"Хориотой" хайрын тухай өгүүлэх шилдэг 10 кино

Хэдийгээр сэдвийг нь сонсоход жирийн хэв маягаас гажсан, ёс зүйд нийцэхээргүй гэмээр боловч үзвэл үнэхээр сэтгэлийн утсыг хөндөж чаддаг бүтээлүүд олон бий. Бусдын үзэл бодол, дайсагнал болон нийгэм, ёс зүйн хүчин зүйлс зүрх сэтгэлтэй нь зөрчилдөж, тэдгээр саадуудыг даван бие биендээ тэмүүлж буй хосуудын "аюултай харилцаа"-ны түүх үнэхээр сэтгэл хөдөлгөм, сонирхолтой байх нь дамжиггүй.

"Хориотой" хайрын тухай өгүүлэх шилдэг 10 кино

1 "In the Land of Blood and Honey" - 2011 он

Үйл явдал нь Боснийн дайны үед өрнөх гайхалтай романс бүхий  "In the Land of Blood and Honey"  киноны зохиолыг Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли бичжээ. Тус кинон дээр гардаг Югославын армийн удирдагч, хорих лагерийн эрхлэгчийн хүү болох Даниелийн дүрд Боснийн жүжигчин Горан Костич тоглосон юм. Тэрбээр хуучны хайрт бүсгүйтэйгээ Боснийн шоронд хоригдож байхад нь таарч киноны үйл явдал цааш өрнөдөг.

Түүний хайртай Серб бүсгүй болох Айла нь эгэл жирийн, өөртөө итгэлтэй эмэгтэй юм. Тэд шоронд учирсныхаа дараа бие биедээ ахин сэтгэл алдарч, хоёулаа ч амиа алдах мэдэхээр аюултай харилцааг нууцаар үүсгэдэг билээ.

"In the Land of Blood and Honey" - 2011 он

2 “Гэрэлт од” (Bright Star) - 2009 он

Жэйн Кампионы “Гэрэлт од” бол гүн гүнзгий утга агуулга бүхий гайхалтай найруулгатай кино юм. Тус киноны гол дүрийн баатрууд болох зохиолч Жон Китс, хурц шулуун зантай Фэнни Броун нар эд баялаг, эрүүл мэндийн (залууд эд баялаг, эрүүл мэнд ч байсангүй) асуудлуудаас болж зөрчилдсөнөөр харилцаа нь муудаж эхэлдэг. Үүнд Фэннигийн ээжийн “Китс бол орлогогүй, амьдралгүй залуу, тэр хэзээ ч чиний зиндаанд хүрэхгүй” гэж байнга хэлж, хайр сэтгэлийг нь хориглодог байсан ч нөлөөлжээ.

Ер нь л тэдний харилцааг дотоод сэтгэлийн үл ойлголцлоос илүү гадны хүчин зүйлс маш ихээр сэвтээдэг юм. Эхэндээ хосууд хоорондоо сайн учраа олдоггүй байсан бөгөөд тэр нь бүрэг ичимхий Китс Фэннигийн өвөрмөц хэв маягийг ойлгодоггүй байсантай нь холбоотой байв. Харин яваандаа тэд бие биеэ илүү гүнзгий мэдэрч, бат бэх харилцааг үүсгэж чаддаг.

“Гэрэлт од” (Bright Star) - 2009 он

3 “Хөвгүүд уйлдаггүй” (Boys Don’t Cry) - 1999 он

Жендерийн дарамт, хүчирхийллийн сэдэвтэй “Хөвгүүд уйлдаггүй” кино бол Америкийн найруулагч Кимберли Пирсийн анхны бүтээл юм. Энэ кинонд гол дүрийн Брэндон Тина гэх эмэгтэй хүйсээ солиулан эрэгтэй болж, хайр сэтгэлээ эрж хайж буй тухай өгүүлдэг. 

Брэндон Тинагийн дүрд трансжендер залуу Хилари Сванк  тоглосон бөгөөд тэрбээр жендерийн талаар хэт туйлширсан ойлголттой хүмүүсийн дарамтан дор, өөр шиг нь нийгмийн цөөнхүүд хэрхэн амьдардгийг гайхалтай жүжиглэлтээрээ харуулж чадсан тул Оскарын шагнал хүртэж байсан юм.

“Хөвгүүд уйлдаггүй” (Boys Don’t Cry) - 1999 он

4 “Харольд, Мауд хоёр” (Harold and Maude) - 1971 он

Жүжигчин Бад Корт тус кинонд Харольд гэх чөлөөт цагаараа оршуулган дээр очих, амиа хорлож буй мэт дүр үзүүлэх дуртай, гаж сонирхолтой  өсвөр насны хүүгийн дүрд тогложээ.

Энэ кинон дээр Харольд болон түүнтэй ижил сонирхолтой Мауд хоёрын цэцэглэж буй харилцааны талаар гардаг.

Тэд нэг оршуулгад оролцож байхдаа анх танилцах бөгөөд улмаар тэр хоёр 60 насны зөрүүгээ үл харгалзан бие биедээ татагдаж эхэлснээр үйл явдал цааш өрнөнө.

“Харольд, Мауд хоёр” (Harold and Maude) - 1971 он

5 Лолита (Lolita) - 1962 он

"Лолита" бол Владимир Набоковын бүтээлээс санаа авсан Стэнли Кубрикийн  дуулиант кино юм. Энэ кинонд “хориотой” хайрыг дүрслэн харуулдаг бөгөөд гол дүр болох профессор Хамберт нь насанд хүрээгүй дагавар охиндоо ухаангүй дурладаг билээ.

Мөн тухайн үеийн хараа хяналтаас болж найруулагч нь зарим эротик хэсгүүдийг нарийн харуулахаас зайлсхийсэн гэдэг.

Лолита (Lolita) - 1962 он

6 "Дурласан Шекспир" (Shakespeare in Love) - 1998 он

Жозеф Финнес, Гвинет Пэлтроу нарын гол дүрд нь тоглосон хориотой хайрын тухай энэхүү кино нь хамгийн их дуулиан шуугианыг дагуулж Оскарын шагналыг авсан кинонуудын нэг гэж тооцогддог.

Оргилсон, дүрэлзсэн зохиолч Уильям Шекспир Виола хэмээх бүсгүйн ачаар бичих онгодоо олж авч байгаа талаар уг кино өгүүлнэ.  Гэвч тэдний янаг амрагийн харилцаа Виолагийн гэр бүлийн уламжлалд харшилж байсан тул эцэг, эх нь түүнийг эзэн Вессекстэй гэрлэхийг шаардсанаар киноны үйл явдал цааш өрнөдөг юм.

"Дурласан Шекспир" (Shakespeare in Love) - 1998 он

7 "Бөгтөр уул" (Brokeback Mountain) - 2005 он

1960-аад онд АНУ-ын Вайоминг мужид үйл явдал нь өрнөх тус кинонд нэг компанийн ажилчид болох Эннис Дел Мар, Жэк Твист хоёрын бие биедээ дурлаж байгаа тухай гардаг.

Тэр хоёр бусдын ялгаварлан гадуурхалт, үзэн ядалттай нүүр тулж, хэдэн арван жилийг нууц харилцаатайгаар өнгөрөөдөг. Гэвч тэд хүмүүсийн уламжлалт, хуучинсаг үзлээс болж хайр сэтгэл нь хориглогдох ёсгүй хэмээн үздэг билээ.

Улмаар хоёр залуу ирээдүйн харилцаагаа бататгахын тулд амьдралынхаа бүхий л асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болдог ба хайрынхаа төлөө маш их зүйлсийг золиосолдог юм.

"Бөгтөр уул" (Brokeback Mountain) - 2005 он

8 "Англи Өвчтөн" (The English Patient) - 1996 он

Жүжигчин Ральф Финесийн тоглосон Ласло гүн бол ажлаас өөрийг боддоггүй газрын зураг үйлдвэрлэгчийн дүр юм. Тэрбээр экспедицийнхээ төлөө бүхнээ зориулсан тул эхнэргүй ганц бие, ганцаардмал нэгэн болон хувирчээ. 

Гэтэл нэгэн удаа Кэтерин Клифтон гэх эмэгтэй нөхрийнхөө хамт Ласлогийн экспедицэд шинэ гишүүнээр элссэн нь түүний дургүйцлийг ихээхэн хүргэдэг. Хэдийгээр тэд бие биедээ дургүй байсан ч, аажим аажмаар бий болж буй тайлбарлахад хэцүү мэдрэмжиндээ санаа зовж эхэлдэг бөгөөд эцэст нь биеэ барьж чадалгүй хайр сэтгэлийн холбоо үүсгэдэг юм.

"Англи Өвчтөн" (The English Patient) - 1996 он

9 “Намайг хэзээ ч битгий явуул” (Never Let Me Go) - 2010 он

Казүо Иссигурогийн дистопи (зовлон зүдгүүр, шударга бус явдлаар дүүрэн нийгэм) нийгмийн талаар өгүүлдэг романаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд орчин үеийн залуусын сэтгэл шимшрэм эмгэнэлт хайрын тухай гардаг. 

Англи хэлний сургуулийн сурагчид болох Кати, Рут, Томми гурвын дунд хайрын гурвалжин үүсэж, насанд хүрэх хүртэл нь үргэлжилдэг. Харамсалтай нь, тэд бол тухайн нийгэмд бүтээгдсэн генетикийн өөрчлөлттэй хүүхдүүд бөгөөд баячуудыг мөнх амьдрахад нь зориулж үхэх хүртлээ эрхтнүүдээ нэг нэгээр нь өгөх тавилантай юм.

Улмаар тэрхүү цаг хугацааны хязгаар сурагчдын амьдралыг гунигтай болгож, хайр сэтгэлд нь хориг үүсгэдэг ба кинон дээрх зарим дүрүүд тус нийгмийн завхралыг улам нэмэгдүүлснээс болж тэд илүү их золиос гаргах хэрэгтэй болдог байна.

“Намайг хэзээ ч битгий явуул” (Never Let Me Go) - 2010 он

10 “The Virgin Suicides” - 1999 он

Уг кинонд Португалийн Лисбон хотын захад маш хатуу чанд шашин шүтлэгтэй гэр бүлд өсвөр насны эгч, дүү охид гадна орчноос тусгаарлагдан амьдарч буй талаар өгүүлдэг.  Гэвч тэдний сэтгэлд нь бүхнийг танин мэдэх хүсэл ундарсаар л байдаг юм.

Улмаар хөршийнх нь хэсэг бүлэг хөвгүүд тэдэнд ухаангүй дурлаж, оргоход нь тусалдаг. Охид эхэндээ эрх чөлөөтэй болж чадна гэдэгтээ итгэж байсан ч эцэст нь тэд хайр сэтгэлээс эхлээд бүх зүйл нь хориглуулдаг билээ.

“The Virgin Suicides” - 1999 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()