Усанд тарьж болох хүнсний ногоо болон цэцэгс

Тасалгааны ургамал нь гэрийн өнгө зүсийг нэмэхээс гадна, эрүүл мэндэд ч мөн эерэг нөлөөтэй. Тиймээс гоёмсог цэцэг, эмчилгээний ургамалд дургүй хүмүүс цөөхөн болов уу. Харамсалтай нь хүн бүр газар худалдан авч, хашаандаа цэцэг, ногоо тарих боломжгүй шүү дээ. Тиймээс бид та бүхэнд тасалгааны нөхцөлд ердөө ваартай усанд ургуулах боломжтой цэцэг, ногооны тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. 

Усанд тарьж болох хүнсний ногоо болон цэцэгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Та бүхэн гэрийн нөхцөлд эдгээр хүнсний ногоо, цэцэгсийг тарихдаа усанд суулган, нартай газар тавьж, усыг нь ойр ойрхон, буцалсан, эсвэл хонуулсан усаар сольж байгаарай. Ингэвэл таны ургамал илүү сайн ургах болно. 

 

 

1 Сармис

Сармисны ногоон ишийг ургуулахын тулд сармисны хумсыг хальстай нь хамт усанд хийгээрэй. Ингэснээр та удахгүй өөрийн тарьж ургуулсан сармисны ишийг хураах болно.

Сармис

2 Хятад байцай

Та хэрэглэсэн Хятад байцааны цагаан үндсийг усанд хийж, удаан байлгавал байцайны ногоон навч нь дахин ургаж эхэлдэг.  Тэгэхээр дахиад шинэ байцаа авах хэрэггүй юм.

Хятад байцай

3 Ногоон сонгино

Ногоон сонгины цагаан ишийг тайрч, усанд хийвэл, та өдөр бүр шинэхэн ногоон сонгиныг хоол хүнсэндээ хэрэглэх боломжтой. 

Ногоон сонгино

4 Лууван

Лууванг зурган дээр үзүүлснээр усанд суулгавал, ногоон навч ургах болно. Энэхүү навч нь салат болон махтай хоолонд сайхан амт оруулдаг. 

Лууван

5 Гогод буюу анхил сонгино

Гогодыг гэрийн нөхцөлд ургуулахын тулд үндэсний хэсгээс нь 5 см орчмыг тайрч, усанд суулгаарай. Ургасан хэсгээс тайрч хоолондоо хийвэл, салахын аргагүй амттай байх болно.

Гогод буюу анхил сонгино

6 Гаа

Гааны навчийг цай, амттан, соусанд хийхэд салахын аргагүй, сайхан амттай болдог шүү дээ. Харин та үргэлж шинэхэн гааны навчийг хоолондоо хэрэглэхийн тулд хэрэглэсэн гааны навчны ишийг нь усанд хийж, нартай газар тавиарай. Ингэснээр гааны навч ургаж эхлэх болно. 

Гаа

7 Базилик

Базиликийн ишийг мөн л стакантай усанд суулган, ургуулж болно. 

Базилик

8 Розмарин

Розмарины ишийг усанд хийж, тасалгааны нөхцөлд ургуулах боломжтой.

Розмарин

9 Алтан зул

Ихэнх хүмүүс алтан зул цэцгийг зөвхөн цэцэрлэг, хүлэмжинд л ургуулж болдог хэмээн боддог. Харин уг цэцэг нь тасалгааны нөхцөлд, усанд ч ургадаг байна. Гэртээ алтан зул цэцэг тарихын тулд:

  • Шилэн саванд голын эсвэл өөр мөлгөр чулууг хийж бэлдэнэ.
  • Алтан зул цэцгийн булцууг уг чулуунуудын завсар хавчуулж, хөдөлгөөнгүй болгоно.
  • Шилний 1/2 хүртэл усыг дүүргэнэ.
  • Цэцгийг ургуулахын тулд усыг дундрах бүрт шилний 1/2 хүртэл нэмж, хийж байна.

Доор дурдсан цэцэгсийг ч бас энэ аргаар усанд суулгаарай. 

Алтан зул

10 Эйхорния буюу усан хэлгий цэцэг

Усан хэлгий цэцгийн булцууг мөн л усанд суулгаснаар тасалгаанд ургуулах боломжтой. Харин цэцгийг үргэлж гэрэлтэй, дулаан газар байлгах хэрэгтэй. Гэхдээ усан хэлгий цэцэг маш ховор дэлбээлдэг бөгөөд нэг удаа дэлбээлэх хугацаа нь 2 долоо хоног л байдаг гэдгийг санаарай. 

Эйхорния буюу усан хэлгий цэцэг

11 Хэлгий цэцэг

Хэлгий цэцгийн булцууг зурагт үзүүлсний дагуу чулуун дээр тавин, тогтоож, булцууг далд орохооргүй хэмжээтэй усыг хийнэ. 

Хэлгий цэцэг

12 Амариллис

Хөрсгүйгээр ургаж чаддаг бас нэгэн үзэсгэлэнт цэцэг бол "Амариллис" юм. Цэцгийн булцууг мөн л ваартай усанд хийж, ургуулаарай. 

Амариллис

13 Циперус

Маш нимгэн, жижигхэн бөгөөд үзэсгэлэнтэй цэцэг дэлбээлдэг бөгөөд усанд суулгаж, усыг нь 7 хоног тутамд сольж, гэрэлтэй, дулаан газар байлгаснаар, тасалгааны нөхцөлд ургах болно. 

Циперус

14 Тасалгааны зэгс

Хөхөөний нулимс хэмээх нэрээр нь хүмүүсийн мэддэг уг цэцэг нь тасалгааны нөхцөлд 30-50 см болтлоо маш урт ургадаг. Тиймээс та үүнийг тарихдаа өндөр хүзүүтэй ваарыг сонгож, хүйтэн усанд суулгаарай. 

Тасалгааны зэгс

15 Хулс

Тасалгааны нөхцөлд, усанд суулгасан байхад л ургадаг хулс нь арчилгаа бараг л шаарддаггүй. Мөн маш үзэсгэлэнтэй цэцэг дэлбээлдэг байна. Бусад цэцгийн адилаар суулгасан усыг нь тогтмол сольж байх хэрэгтэй. 

Хулс

16 Эпипремнум

Хятад, Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун хэсгээр ургадаг уг ургамал нь мөнх ногоон бөгөөд хөрсгүйгээр ургуулахад тун бэрх байна. Гэхдээ усанд суулгаж, эсвэл хөрсөнд суулгасан бол ойр ойрхон усалснаар, тасалгааны нөхцөлд ургадаг. Арчилгаа, усалгааг нь тааруулж чадвал уг цэцэг нь маш урт ургадаг бөгөөд хүмүүс ханын чимэглэлийн зориулалтаар ургуулах нь элбэг. 

Эпипремнум

17 Аглаонема

Хятадын мөнх ногоон ургамал хэмээн нэрлэгддэг бөгөөд тасалгааны нөхцөлд ургадаг байна. Цэцгийг усанд суулгаж болох ч, хөрсөнд суулгавал илүү урт насалж, сайн ургадаг байна. Уг ургамал нь гэрэл маш их шаарддаг бөгөөд усалгааг багаар хийх хэрэгтэй. 

Аглаонема

18 Шүүслэг ургамал (кактус)

Кактус нь хар шорооноос гадна элс, усанд ч бас ургадаг бөгөөд усыг нь 10 хоногт нэг удаа солих шаардлагатай. Ерөнхийдөө арчилгаа харьцангуй бага шаарддаг ургамал юм. 

Шүүслэг ургамал (кактус)

19 Тилландсия

Тилландсия нь Өмнөд Америк, Энэтхэгийн баруун хэсгээр ургадаг мөнх ногоон ургамал юм. Тасалгаанд ургуулахад өрөөний агааржуулалт маш сайн байх хэрэгтэй бөгөөд усанд суулгасан тохиолдолд усыг нь 7-10 хоногт нэг удаа сольж байх шаардлагатай. 

Тилландсия

Та эдгээр хүнсний ногоо болон цэцгийг гэрийн нөхцөлд ургуулж, гэр орондоо өнгө зүс нэмэхийн сацуу эрүүл хооллох боломжтой.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()