1
Насанд хүрсэн хүмүүс сүү ууж чаддаг болсон
Хүн анх нялх байхдаа л ходоодондоо сүүг бүрэн боловсруулж чаддаг байжээ. Харин үнээ, ямаа, хонь, үхэр зэргийг гаршуулж сүүг нь ууж эхэлснээр бид насанд хүрсэн хойноо ч санаагүй зоволтгүй хэрэглэх боломжтой болсон юм.
Одоо сүүг дэлхий дээрх хүмүүсийн гуравны нэг орчим нь тогтмол хэрэглэдэг. Тэдгээрт нь ихэвчлэн Европ, Ойрхи Дорнод, Африк, Өмнөд Азид амьдардаг хүмүүс багтдаг юм.
Ямар ч асуудалгүй сүү уух чадварыг "Сүүний чихрийг тэсвэрлэх чадвар" гэж нэрлэдэг бөгөөд хүн төрөлхтний сүүлийн үеийн генетик өгөгдөл байгалийн шалгарлын үр дүнд өнгөрсөн 10 мянган жилийн хугацаанд дэлхийн өөр өөр хэсгүүдэд бие даан хөгжсөөр байна.
2
Зарим хүний агт араа ургадаггүй
Бид эртний өвөг дээдсээсээ арай жижигхэн эрүүтэй байдаг. Үүнээс болоод шүдний хэмжээ жижгэрч, зарим хүн агт араагүй төрөх болжээ.
Энэ нь бидний эрүүгээ бага хөдөлгөж, зөөлхөн, зажлуур багатай хоол, хүнс иддэг болсонтой холбоотой юм. Хүмүүсийн агт араа 18-25 насны хооронд ургадаг бол дээр үед түүнээс өмнө ургадаг байжээ. Мөн эртний хүнд агт араа нь хоол идэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бол бидний хувьд ямар ч хэрэггүй болсон учраас зарим хүмүүс эмнэлэгт очиж авахуулах болсон.
3
Зарим хүмүүс цэнхэр нүдтэй болсон
Дээр үед хүн бүр бор нүдтэй байсан бол 6-10 жилийн өмнөөс цэнхэр нүдтэй хүмүүс гарч ирэх болсон.
Сонирхолтой нь цэнхэр нүд бий болгодог генийн код нь тийм ч идэвхтэй биш байдаг гэнэ. Мөн нэгэн судалгааны үеэр цэнхэр нүдтэй залуучууд цэнхэр нүдтэй эмэгтэйчүүдийг илүү царайлаг гэж тооцдог болохыг баталжээ.
4
Дундаж өндөр нэмэгдэж байгаа
Хүн төрөлхтний дундаж өндөр нэмэгдсээр байна. Сүүлийн 100 жилд Европ эрчүүд дунджаар 11 см-аар өсжээ. Жил ирэх бүр "Y-H110 haplotype" гэсэн генийн кодыг агуулсан хүмүүс нэмэгдэхийн хэрээр өндөр хүмүүсийн тоо өссөөр байна. Үүнээс үзэхэд энэхүү код нь хүний өндөрт шууд нөлөөлдөг бололтой. Гэхдээ мэдээж эрүүл мэндээ хамгаалж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх нь хүний өндөрт нөлөөлсөн хэвээр байгаа шүү.
5
Үс багасаж байгаа
Орчин үеийн хүн өвөг дээдсээ бодвол маш бага үстэй төрдөг болсон. Мэдээж толгой, суга, умдагны хэсгийг эс тооцвол тэр шүү дээ. Дээр үед хүмүүс биеийн бусад хэсгээрээ шигүү хар үстэй байсан бол одоо тийм байхаа больжээ.
Энэ нь хүн биеийн температураа төрөл бүрийн аргаар нэмэгдүүлж чаддаг болсонтой холбоотой юм. Бидэнд үс хэрэггүй болохын хэрээр ургалт нь багассаар л байна. Сормуус болон хамрын үс нь нүд, хамрыг тоосонцроос, хөмсөг нь нүдийг хөлснөөс хамгаалдаг ба толгойн үс нь тархины температурыг тогтворжуулдаг учраас бид тэднээс хэзээ ч салахгүй. Мөн үс нь хүнд бэлгийн хамтрагчаа сонгоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.
6
Бид өндөр газар амьсгалж чаддаг болсон
Төвдүүд манай гарагийн хамгийн бага агаарын даралттай газар болох Хималайн нуруунд амьдардаг. Мөн тэд хувьслын нөлөөгөөр хүчил төрөгчийн агууламж багатай агаараар ямар ч асуудалгүй амьсгалж чаддаг болжээ.
Судалгаагаар өндөрт байхад Төвдүүдийн хемоглобин (цусаар хүчил төрөгч тараадаг эс) түвшин харьцангуй бага байдаг нь тогтоогджээ. Хэрвээ энгийн хемоглобины түвшинтэй хүн тийм өндөрт гарах юм бол хангалттай хүчил төрөгч авч чадахгүй, цус нь өтгөрч эхэлдэг гэнэ. Үүнийг уулын юм уу, өндрийн өвчин гэж нэрлэх нь бий.
Төвдүүд EPAS1 генийн тусламжтай өндөрт амьсгалж чаддаг. Энэхүү ген нь хүн бүрд байдаг хэдий ч Төвдүүд тус генийг хувьсалд оруулж өвөрмөц болгож чадсан юм.
7
Бид нурууны өвчтэй болсон
Хүн өмнө нь бич байхдаа 4 мөч дээрээ явдаг байсан. Харин хувьслын явцад хойд 2 мөч буюу хөл дээрээ алхаж сурсан билээ. Харамсалтай нь үүнээс болоод бид нурууны өвчин тусах болсон.
Энэ бэрхшээл нь нурууны нугаламтай холбоотой гэнэ. Учир нь хүн, болон шимпанзе нар 8-9 сая жилийн өмнө нэг өвөг дээдсээс салж тусдаа төрөл болсон ч бид яг ижилхэн нугаламтай хэвээр үлджээ. Энэ нь бидний нурууны нугалам нь 4 мөч дээрээ явахад тохиромжтой харин хоёр хөлөөрөө явахад тохиромжгүй гэсэн үг юм.