Устахын ирмэг дээрээс "эргэж ирсэн" 8 амьтан

“Ан амьтны хар ном” дээр дурдсанаас харахад сүүлийн 500 жилийн дотор байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай ажиллагаанаас болж 844 төрлийн амьтан устаж үгүй болсон гэнэ. Гэхдээ заримдаа аз тохиож, устаж үгүй болсонд тооцогдож байсан амьтад гэнэт гарч ирэх тохиолдол байдаг. Энэ төрлийн амьтдыг Библийн хэллэгээр “Дахин сэргэгсэд” хэмээн нэрлэдэг аж. 

Устахын ирмэг дээрээс "эргэж ирсэн" 8 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Калифорнийн кондор тас

Калифорнийн кондорын дэлгэсэн далавчны урт нь 3 метр орчим хүрдэг бөгөөд биеийн урт нь 100 см, жин нь 15-20 кг байдаг. 1987 онд хамгийн сүүлийн Калифорнийн кондорыг хууль бус анчид агнасан боловч азаар 27 ширхэг кондор үлдсэн байсан бөгөөд одоо Калифорни, Аризона, Мексикийн байгалийн нөөц газруудад 127 кондор байгаа ажээ.

Калифорнийн кондор тас

2 Тахь (Пржевальскийн адуу)

Тахь нь хамгийн сүүлд 1969 онд Монголд харагдсан байна. Цаг агаар огцом хүйтэрснээс болж энэхүү адууны тоо толгой 10 дахин багассан бөгөөд идэх зүйлгүй байсан учир ийнхүү өлбөрч үхэж байжээ. Үүнээс гадна өнгөрсөн зуунаас тахийг агнах явдал эрчимтэй хөгжиж байсан учир энэ нь амьтны мөхөлд ихээр нөлөөлсөн байна. 

Тахь (Пржевальскийн адуу)

1970 онд тахийг “Хар ном”-д устаж үгүй болсон нэрээр оруулсан боловч 2 жилийн дараа 12 тахийг нэгэн эрхмийн хувийн адууны жүчээнээс олжээ. Ингээд тэдгээр тахьнуудыг худалдан авч устаж үгүй болж байгаа амьтан нэрээр амьтны хүрээлэн рүү явуулсан байна. Үүний ачаар 1990 он гэхэд тахийн тоо толгой 1500-д хүрсэн аж. 1992 оноос эхлэн тахийг зэрлэг байгальд нь нутагшуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар манай орны Тахийн тал, Хустайн нуруу болон Орос, Украин, Казахстан, Хятадын нутагт харж болохоор болжээ.

3 Суматрын мунтжак

"Fauna & Flora International (FFI)"  байгаль орчин хамгаалалтын байгууллагын төлөөлөгч Дебби Мэртир 2008 онд Суматрагийн амьтны хүрээлэнгээр явж байхдаа энэхүү шар бугын зургийг дарсан байна. Энэхүү зураг нь амьтны холбооныхныг гайхшралд оруулсан аж. Учир нь эдгээр амьтдыг 1920 оноос эхлэн устаж үгүй болсон гэж бодож байжээ. Харин одоо FFI болон Индонезийн Шинжлэх Ухаан болон Ойн хяналтын газрын холбооныхон хамтарч энэ төрлийн амьтныг хайж байгаа бөгөөд 10 жилийн дотор 18 толгойг олсон байна. 

Суматрын мунтжак

4 Калимантаны муур

Хамгийн анх Калимантаны муурыг 1874 онд олж илрүүлсэн байна. Тухайн үед энэ төрлийн амьтныг бүртгэх талаар яригдаагүй байсан бөгөөд Британийн Их Сургуулийн эрдэмтэд хууль бус анчдаас зөвхөн энэ амьтны гавал болон арьсыг нь л хурааж аваад байжээ. Харин амьдаар нь 1992 онд анх харсан байна. Ингээд уг амьтныг амьтны хүрээлэн рүү авчирсан боловч хос авчрах хүртэл нь хүлээж чадалгүй үхсэн аж. Цорын ганц Калимантаны муур үхсэн учир түүнийг устаж үгүй болсон гэж тодорхойлсон боловч 2002 онд “устаж байгаа” гэх ангилалд оруулсан байна. Учир нь энэхүү муур Малайзын "Gunung Palung" байгалийн цогцолбор газар харагджээ.

Калимантаны муур

5 Евразийн үхэр зусаг

Өнгөрсөн зуунд нэгэн амьтан судлаач Сирийн газар нутгаас хачирхалтай төрлийн мэрэгч амьтдыг барьжээ. Улмаар тэдгээр амьтдыг Сирийн үхэр зусаг (лат. Mesocricetus auratus) хэмээн нэрлэсэн байна. Түүнчлэн барьсан амьтдынх нь дунд ганцхан эмэгчин байсан аж. Ингээд эдгээр амьтдын харагдах тоо улам багассан учир тэднийг зэрлэг байгальд устаж үгүй болсон хэмээн тодорхойлсон байна.

Орчин үеийн гэрийн орог зусагны өвөг нь тухайн үед баригдсан цор ганц эмэгчин зусаг юм. Ингээд нэгэн амьтан судлаачийн ачаар үхэр зусаг устаж үгүй болоогүй байна. 

Евразийн үхэр зусаг

6 Торгоны өт

Торгоны авгалдайн (лат. Bombyx mori) өсөлт хөгжил бүхэлдээ хүнээс хамааралтай. Хэдийгээр энэхүү амьтныг өт хэмээн нэрлэдэг ч үнэн хэрэгтээ эрвээхийний авгалдай юм. Орчин үеийн хүн төрөлхтөн чухам тэрхүү авгалдайн ачаар торгыг үйлдвэрлэж байна. Авгалдайгаас торгыг гаргаж авахын тулд 5000 мянга гаруй жилийн турш хиймлээр өсгөж үржүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд түүний байгалийн өвөг дээдэс аль хэдийн устаж үгүй болжээ. 

Торго гаргаж авахад зориулан ашиглаж буй авгалдай нь эрвээхий болсон ч нисэж, энгийнээр хооллож чадахгүй гэнэ. Учир нь тэдний далавч маш богино, ам нь маш жижиг байдаг аж. Ийнхүү хиймэл аргаар үржүүлж байгаа учир эдгээр эрвээхийнүүд хэрхэн өөрийгөө аюулаас хамгаалах талаар мэддэггүй бөгөөд зэрлэг байгаль дээр амьдарч чадах нь юу л бол. 

Торгоны өт

7 Бермудийн салхич шувуу

Энэхүү ховор төрлийн шувуу Бермудийн арал дээр амьдардаг. Анх Бермудийн арал дээр Европчууд нүүдэллэн ирэхдээ их хэмжээний харх, нохойг авчирсан бөгөөд тэдгээр амьтад салхич шувууг идэж эхэлсэн юм. 300 жилийн турш Бермудийн салхич шувууг (лат. Pterodroma cahow)  устаж үгүй болсон гэж үзэж байжээ.

Гэтэл 1951 онд санаандгүй байдлаар 18 ширхэг шувууг олж илрүүлсэн бөгөөд тэдний Улаан номд бүртгэж, хамгаалалтад авсан байна. Ийнхүү шувуудыг хамгаалахын тулд арлаас нэлээд зайтай үүрийг нь байрлуулж, бусад амьтнаас хол байлгахын тулд ханаар тусгаарласан аж. 

Сайн дурын ажилчид хүртэл энэхүү шувууг аврах үйл ажиллагаанд нэгдсэн бөгөөд 2003 онд болсон хар салхины үеэр амь насаа үл хайхран шувуудыг авран хамгаалж байсан түүх ч бий. Өнөөдрийн байдлаар Бермудийн арал дээр 250 орчим шувууд амьдарч байгаа аж. Хүн төрөлхтний хичээл зүтгэлийн ачаар эдгээр шувуудын тоо олон мянга ч хүрэх магадлалтай.

Бермудийн салхич шувуу

8 Европын бух гөрөөс (Зубр)

Бермудийн шувууны адилаар хүн төрөлхтөн энэхүү амьтныг устаж үгүй болоход нөлөөлсөн. Энэхүү бух гөрөөс (лат. Bison bonasus) нь Европ тивийн хамгийн том эх газрын амьтан бөгөөд Палеолитын үеэс эхлэн энэхүү амьтныг агнаж эхэлсэн байна. Гэхдээ орчин үеийн хүн төрөлхтөн түүний эвэр болон арьсыг авахын тулд  их хэмжээгээр агнаж, устахад хүргэжээ. 
 

Европын бух гөрөөс (Зубр)

Дэлхийн 1-р дайны үед цэргүүд Европын бух гөрөөсний махыг хэрэглэхийн тулд агнаж байжээ. Хамгийн сүүлийн зубрыг 1927 онд буудсан байна. Азаар хэд хэдэн зубр амьтны хүрээлэнд амьдарч байсан бөгөөд тэд германы биологич Хайнц Хекийн анхаарлыг татсан юм. Хек тэднийг өвөг дээдсийнхээ генийг хадгалж үлдсэн гэж үзсэн  бөгөөд өсгөж үржүүлэх боломжийг нээж өгчээ.

Одоогийн байдлаар 4 мянга орчим зубр амьдарч байна. Эдгээр амьтдын дархлаа маш муу учир төрөл бүрийн өвчин тусах магадлал өндөртэй байдаг. Тиймээс ч тэднийг аврахын тулд  хүний хөдөлмөр маш их хэрэгтэй болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()