Хөхөө жижигсгэхийн тулд 4 цагийг зарцуулжээ

2014-11-15, 02:32
25,699
Техас мужийн Бомонт хотын иргэн Кериша Марк (Kerisha Mark) толгой нь өвдөж, хөх нь өвдөж зовиурлаж байсан байна. Тэрээр өөрийгөө зүрхний өвчтэй хэмээн үзэж байсан боловч энэ бүх зовиур нь түүний хөхнөөс болж байгаа хэмээн оношилжээ. Учир нь түүний хөх тус бүр 7 кг байсан аж.
Хөхөө жижигсгэхийн тулд 4 цагийг зарцуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Кериша үргэлж том хэмжээтэй хөхтэй байсан ч 40 нас хүрэхэд нь түүний хөхний хэмжээ эрс томорсон байна. Эмч нарын хэлж байгаагаар тэрээр "гигантомастия" хэмээх ховор дааврын өвчтэй аж.



Энэ өвчнийг туссан тохиолдолд хөхний хэмжээ нь биеийн жингийн 3%-ийг эзэлдэг байна. Мэдээж ийнхүү хөхний хэмжээ томрох нь булчин өвтгөх бөгөөд арьс хэт их суналттай газар шарх үүсгэх магадлалтай гэнэ. Өвчнийг туссан тохиолдолд нэг хөх нь нөгөө хөхнөөсөө илт том болдог бөгөөд энгийн нүдээр харахад л мэдрэгддэг байна.



Өвчин үүсэх гол шалтгаан нь пролактин, эстроген, прогестерон зэрэг эмэгтэйчүүдийн даавар ихэссэнтэй холбоотой ажээ.

Керишагийн хувьд түүний хөхний булчин сунаж, нуруу нь маш их өвдөх болсон байна.

“Би гүйж, үсэрч чадахгүй байсан. Надад ямар нэгэн спортоор хичээллэх боломж ч олдохгүй байсан. Миний нэг хөх гэхэд л 7 кг жинтэй байсан бөгөөд хөхөө хөдөлгөөнгүй болгохын тулд скоч-оор тогтоох болсон” -гэж тэрээр ярьжээ.



Хагалгааны талаар тэрээр нэлээд нухцтай бодож байсан бөгөөд 40 насандаа хагалгааг хийлгэхээр шийдсэн байна.



Кериша хөхний хагалгаагаа Хьюстонд хийлгэсэн байна. Эмчийн хэлж байгаагаар, "35 жил ажиллахдаа анх удаа ийм аварга хөхөнд хагалгаа хийсэн" -гэжээ.



Эмч нар түүний хөхнөөс 14 кг хөхний булчинг гаргаж авсан байна.



Эмч нарын хэлж байгаагаар энэ төрлийн өвчнийг эртхэн эмчлэхгүй тохиолдолд нуруу нугасны өвчин тусах магадлалтай бөгөөд бөгтгөр болох ч аюултай гэжээ. Хагалгааны дараа Кериша хэлэхдээ: "Одоо би спортоор хичээллэж өөртөө шинэ хувцас худалдаж авна" -хэмээн ярьжээ.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()