Хиймэл хөхтэй болгож өгвөл, эхнэр нь болно гэжээ

2014-05-19, 23:34
20,284
Сүйт залуугаа хөх томруулах хагалгаа хийлгэхэд хэрэг болох 6000 долларыг төлөхөөс нааш гэрлэхгүй хэмээн бүсгүй эрс татгалзсан байна.
Хиймэл хөхтэй болгож өгвөл, эхнэр нь болно гэжээ


22 настай Рошель Бэтью өөрийнхөө хөхөнд үргэлж сэтгэл дундуур байдаг байжээ. Хоёр хүүхдээ хөхөөрөө тэжээсний дараа тэрээр “унжсан амьгүй мэт” хөх нь түүнийг депресст оруулж байна гэж үргэлж ярьдаг болсон бөгөөд улмаар өөрийн биеэ үзэн ядах болжээ. Тиймээс Дерби хотод амьдардаг хоёр хүүхдийн эх, сүйт залуу Райанд гоо сахйны хагалгааны төлбөрийг төлөхгүй бол гэрлэхгүй гэж хэлсэн байна.

Эцсийн эцэст багш залуу найз бүсгүйнхээ хүслийг биелүүлжээ. Шаардлагатай хэмжээний мөнгийг ажиллаж олон мэс заслын төлбөрийг бүрэн хийсэн байна.

Мэс засал хийлгэснээс хойш гурван сарын дараа тэд хуримаа хийсэн бөгөөд эхнэр нөхөр хоёрын үгээр бол энэ дэлхий дээр тэднээс илүү жаргалтай хүн байхгүй байгаа ажээ.



"Би жижиг хөхөө үргэлж үзэн яддаг байсан, гэвч хоёр хүүхэд төрүүлсний дараа хөх нь унжин, кокер-спаниель нохойны чих шиг харагдах болсон. Би хөхөө нуухын тулд чадах бүхнээ хийсэн ч тус болоогүй. Ийм байдалтай би хуримаа хийж чадахгүй.”-гэж бүсгүй хэлжээ.

Зарим хүмүүс Рошелийг дэмий л хагалгаа хийлгэсэн юм гэдэг боловч, хоёр хүүхдийн эх нөхөртөө шилдэг нь байхыг хүсч бололтой.



“Миний хөх намайг үнэхээр өөртөө итгэлгүй болоход хүргэдэг байсан. Үүнээс гадна би гайхалтай сүйт бүсгүй болохыг хүсч байсан. Намайг том хөхтэй болохыг хүсч байгааг Райан мэдэж байсан бөгөөд бидний хуримын өдөр намайг аз жаргалтай байлгахын тулд тэрээр бүгдийг хийхэд бэлэн байсан.”- гэж Рошель нэмж хэлэв.



Хосууд Бирмингем хотын мэс заслын эмнэлэгийн мэс заслын эмчийн хүлээн авах дээр ирсэнээр бүсгүйн мөрөөдөл биелэсэн байна.



“Райан хагалгааны 6000 шахам долларыг төлж, надад хуримын бэлэг барьсан. Намайг илүү сайхан харагдаасай гэж тэрээр хүсч байсан” -гэж бүсгүй ярьж байна.



12 сарын 14–нд болсон хагалгааны дараа Рошельд бүрэн эдгэхэд гурван сар шаардагдсан байна. Ингээд тэд өнгөрсөн 3 сарын 1-нд хуримаа хийжээ.



“Бидний хурим үнэхээр сайхан болсон! Бид гайхамшигтай эртний харшийг түрээсэлсэн, мөн миний хуримын даашинз гайхлтай харагдаж байсан” – гэж бүсгүй баяртайгаар ярьжээ.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()