Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!

2019-05-31, 18:11
64,026

Зуны тэргүүн сар буюу тавдугаар сард ажил амьдрал, хайр дурлал, мөнгө санхүү тань тогтвортой байсан гэж найдаж байна. Харин хүүхдийн инээдээр дүүрэн 6-р сард таныг юу хүлээж байгаа бол?

Зургадугаар сарын зурхайгаа уншаарай!

1 Хонь - Зургадугаар сар бол таны амрах цаг хугацаа

Энэ сард та тайван хүлээцтэй байхгүй бол гэр бүл, дотны хүмүүсээ гомдоож, асуудал үүсгэх магадлалтай. Мөн мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмц, хэзээ нэгэн цагт нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх болно. Зургадугаар сар бол таны амрах цаг хугацаа учир бага зэрэг биеэ “сул тавиарай”.

Шинэ танил, найз нөхөд чинь танд эрч хүчийг бэлэглэх болно. Тиймээс тэрхүү их эрч хүчээрээ зорилгодоо хүртлээ сайн хичээж, ажиллах хэрэгтэй шүү.

Хонь - Зургадугаар сар бол таны амрах цаг хугацаа

2 Үхэр - Энэ сард та эрч хүчээр дүүрэн байна

Энэ сард таны ордны тойрогт Нар, Сугар, Ангараг болон Санчир гарагууд зөрж өнгөрнө. Зургадугаар сард үхрийн ордныхон өөрийн дотоод хүнтэйгээ харилцаж, яг юу хүсэж, мөрөөдөж байгаагаа ойлгож мэдэхэд тохиромжтой. Түүнчлэн өөртөө итгэх итгэл тань буурсан ч хамаагүй, амьдралын шалгуур, сорилт бүрийг давж гарахыг хичээгээрэй.

6-р сард та эрч хүчээр дүүрэн байх тул хийхийг хүссэн бүхнээ туршаад үзэхэд гэмгүй.  Дэлгүүр хэсэж гоё ном ав, найзуудтайгаа уулзаж дотно яриа өрнүүл. Мөн та итгэл даах хэн нэгэнтэй учирч болзошгүй байна.

Үхэр - Энэ сард та эрч хүчээр дүүрэн байна

3 Ихэр - Төрсөн сарын мэнд хүргэе

Ихрийн ордныхонд төрсөн сарын мэндийг хүргэе! Энэ сард та адал явдлаар дүүрэн байх бөгөөд олон боломж, үүд хаалга нээгдэх хэдий ч болгоомжтой байхад илүүдэхгүй. Мөн ирээдүйд ямар карьер, гэр бүлтэй болохыг хүсэж байна, тэр бүхэндээ хүрэх төлөвлөгөөгөө зохио. Энэ үедээ та шинэ авьяасаа нээн илрүүлж болзошгүй.

6-р сарын 12-нд ихрийн ордны тойрог замд Нар болон Далай ван гараг зөрж өнгөрснөөр таны хайр дурлалын амьдралд бага зэрэг төвөгтэй байдал үүснэ. Гэхдээ та хувийн амьдралдаа гарсан асуудлыг хэрхэн хүлээж авахаас бүх зүйл шалтгаална шүү. Тиймээс цаг ямагт ухаалаг байхыг хичээгээрэй.

Ихэр - Төрсөн сарын мэнд хүргэе

4 Мэлхий - Хайр дурлалын харилцаа үүсгэхээсээ өмнө түр азнаарай

Зургадугаар сард мэлхийн ордны тойрог замд Санчир гараг орж ирснээр таны ажил мэргэжилд том үүд хаалга нээгдэх болно. Харин Ангараг гараг хажуугаар нь зөрөх үед та эрч хүчээр цэнэглэгдэж, амжилт, бүтээлээр дүүрэн байх аж.

Хэдийгээр мэлхийн ордныхонд хуягтаа ороод нуугдчихмаар санагдах үе олон байх боловч зоригтой байгаарай. Энэ сард танилын хүрээгээ тэлж, ирээдүйдээ хэрэгтэй хүмүүстэйгээ холбоо тогтооно. Гэхдээ хайр дурлалын харилцаа үүсгэх гэж яарах хэрэггүй.

Мэлхий - Хайр дурлалын харилцаа үүсгэхээсээ өмнө түр азнаарай

5 Арслан - Энэ сард өөрийгөө баярлуулаарай

6-р сард арслангийнхан өөрийн ажлын карьерээ өсгөхийн тулд шөнө унтах ч завгүй ажиллах болно. Мөн биеэ сэтгэлээрээ ариусан, бясалгал хийж, бусдад буян үйлдэхийг хичээгээрэй.

Мөн энэ сард сайхан зүйл худалдаж авч өөрийгөө баярлуулаарай. Хүмүүстэй найрсаг дулаан харилцаа үүсгэж, ямар хүн болохоо бусдад таниулаарай.

Арслан - Энэ сард өөрийгөө баярлуулаарай

6 Охин - Та эрч хүчээр дүүрэн байна

Бархасбадь гараг 9 сарыг хүртэл охины ордны тойрог замаар өнгөрөх бөгөөд энэ нь таныг эрч хүчээр дүүрэн байлгах болно. Гэхдээ та эрч хүчээ зөв зарцуулах хэрэгтэй шүү. Мөн өмнө болж өнгөрсөн асуудлуудаа мартаад ирээдүйгээ гэрэлтэйгээр харах нь хамгийн зөв гэдгийг санаарай.

Охин бол 12 ордуудын хамгийн мэдрэмтгий нь юм. Тиймээс гэр бүл дотны хүмүүстэйгээ үргэлж халуун дулаан уур амьсгал үүсгэж байх нь маш чухал. Хэрвээ гэр бүлийн харилцаанд тань асуудал гарахгүй бол мөнгө санхүүгийн хувьд ч бүх зүйлс хэвийн байх болно.

Охин - Та эрч хүчээр дүүрэн байна

7 Жинлүүр - Таны хамгийн гол анхаарах зүйл бол ажлын амжилт

Жинлүүрийн ордны толгой Сугар гарагийн огтлолцлоос шалтгаалдаг. Өнгөрсөн сард таны ажилд бага зэргийн саад тотгор учирсан бол энэ сард алдаагаа давталгүй амжилтын төлөө хичээж ажиллаарай.

Мөн ажил хөдөлмөр тань хэвийн бүтэмжтэй байж чадвал санхүүгийн асуудал чинь шийдэгдэх болно. Гэхдээ хэт их ачаалалтай ажиллаж эрүүл мэндээ бүү хохироогоорой. Бүх л зүйлд алтан дунджийг баримтлах хэрэгтэй байдаг юм шүү.

Жинлүүр - Таны хамгийн гол анхаарах зүйл бол ажлын амжилт

8 Хилэнц - Та маш завгүй байх болно

Энэ сард хилэнцүүд маш завгүй байж, өдөр хоногийг гал дээр алхаж байгаа мэт л өнгөрүүлэх болно. Гэхдээ үүнийгээ дагаад та эрч хүчээр дүүрэн байх төлөвтэй байна.

Мөн та найз нөхөдтэйгөө цагийг зугаатай хөгжилдөн өнгөрүүлэх болно. Гэхдээ тунг нь тааруулж, ажил амьдралаа ялгаж салгах хэрэгтэй шүү. Танилын хүрээгээ тэлж, шинэ хүмүүстэй танилцахаас бүү эмээ.

Хилэнц - Та маш завгүй байх болно

9 Нум - Найз нөхөд тань урмыг чинь хугалж магадгүй

Шинэ сар танд өмнөх асуудлуудаа мартаж, бүхнийг шинээр эхлэх боломжийг олгож байна. Тиймээс цовоо сэргэлэн зан чанар, өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийдэг сөрөг бодлуудаасаа ангижирч, ололт амжилтаар дүүрэн байгаарай.

Мөн найз нөхөд тань урмыг чинь хугалж болзошгүй байна. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Зүгээр л хэн нэгнийг таньж мэдэх шалгууртай нүүр туллаа хэмээн бодох нь зөв юм. Зургадугаар сард нумын ордныхон зайлшгүй амарч, зугаалах ёстой гэдгийг бүү мартаарай.

Нум - Найз нөхөд тань урмыг чинь хугалж магадгүй

10 Матар - Дотны хүмүүстээ анхаарал хандуулаарай

Энэ сард та дотны хүмүүстэйгээ хөндийрсөн харилцаагаа сэргээхэд тохиромжтой байна. Тиймээс "Бусад хүний аз жаргал надаас хамааралтай биш” гэх бодлоо орхиорой. Учир нь эргэн тойрны хүмүүс чинь үргэлж танд санаа зовж байдаг ба эргээд тэр хэмжээгээрээ хайр халамж хүсдэг юм.

Зургадугаар сард хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдах вий гэж бүү айгаарай. Харин ч эсрэгээрээ юу хүссэнээ зоригтой хий. Гэхдээ сэрэмжтэй байхад илүүдэхгүй юм. Мөн сарын дунд үед сайн амарч авахыг хичээгээрэй.

Матар - Дотны хүмүүстээ анхаарал хандуулаарай

11 Хумх - Шинэ хүнтэй танилцана

Хумхын ордныхон энэ сард эрч хүчээр цэнэглэгдэх бөгөөд хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Гэхдээ хайртай хүмүүстээ анхаарч, гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Мөн өөрийгөө тордож, баярлуулахаа мартаж болохгүй шүү.

Ажил дээрээ хэрэг тарьж, асуудалд орохоос болгоомжлоорой. Та яг одоо маш их тэвчээртэй болоход суралцаж байгаа бөгөөд энэ нь тун удахгүй ач тусаа авчрах болно.

Энэ зун та зүрх сэтгэлийг чинь эзэмдэх шинэ хүнтэй танилцах магадлалтай байна. Тиймээс зуны амралтаа зугаатай сайхан өнгөрүүлээрэй.

Хумх - Шинэ хүнтэй танилцана

12 Загас - Өөрийгөө шинэ зүйлд сориорой

Энэ сард таны карьерт бага зэргийн өөрчлөлт гарч, сэтгэл санаа тань тогтворгүйжих нь ээ. Гэхдээ өөрийнхөө юу хүсэж байгааг сайтар тунгааж бодоод, шийдвэр гаргахдаа хүлээцтэй байгаарай.

Өдрийн тэмдэглэл хөтөлж, дотоод хүнтэй ярилц. Гэр бүлтэйгээ ойр байж, таныг маш сайн ойлгодог дотны нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхийг хичээ. Түүнчлэн энэ сард өөрийгөө шинэ зүйлд сорьж иога, фитнессээр хичээллээрэй.

Загас - Өөрийгөө шинэ зүйлд сориорой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()