Америкийн алдартай супермаркетад ямар бараа бүтээгдэхүүн зарагддаг вэ?

"Pikabu" порталын хэрэглэгч Диавер (Diaver) нэртэй хэрэглэгч АНУ-д амьдраад нэлээд хэдэн жил болж байна. Тэрээр байнга үйлчлүүлдэг супермаркетынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга цахим орчинд хийжээ.

Америкийн алдартай супермаркетад ямар бараа бүтээгдэхүүн зарагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Манай хот хүн ам харьцангуй ихтэй. Тиймээс цаг заваа төлөвлөж байж дэлгүүр хэсэхгүй бол багагүй хүндрэлтэй тулгардаг. Би ихэнхдээ цаг төлөвлөж, ойролцоох дэлгүүрүүдийн жагсаалт гаргаж, дараа нь судалсан хэдэн дэлгүүрээр орж хэрэгтэй зүйлсээ авдаг. Ингэснээр би бүх дэлгүүрээр орох шаардлагагүй болдог юм" хэмээн Диавер бичжээ.

АНУ-д "Costco" хэмээх сүлжээ дэлгүүр маш алдартай бөгөөд тэндээс хүссэн бүхнээ хамгийн хямдаар худалдан авах боломжтой.

Костко сүлжээ дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч болохын тулд жил 55 ам.доллар төлөх ёстой аж. Харин Диавер энэхүү супермаркетаар үйлчлүүлэхдээ авга эгчийнхээ хэрэглэгчийн картыг ашигладаг гэнэ.

Хэрэглэгчийн картаа үзүүлээд сагсаа аваад орно. Тэр сагсандаа бага насны хүүхдээ суулгаад явах ч боломжтой.

Бүх төрлийн архи, дарс зардаг тасагт 1 шил дарс 10-15 доллар, 1 сагс шар айраг 25-30 доллараар зарагддаг. Сонирхолтой тэд дарсны нэр төрлиыг бичээгүй байдаг учир зүгээр л харж байгаад таалагдсанаа сонгох хэрэгтэй болдог.

Энд шар айргийг ширхэглэн зардаггүй учир хүмүүс сагсаар нь аваад хэвшчихсэн байдаг.

Зурагтын хувьд дунджаар 200-2500 долларын үнэтэй. Би 40 инчийн зурагт 500 доллараар авч байсан.

Бүх төрлийн хувцас 10-30 доллараар зарагддаг.

Костко дэлгүүрээс хамгийн чанартай мах, жимс, хүнсний ногоог маш хямдхан худалдан авах боломжтой байдаг.

2 кг жүржийг 5 доллараар худалдаалдаг.

1 кг киви 7 доллар, 500 гр манго 1 доллараар тус тус зарагддаг.

Амеркчуудын өдөр бүр иддэг хоол хүнс болох жигнэмэг, самар болон бусад зуушийг савлан, бэлтгэсэн байдлаар худалддаг.

Сүү болон жимсний шүүс энд 1 литрээр зарагддаггүй. 3,7 литрээр савласан сүү 2,6 доллараар зарагддаг.

Харин бүх төрлийн хоол хүнсийг уутанд хийхгүйгээр картонон хайрцагт хийж өгч үйлчилдэг.

Мөн дэлгүүрийн ариун цэврийн өрөө нь маш тохилог бас цэвэрхэн.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()