Иргэний үнэмлэхний зураг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр иргэний үнэмлэхний зурагнаасаа нууцхан ичиж, бусдад үзүүлэхээсээ аль болох зайлсхийдэг хүмүүс цөөнгүй байдаг билээ. Хамгийн төвөгтэй нь бид иргэний үнэмлэхээ ашиглаж, бусдад заавал ч үгүй үзүүлэх хэрэгтэй нөхцлүүд гарах нь олонтаа. Тэгвэл бид та бүхэндээ иргэний үнэмлэхний зурагнаасаа болж, хөгжилтэй ч гэх үү, утгагүй ч гэх үү сонирхолтой адал явдалтай учирч байсан хүмүүсийн түүхийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэе гэж бодлоо.

Иргэний үнэмлэхний зураг бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Никита Жилина (Nikita Zilina), 29 настай - График дизайнер

Өнгөрсөн зун Никита нэгэн найзынхаа төрсөн өдрийн баярт уригдан очжээ. Баярын ширээн дээрх уух зүйлс дууссан учраас тэрээр хамгийн ойр дэлгүүр рүү уух юм авахаар гарсан байна. "ABC of Taste" гэх нэртэй дэлгүүрээс уут дүүрэн шилтэй шар айраг худалдаж авах гэтэл кассын ажилтан түүнийг иргэний үнэмлэхээ шалгуулахыг хүсчээ. Гэтэл иргэний үнэмлэхээ кассын ажилтанд өгтөл гайхсан харцаар Никита руу харж, "Энэ чинь хэн гээч нь вэ?" гэж асуусан байна. Хариуд нь тэрээр "Энэ миний 8 жилийн өмнөх үеийн зураг юм аа" гэж хэлтэл кассын ажилтан газар эвхэрч унах нь холгүй инээд алдсан гэнэ. Өөрийг нь шоолж инээсэн гэдгийг мэдсэн Никита бухимдангүй дэлгүүрээс гарч явсан бөгөөд болсон явдлыг найзууддаа очиж хэлтэл тэд "За боль доо, сайхан л харагдаж байна шүү дээ. Тэр чиний 8 жилийн өмнөх үсний стилийг чинь ойлгоогүй бололтой" хэмээн инээд алдацгаажээ.

Никита Жилина (Nikita Zilina), 29 настай - График дизайнер

2 Наталья Буракоу (Natalia Burakou), 28 настай - Олон нийттэй харилцах менежер

"Би ер нь барагтай бол үсээ ойр ойрхон угаагаад байдаг хүн биш л дээ. Түүнээс гадна нүүрээ будахдаа төдийлөн ач холбогдол өгдөггүй. Гэвч иргэний үнэмлэх дээрх зурагнаас болж үүссэн нөхцөл байдлаас болж, тэр нэг өдөр зургаа авахуулахдаа үсээ угааж, нүүрээ будах минь яалаа даа гэж бодогдож билээ" хэмээн Наталья бүсгүй дурсамжаасаа хуваалцсан юм. Түүний хувьд одоогоос хэдэн жилийн өмнө Сочи (Sochi) хот руу амрахаар явжээ. Тэнд очиж, цана, чаргаар гулгах зорилготой явсан бүсгүйг цанын бааз руу орж, үйлчлүүлэх гэхэд кассын ажилтан түүний иргэний үнэмлэхийг үзээд "Та энэ хүн биш байна шүү дээ. Танд яагаад тэс өөр хүний иргэний үнэмлэх байдаг билээ. Бид үйлчилж чадахгүй уучлаарай" хэмээн хэлсэн бөгөөд бүсгүйн аялалыг үгүй хийхэд хүргэсэн байна. Мөнгө, цаг хугацаа зарцуулан байж ирсэн Наталья "Энэ миний эгч байгаа юм аа" гэж худал хэлээд ч амжилтыг эс олжээ.

Наталья Буракоу (Natalia Burakou), 28 настай - Олон нийттэй харилцах менежер

3 Константин Новочадов (Konstantin Novochadov), 31 настай - Захиргааны ажилтан

Сахлаа хуссан нь Константин гэх залуугийн амьдралд асар ихээр нөлөөлнө гэж хэн санах билээ. Замын цагдаа, автомашины зогсоол хариуцсан ажилтан, эмч нар түүний иргэний үнэмлэхний зургийг үзээд өөрийг нь мөн эсэхэд эргэлзэж, байнга шахуу "Та яагаад бусдын иргэний үнэмлэхийг биедээ авч явж байдаг билээ?" гэж бүтэн 10 гаруй жилийн турш түүнээс асуухад хүргэжээ. Хамгийн утгагүй нь Константин нэг удаа ажилд орохоор нэгэн байгууллага руу өөрийн анкетаа явуулжээ. Хэдэн хоногийн дараа тухайн байгууллагын хүний нөөцөөс түүн рүү утасдаж, ажлын ярилцлаганд дуудсан байна. Удахгүй ажилтай болох нь гэж баярласан Константин ярилцлаганд орохоор иртэл хүний нөөцийн ажилтан өөдөөс нь "Та анкетандаа хавсаргасан иргэний үнэмлэх дээрх зурагний эзэн биш байна шүү дээ. Бид таныг ажилд авч чадахгүй нь уучлаарай" гэжээ. Гайхшралд орсон Константин учир явдлыг тайлбарлатал өөдөөс нь "Бид сахалгүй хүнийг авахгүй. Танд ажил санал болгож чадахгүй нь" хэмээн хэлсэн байна.

Константин Новочадов (Konstantin Novochadov), 31 настай - Захиргааны ажилтан

4 Кристина Востриков (Christina Vostrikov), 25 настай - Маркетингийн ажилтан

Иргэний үнэмлэх дээрх зураг Кристина бүсгүйн хувьд их ач холбогдолтой зүйл ажээ. Учир нь тэрээр түүний иргэний үнэмлэх дээрх зургийг харсан хүмүүсийн түүнд хандах хандлагаас үүний учрыг олж, хужрыг тунгаасан байна. Гадаад руу явах шаардлагатай болж, визний ярилцлаганд орох, их хэмжээний мөнгө хэрэгтэй болж, банкнаас хүүтэй мөнгө зээлэх, амьдарч байгаа газраа сольж, өөр газар суурьших зэрэг асуудлуудад хууль, дүрэм журмын дагуу иргэний үнэмлэхээ үзүүлэх хэрэгтэй байдагчлан Кристина иргэний үнэмлэхээ тухайн байгууллагуудын ажилчдад үзүүлэхэд түүнийг өөрийг нь мөн эсэхийг лавлаж, харгалзах дүүрэг, хороо руу нь утас цохиж, үнэмлэх дээрх оршин байгаа газрын хаягийг нь тулгадаг байсан гэнэ. Энэ нь түүнд төвөгтэй санагдаж байснаас гадна маш их цаг хугацаа алдахад хүргэсэн гэдгээ бүсгүй хэлсэн юм. Кристина удахгүй иргэний үнэмлэхээ авах гэж байгаа хүмүүст хандан "Зургаа авахуулаасаа өмнө хамаг сайхнаараа нүүр, амаа будаж, янзлах хэрэгтэй. Бүх өө сэв ээ дарж, өөртөө 100% сэтгэл хангалуун болсон үедээ зургаа авахуулаарай" хэмээн хэлсэн байна.

Кристина Востриков (Christina Vostrikov), 25 настай - Маркетингийн ажилтан

5 Жулиа Шаров (Julia Sharov), 33 настай - Продюсер

Бараг хүн болгон шахуу Жулиагаас "Чи оюутан байхдаа яагаад буржгар үстэй байсан юм бэ?" гэж асуудаг байсан бөгөөд тэрээр хариуд нь "Энэ миний стиль байсан юм аа" гэж хариулдаг гэнэ. Тэр ч үүднээс бүсгүй иргэний үнэмлэх дээрх зурагнаасаа болж, санаа зовохдоо түүнийгээ хамаагүй ил гаргадаггүй байжээ. Энэ нь түүний нүүрээ будаагүйгээс гадна хуучны буржгар хэв маягаар үсээ засуулсан байх үедээ иргэний үнэмлэхний зургаа авахуулж байсантай холбоотой ажээ. 

Жулиа Шаров (Julia Sharov), 33 настай - Продюсер

6 Анастасиа Гриньява (Anastasia Grinyava), 33 настай - Төслийн менежер

"Иргэний үнэмлэх дээр гарах зургаа авахуулахдаа ажил, мэргэжил болон заяаныхаа хань ижлийг сонгохтой адилхан ач холбогдол өгч байх ёстой гэдгийг би үнэхээр сайн ойлгосон" хэмээн Анастасиа гэх бүсгүй хэлсэн юм. Хэрвээ тэгэхгүй бол дараагийн удаа иргэний үнэмлэхний зургаа солиулах хүртлээ "Энэ та мөн үү?" гэх асуултыг асуухад хүргэдэг байна. Хаана ч явсан, иргэний үнэмлэхээ үзүүлэх шаардлага гарах үед хүн бүр "Энэ та мөн үү? Биш л байна даа." гэж хэлэх нь түүнд үнэхээр төвөгтэй санагддаг байсан бөгөөд нэгэн удаа бүсгүй албан байгууллага руу ажлын шугмаар орох шаардлага гарч, хамгаалалтын ажилтанд иргэний үнэмлэхээ шалгуулах хэрэгтэй болжээ. Түүний зургийг үзээд хамгаалалтын ажилтан болон тэнд байсан бусад ажилчид хөхрөлдөн инээцгээсэн байна. Зүгээр инээгээд өнгөрөөгүйгээр барахгүй бүсгүйг өөрийг нь мөн эсэхэд эргэлзэж, нэлээн удаан хүлээлгэж байсан аж.

Анастасиа Гриньява (Anastasia Grinyava), 33 настай - Төслийн менежер

7 Високовск Дарья (Vysokovsk Darya), 24 настай - Төслийн менежер

Иргэний үнэмлэхний зургаа авахуулах болох үед чухал ажилтай явж байсан учраас нүүрээ ч олигтой будаж чадалгүй шууд л зургийн студийг зорьсон түүнд гэрэл зурагчид хэд хэдэн янзаар үсээ янзлах загваруудыг танилцуулсан бөгөөд бүсгүй яарч байсан учраас нүдэнд арай гайгүй санагдсаныг нь сонгоод зургаа авахуулжээ. Харин түүний яарч гаргасан уг шийдвэр хожмын өдөр амьдралдаа хэзээ ч бухимдаж байгаагүйгээр уурлуулахад хүргэнэ гэж хэн мэдэх билээ.

Бүсгүй цалингаа буумагц өөрийгөө баярлуулахаар "L'Etoile" дэлгүүрээр үйлчлүүлсэн бөгөөд худалдан авалт хийх болоход тэрээр иргэний үнэмлэхээ үзүүлж, хөнгөлөлт эдлэх боломжтой байсныг ашиглахаар шийджээ. Гэтэл дэлгүүрийн кассын ажилтан түүнийг өөрөө биш гэж үзсэнээс гадна хамгаалалтын ажилтан зургийг нь харж, бах таваа ханатлаа инээсэн байна. Үүнд бухимдсан бүсгүй дэлгүүрийн менежерт хандан учир явдлыг хэлэхэд бүсгүйг буруутгасан бөгөөд тэрээр "Та үнэхээр л биш байна шүү дээ. Фотошопоор зураг биш, хүнийг бас өөрчилж болдог болсон гэж үү? Хэрвээ иргэний үнэмлэх дээрх зураг та мөн бол, таны одоогийн төрхийг фотошопоор янзалсан гэхээс өөр хэлэх үг алга даа" хэмээн доромжлоод авсан байна. Бүсгүй харин дэлгүүрийг шүүхэд өгч, гомдол мэдүүлнэ хэмээн дэлгүүрийг орхин явжээ.

Високовск Дарья (Vysokovsk Darya), 24 настай - Төслийн менежер

Танд болон таны найз нөхдөд ийм зүйл тохиолдож байсан уу? Хэрвээ тийм бол бидэнтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()