1
Эмэгтэйчүүдийн нэг хөх нь нөгөөгөөсөө том байдаг
Эмэгтэй хүний хоёр хөх хэзээ ч адилхан хэмжээтэй байдаггүй ба энэ нь маш олон шалтгаантай байдаг. Жишээлбэл, үүнд хөхний эд, хөхний аяганы хэмжээ эсвэл бүр хоёр хөхний арьсны суналтын ялгаа ч нөлөөлж болдог аж. Гэхдээ та санаа зоволтгүй, хоёр хөх өөр хэмжээтэй байх нь хэвийн л үзэгдэл юм.
2
Эмэгтэйчүүдийн бие төрөх үед эрс өөрчлөгддөг
Эмэгтэй хүн амаржих үедээ маш их өвдөлт мэдэрдгээс гадна бие организмд нь олон өөрчлөлт орж байдаг. Тэдгээр өөрчлөлтийн нэг нь умайн суналт юм. Учир нь төрөлтийн үеэр умайн хүзүү бүрэн буюу 10 см нээгддэг. Гэвч энэхүү 10 см нь зөвхөн түлхэлт өгөх үеийнх бөгөөд хүүхдийн толгой гарч эхлэхэд ахин нэмж сунадаг ажээ.
3
Эмэгтэйчүүдийн бие өвдөлтийг илүү түргэн шийдвэрлэж чаддаг
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өвдөлт мэдэрч бас тэсвэрлэж чаддаг болохыг олон судалгаагаар нотолсон байдаг. Гэхдээ энэ нь тэдний хүчирхэг байдалтай бус тархины үйл ажиллагаатай нь хамааралтай юм.
Түүнчлэн эмэгтэйчүүд болон эрчүүд өмнө нь мэдэрч байсан өвдөлтөө өөр өөрөөр санадаг гэнэ. Тухайлбал, эрчүүд өмнөх өвдөлтийнхөө тухай санахдаа дахин өвдөлт мэдэрдэг бол эмэгтэйчүүд хуучны өвдөлтөө илүү хурдан мартаж чаддаг аж. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн өвдөлтийн босго нь эрчүүдийнхээс 9 дахин илүү хүчтэй байдаг гэсэн үг юм.
4
Эмэгтэйчүүд илүү хэл ярианы чадвар сайтай байдаг
Өөрийгөө илэрхийлэх чадвараар нь эмэгтэйчүүдийг эрчүүдтэй харьцуулах аргагүй юм. Үүнийг анатомийн үүднээс тайлбарлавал, эмэгтэйчүүдийн кортекс буюу тархины хэл ярианы чадварт нөлөөлдөг хэсэг нь илүү хурдан ажилладаг юм. Мөн тэд "хэлний уураг" гэж нэрлэгддэг "FOXP2"-ийн төвшин өндөртэй байдаг. Үүний тусламжтайгаар л эмэгтэйчүүд өдөрт дунджаар 20,000 үг хэлдэг бөгөөд энэ нь эрчүүдтэй харьцуулахад 13,000 үгээр илүү үзүүлэлт ажээ.
5
Эмэгтэйчүүдийн булчин илүү хүчтэй
Эмэгтэйчүүд хүнд дасгал хөдөлгөөнийг эрчүүдээс 75 хувиар илүү удаан хийж чаддаг. Үүний шалтгаан нь тэдний нууц даавартай холбоотой. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн эстроген даавар нь булчингийн ядралын үед тэсвэрлэх чадварыг нь нэмэгдүүлдэг байна.
6
Эмэгтэйчүүдийн арьс маш эмзэг
Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн арьс нь эрчүүдийнхээс 25%-иар нимгэн байдаг юм. Тиймдээ ч хөгшрөлтийн үед коллаген дутагдахад тэдний арьс амархан суларч, үрчлээтдэг байна.
7
Эмэгтэйчүүдийн сэтгэл санааны байдал тухайн үед ялгарч буй даавартай нь холбоотой байдаг
Эмэгтэйчүүдийн биеийн болон тархины дааврын төвшин байнга өөрчлөгдөж байдаг нь тэдний сэтгэл санаа, зан араншин, мэдрэмжид нөлөөлдөг. Жишээ нь, эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөг эхэлснээс 10 хоногийн дараа болон өндгөн эс боловсрохын яг өмнөхөн эрч хүч мэдэрч эхэлдэг аж. Тэд эдгээр өдрүүдэд хүмүүсийн анхаарлыг татаж, сэтгэл татам харагдах гэж хичээдэг.
Харин долоо хоногийн дараа, прогестерон даавар нэмэгдэх үед эмэгтэйчүүд гэртээ халуун цай ууж, хайртай хүмүүстэйгээ орондоо хэвтэхийг илүүд үздэг. Тэгвэл түүнээс долоо хоногийн дараа тэд амархан гуниглаж, бухимдаж эхэлдэг байна. Түүнчлэн сарын тэмдэг эхлэхээс 12-24 цагийн өмнө сэтгэл санаа нь хамгийн тавгүй үе рүүгээ шилждэг аж.
8
Эмэгтэйчүүд шилжилтийн насыг 2 удаа туулдаг
Эмэгтэйчүүдийн 2 дахь шилжилт 40-өөд наснаас нь эхэлдэг. Энэ нь дааврын төвшний өөрчлөлтөөс үүдсэн сарын тэмдэг алдагдах, шөнө ихээр хөлрөх гэх мэт таагүй шинж тэмдгүүдээр илэрдэг. Мөн тэдний сэтгэл санаа яг л өсвөр насны хүүхэд шиг өөрчлөгддөг байна.
9
Эмэгтэйчүүд нүүрний хувирал уншихдаа гаргууд сайн
Эмэгтэйчүүд төрөлхийн л хүний нүүрний хувирлыг уншиж, сэтгэл хөдлөлийг нь мэдрэх чадвартай байдаг. Энэ нь тэднийг бусадтай сайхан харилцаатай байх боломжийг олгодог юм. Мөн зарим судалгаагаар эмэгтэйчүүд тухайн цаг үед гаргасан хүний нүүрний хувирлыг удаан хугацааны дараа ч тод санадаг болох нь тогтоогджээ.