Дэлхийн хамгийн эртний барилгууд

Та бүхний мэдлэгт нэмэр болгох үүднээс дэлхийн хамгийн эртний 10 барилгыг танилцуулж байна. Хэдийгээр орчин үеийн байгууламжууд хэмжээгээр том, технологийн хувьд улам боловсронгуй болж байгаа ч эдгээр барилгууд шиг он цагийн уртад сүндэрлэсээр байх нь эргэлзээтэй.

Дэлхийн хамгийн эртний барилгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Чивикийн бунхан, Швед

Эртний Скандинавын хаан Чивикын бунхан нь хүрэл зэвсгийн үед буюу одоогоос 3000 жилийн өмнө баригджээ. 

Чивикийн бунхан, Швед

9 "Naveta de Tudons", Испани

Одоогоос 3500 жилийн өмнө баригдсан энэхүү бунханыг 1975 онд судлаачид анх нээсэн бөгөөд дотроос нь зэс бугуйвч, шаазан товч гэх мэт эдлэл хэрэглэлийг хэдэн зуун хүний шарилын хамт олсон байна. 

"Naveta de Tudons", Испани

8 Атреусын эрднэсийн сан, Грек

Энэхүү байгууламжийг хүрэл зэвсгийн үед, одоогоос 3250 жилийн өмнө барьсан байна. Энэхүү барилга нь тухайн үеийнхээ хамгийн том дугуй хэлбэртэй байгууламжад тооцогдож байжээ. 

Атреусын эрднэсийн сан, Грек

7 Карал, Перу

Карал нь Перугийн Баранкка мужид байдаг эртний хотын үлдэгдэл юм. Тус байгууламж нь Америк тив дээрх хамгийн эртний барилга бөгөөд одоогоос 4600 жилийн өмнө баригдсан гэж эрдэмтэд үздэг. 

Карал, Перу

6 Жосерийн Пирамид, Египт

Египетийн фараон Жосерт зориулж баригдсан энэхүү пирамид нь 4700 жилийн настай бөгөөд дэлхийн хамгийн эртний чулуун баригдсан барилгад тооцогддог аж. 

Жосерийн Пирамид, Египт

5 "Hulbjerg Jattestu", Дани

Ойролцоогоор 5000 жилийн өмнө барьсан энэхүү бунханд 40 гаруй хүний шарил байдаг ажээ. 

"Hulbjerg Jattestu", Дани

4 "Newgrange", Ирланд

Балар эртний гэж тооцогдох энэхүү байгууламж нь 5100 жилийн настай бөгөөд Ирландын хамгийн урт настай барилга гэж тооцогддог.

"Newgrange", Ирланд

3 Сардинийн сүм, Итали

Ойролцоогоор 5200-4800 жилийн өмнө баригдсан энэхүү байгууламж нь нэг төрлийн сүм байжээ. 

Сардинийн сүм, Итали

2 "Nep of Howar", Шотланд

5500 жилийн өмнө баригдсан "Nep of Howar" нь Европын хамгийн эртний барилга юм. 

"Nep of Howar", Шотланд

1 Мегалитийн сүм, Малть

5500 жилийн өмнө баригдсан энэхүү барилга нь дэлхийн хамгийн эртний сүмд тооцогддог юм. 

Мегалитийн сүм, Малть

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()