Дэлхий дээр болдог хамгийн утгагүй тэмцээнүүд

"Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр манай дэлхий дээр хаанаас, яаж гэмээр маш хачин зүйлсийг сэтгэдэг хүмүүс олон байдаг. Түүний нэг жишээ бол адал явдлыг эрэлхийлэгчдэд зориулсан галзуу гэмээр маш утгагүй тэмцээнүүд юм. Заримдаа тэдгээр нь бусдад тамлал мэт харагдах нь ч бий. Ингээд дэлхий дахинд зохиогддог байсан хамгийн өвөрмөц, хачирхалтай тэмцээнүүдээс сонирхоцгооё.

Дэлхий дээр болдог хамгийн утгагүй тэмцээнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хулууны уралдаан

Завьтай уралдахтай адилхан хэдий ч хулуутай усанд хөвнө гэдэг туйлын хэцүү зүйл байх. Энэхүү уралдаан жил бүр АНУ-ын Орегон мужид зохиогддог бөгөөд оролцогчид нь хүн багтахаар том хулуунд суугаад уралддаг аж.

Хулууны уралдаан

2 Эхнэр хулгайлах тэмцээн

19-р зууны үед нэг Финланд нөхөрт маш этгээд санаа төржээ. Тухайн үед залуучууд өөрт таалагдсан эмэгтэйгээ маш их хулгайлдаг байсан бөгөөд тэр Финланд залуу түүн дээр дөрөөлж хүмүүст эхнэр хулгайлахыг зааж өгөхөөр шийдсэн гэдэг. Тэрбээр өөрийн шавь нараа шууд нэг эмэгтэйг сонгож аваад нуруундаа үүрээд гүйлгэх маягаар бэлтгэл хийлгэдэг байжээ. Энэ уламжлал одоо ч мартагдаагүй ба өнөөх эхнэрийн хулгайчид хоорондоо өрсөлдөх болсон гэдэг. Өдгөө Финландчууд жил бүр нуруундаа эмэгтэй хүнийг хөлөөр нь үүрээд уралдах тэмцээнийг зохиосоор байна.

Эхнэр хулгайлах тэмцээн

3 Хамгийн царай муутай нохой шалгаруулах тэмцээн

Зарим хүмүүс бүх нохойг хөөрхөн гэж боддог. Гэхдээ бүгд бодсон шиг өхөөрдөм байдаггүй нь харамсалтай. Энэ тэмцээнд ямар нэг өвчин эсвэл гэмтэл согогтой нохой оролцож болдоггүй гэнэ.

Хамгийн царай муутай нохой шалгаруулах тэмцээн

4 Тэнэг царайны тэмцээн

Хамгийн тэнэг царай гаргадаг хүнийг шалгаруулдаг энэ тэмцээн Их Британид зохиогддог. 

Тэнэг царайны тэмцээн

5 Гар барилдааны тэмцээн

Энэ жагсаалтын хамгийн энгийн нь гэж хэлж болох уг тэмцээнд хүссэн хүн бүр оролцож болно. Хамгийн гол нь оролцогчид гар барилдахдаа өвдгөө нугалалгүй, өлмий дээрээ зогсох ёстой байдаг гэнэ. Сонирхолтой нь хэзээ ч гар барилдаанд ялж байгаагүй нэгэн залуу ялалтын амтыг мэдрэхийн тулд ийм сонин дүрэмтэй тэмцээн зохиож байжээ. Гэхдээ мэдээж хүссэн болгон нь аварга болж чадахгүй л дээ.

Гар барилдааны тэмцээн

6 Агаарын гитарын тэмцээн

Та гитар тоглохыг хүсдэг байсан ч сурч амжаагүй бол 15 гаруй оронд зохиогддог энэ тэмцээнийг сонирхоод үзээрэй. Оролцогчид нь гар хоосон хэдий ч гитар тоглож байгаа мэт дүр үзүүлэн шүүгч нараас оноо авдаг ба ялагч нь цахилгаан гитараар шагнуулдаг.

Агаарын гитарын тэмцээн

7 Зүлэг тэгшлэгчийн уралдаан

Үүнийг баячуудын спорт гэж ойлгож болно. Тэдэнд үнэтэй төхөөрөмжөөр зүлгээ тэгшлэнгээ зугаацах нь тун сонирхолтой санагддаг биз ээ. Мэдээж хэрэг зүлэг тайрах хөрөөг нь уралдахаас өмнө салгадаг учраас хүний хөл тайрна гэж санаа зовох хэрэггүй. 

Зүлэг тэгшлэгчийн уралдаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()