Никола Тесла-ийн бүтээлүүд

2012-09-05, 21:05
24,579

Никола Тесла (Nikola Tesla) нь физикч, цахилгаан болон радио техникийг бүтээгч нэгэн юм. Тэрээр 1856 оны 6-р сарын 10-нд төржээ. Түүний гаргасан онол одоогийн бид бүхний хэрэглэж буй цахилгаан барааг бүтээхэд ихээхэн нэмэр болсон юм. Сүүлийн үеийн судлаачид үзэхдээ түүнийг ХХ зууныг бүтээсэн хүн хэмээн үздэг байна. Ингээд түүний бүтээсэн хамгийн шилдэг таван бүтээлтэй ойр танилцацгаая.

Никола Тесла-ийн бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Утасгүй цахилгаан дамжуулагч
1893 онд ойролцоогоор 100-аад жилийн өмнө Олон Улсын Чикагогийн үзэсгэлэнгээр Тесло утасгүй цахилгаан дамжуулагчийг танилцуулсан байна. Тэрээр хэд хэдэн фосфороор асдаг гэрлийг асаасан бөгөөд үүнийг цахилгаан динамик индукц гэж нэрлэсэн байна. Энэхүү арга нь хэзээ нэгэн цагт хүмүүсийн амьдралд хэрэг болно гэдэгт итгэлтэй байсан гэнэ.




2. Рентген
Тесла-гийн гаргасан онолын тусламжтайгаар хүн төрөлхтний ясыг рентгений тусламжтай харж болох гайхалтай боломж бий болжээ. Хэдийгээр рентгенийг Германы физикч Вильгелм Рентгенийг нээсэн гэж үздэг боловч энэхүү цацрагийн туяа хүний биед хэрхэн нөлөөлөх талаар анх Тесла судалсан байна.




3. Үхлийн цацраг
1930 онд Тесла “үхлийн цацраг” хэмээх галт хэрэгсэлийг бүтээсэн гэж үздэг байна. Энэхүү хэрэгслийн тусламжтайгаар дайсны онгоц, дайсны цэргүүд зэргийг устгахад тохиромжтой байсан гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр энэхүү бүтээлээ дайны хэрэгсэл болгож зарж чадаагүй байна.




4. Робот
Тесла ирээдүйд робот хүний тусламжгүйгээр бүх зүйлийг хийж чаддаг болно гэдэгт итгэлтэй байв. 1898 онд тэрээр радио удирдлагын хөнгөн онгоц бүтээсэн бөгөөд үүнийг анхны робот хэмээн үздэг байна.




5. Доргилтын төхөөрөмж
Мөн л 1898 онд Тесла эргэн тойрон дахь бүх юмыг доргиулдаг генератор бүтээсэн гэжээ. Энэхүү төхөөрөмж нь 1 кг боловч тохируулга ашиглан доргилтын хүчийг ихэсгэх боломжтой байсан гэнэ. Хэрвээ хүчтэй доргих юм бол томоохон барилгыг ч нураах хүчин чадалтай төхөөрөмж байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()