Хоол хийх цагийг тань хэмнэх лайфхакууд

2019-05-18, 15:10
3,414

Хоол хийх нь заримдаа хөгжилтэй байдаг хэдий ч ихэнх хүмүүс дургүй байх нь бий. Тиймээс уншигч танд хоол хийх явцыг амархан болгодог гал тогооны лайфхакуудаас хүргэж байна. Үнэндээ хэрхэн, яаж гэдгээ л мэдчихвэл хоол хийх тун амархан шүү дээ.

Хоол хийх цагийг тань хэмнэх лайфхакууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Соусыг амттай болгох

Пастаны соусаа амттай болгохыг хүсвэл дээрээс нь багахан хэмжээний нимбэгийн шүүс, оливын тос эсвэл цуу хийгээрэй. Хэрэв зөөлөн амттай болгохыг хүсвэл сүү, цөцгий зэрэг сүүн бүтээгдхүүн нэмэхэд л хангалттай. Нэмэлт орцуудаа хийсний дараа зөөлөн гал дээр 2-3 минут хутгахаа мартав аа.

Соусыг амттай болгох

2 Өндгийг битүү чанагчид болгох

Өндөг чанах хугацаагаа тааруулаагүй тохиолдолд өндөгний хальс нь хуулрахгүй дутуу болох эсвэл хэт болох гэх мэт хүндрэлүүд гардаг. Харин өндгийг битүү чанагчид болгох нь хамгийн амархан арга юм. Та өндгөө битүү чанагчид 5 минут болгоод 5 минут уурыг нь гаргаад, эцэст нь 5 минут хүйтэн усанд сойход л хангалттай.

Өндгийг битүү чанагчид болгох

3 Сонгиноо түлэхгүй байх

Сонгиноо хуурахдаа хайруулын тавгаа хэт халааж, түлэх тохиолдлууд их гардаг билээ. Харин үүнээс сэргийлэхэд танд 2-3 ширхэг мөс байхад л хангалттай бөгөөд энэ нь хайруулын тавгийн температурыг багасгаж, түлэгдэхээс сэргийлдэг аж.

Сонгиноо түлэхгүй байх

4 Өглөөний цайгаа амттай болгох

Амуу будаа, овьёос гэх мэт сериалууд хурдан болдог хэдий ч маш амтгүй байдаг билээ. Тиймээс та сериалаа усанд биш “Earl Gray”, "Lapsang Souchong” гэх мэт цайнд чанаж, хүсвэл бага зэргийн цөцгий сүү нэмэх хэрэгтэй аж.

Өглөөний цайгаа амттай болгох

5 Мах гэсгээх

Хөлдүү мах нь хоол хийх цаг хугацааг уртасгаж, бидэнд хүндрэл учруулдаг билээ. Тиймээс та хөлдүү махаа зиплок уутанд хийж бүлээн усанд хийгээрэй. Тахианы мах ойролцоогоор 10 минутад, бусад мах 12-15 минутад гэсэх болно. 

Мах гэсгээх

6 Өндөгний шарыг салгах

Хоосон усны саваар өндөгний шарыг авч болох хэдий ч үүнээс энгийн хялбар арга нь нүхтэй хоолны хусуур дээр өндгөө хагалах байдаг. 

Өндөгний шарыг салгах

7 Хоол хүнсээ хадгалах

Халуун индүү, тугалган цаас байхад л та төрөл бүрийн хүнсээ вакумжуулж чадна. Хадгалах хүнсээ уутанд хийгээд хийг нь шахаад уутныхаа амыг тэгшилж, тугалган цаасаар бүрснийхээ дараа халуун индүүгээр дарахад д хангалттай.

Хоол хүнсээ хадгалах

8 Нимбэгийн шүүс шахах

Нимбэгийг энгийн хүнсний хавчаараар хавчиж, шүүсийг нь шахаж болно.

Нимбэгийн шүүс шахах

9 Сонгиноо төгс хэрчих

Урт сам ашиглаж сонгиноо хурдан хэрнээ нимгэн хэрчих боломжтой юм. 

Сонгиноо төгс хэрчих

10 Жимсний үрийг салгах

Черри, тоор гэх мэт жимсний үрийг авахдаа соруул болон лонх ашиглаарай. Та жижиг жимсээ лонхны амсар дээр тавиад соруулаараа жимсний гол руу хатгаж ясыг нь түлхэхэд л хангалттай.

Жимсний үрийг салгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()