1
Гэрэлтдэг далайн эрэг
Дэлхийн зарим далайн эрэг шөнө гэрэлтдэг. Энэ байгалийн өвөрмөц үзэгдэл нь усан дахь долгион болон урсгалын хөдөлгөөнөөр идэвхжиж гэрэл гаргадаг фитопланктон хэмээх нэг эст биетээс болж үүсдэг. Эдгээр бичил организмын үйл ажиллагааг Мальдив, Пуэрто-Рикогийн далайн эргүүдээс харж болно.
2
Эсрэг урсгал
Цаг агаар тогтуун үед далайн давалгааны түрүүч хэсэг урсгалынхаа эсрэг зүгт хөдлөх үзэгдэл заримдаа тохиолддог байна.
3
Энэхүү ховор үзэгдэл нь Румын улсад, Хар тэнгисийн эрэг орчим ажиглагджээ. Далайн дулаан усны уур хүйтэн агаартай мөргөлдсөнөөс болж "тэнгисийн утаа" үүсдэг аж.
4
Саарал давлагаа
Кофены хөөстэй адил харагдах ийм давлагаа нь далайн усанд байдаг жижиг микро организмууд үхэж, задралд орон усыг бохирдуулснаас үүсдэг байна.
5
Улаан давлагаа
Далайн ус зарим хэсэгтээ цусан улаан болох энэхүү үзэгдэл нь нэгэн төрлийн замагны эрчимтэй ургалтаас үүсдэг аж. Тэрхүү замаг нь далайн амьтад болон шувуудад үхлийн аюултай байдаг.
6
Холилддоггүй тэнгис
Дани улсын Шкаген мужийн ойролцоо Балтийн тэнгис болон Хойд тэнгисийн энэхүү гайхалтай "зааг" байдаг. Хоёр тэнгисийн ус хоорондоо холилддоггүй энэхүү үзэгдлийн шалтгааныг давсжилтын хэмжээ, бичил биетний ажиллагаа гэх мэт янз бүрээр тайлбарладаг. Тэдгээрээс хамгийн зөв хувилбар бол хоёр тэнгисийн усны нягт ялгаатайгаас болж хоорондоо холилддоггүй гэх онол болохыг "Marine Insight" сэтгүүлд өгүүлжээ.