэлхийн 1-р дайны дараа нууцлаг чулуун байгууламж болох стоунхенжийг сэргээн археологийн малтлага хийсэн байна.
7
АНУ-ын ерөнхийлөгчдийн нүүр баримал
Рушмор ууланд байрлах АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны (George Washington) баримлыг хийж буй нь - 1932 оны 5 сарын 31нд.
8
"Golden Gate" гүүр
1934 он "Golden Gate" гүүрний барилгын ажил. (Гэрэл зурагчин: Chas. M. Hiller)
9
Таж Махал
1942 онд агаарын бөмбөгдөлтөд өртсөн Таж Махалыг сэргээн засаж буй нь.