Эрүүл мэндэд тустай муу зуршлууд

2019-04-29, 16:49
7,070

Буйдан дээрээ хэвтээд бохь зажилж, гэрээ ч цэвэрлэлгүй эмх замбараагүй байх нь хариуцлагагүй хүний хийдэг үйлдэл гэж аав ээж тань хэлдэг байсан уу? Гэхдээ юу гээч, энэ мэт хайнга үйлдлүүд таны оюун санаа болон бие махбодид эерэг нөлөө үзүүлдэг юм шүү. Ингээд хүн бүрийн муу зуршил гэж боддог зүйлсийн давуу талуудыг танилцуулж байна.

Эрүүл мэндэд тустай муу зуршлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бохь зажлах: Стрессийг бууруулж, ой санамжийг сайжруулдаг

Бохь зажлангаа ном унших нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлтөд сайнаар нөлөөлдөг. Нэгэн судалгаагаар шалгалт өгч байхдаа бохь зажилж байсан хүмүүсийн богино хугацааны ой тогтоолт 24 хувь, урт хугацааны ой тогтоолт нь 36 хувиар өндөр гүйцэтгэлтэй гарчээ. Шалгалтын үеэр бохь зажилбал сандрал арилж, стресс үүсгэгч гортизол хэмээх гормоны ялгарал эрс багасгадаг гэнэ.

Бохь зажлах: Стрессийг бууруулж, ой санамжийг сайжруулдаг

2 Видео тоглоом: Суралцах чадварыг дээшлүүлж, шийдвэр гаргах чадвартай болдог

Тоглоом тоглосноор богино хугацаанд шийдвэр гаргах чадвартай болдог. Ялангуяа стратегийн тоглоомууд тархины чадварыг дээшлүүлж, суралцах сэтгэлгээг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагджээ. 

Видео тоглоом: Суралцах чадварыг дээшлүүлж, шийдвэр гаргах чадвартай болдог

3 Хараал хэлэх: Стрессийг бууруулж, өвдөлт тэсвэрлэх чадвартай болдог

Энэ бол тийм ч хүсээд байх зуршил биш л дээ. Гэхдээ хараал хэлэхэд агшин зуурын уур бухимдал тайлагддагтай хэн ч маргахгүй байх. Гэхдээ та хараалын үг хэтрүүлж хэрэглэж болохгүй шүү.

Хараал хэлэх: Стрессийг бууруулж, өвдөлт тэсвэрлэх чадвартай болдог

4 Эмх замбараагүй байдал: Бүтээлч сэтгэлгээг тэлдэг

Эмх замбараагүй байдал нь хүний бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг гэнэ шүү. Миннесотагийн их сургуулийн судалгааны баг үүнтэй холбоотой нэгэн судалгааг явуулжээ. Тэд 2 бүлэг хүмүүст ширээний теннисийг өөрөөр яаж хэрэглэж болох талаар шинэ санаа олох даалгавар өгчээ. Ингэхдээ 1 хэсгийг нь эмх цэгцтэй өрөөнд, нөгөө хэсгийг нь замбараагүй өрөөнд оруулсан байна. Эцэст нь эмх замбараагүй өрөөнд байсан хүмүүс илүү олон бүтээлч санааг дэвшүүлсэн байжээ.

Эмх замбараагүй байдал: Бүтээлч сэтгэлгээг тэлдэг

5 Унтах: Зүрхний шигдээс болон харвалтаас сэргийлнэ

Нойрмог нэгнээ бид “унтамхай”,” залхуу” гэж нэрлэх нь бий. Гэхдээ эрт босох нь ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Учир нь эрт босдог хүмүүсийн зүрхний шигдээс тусах, харвах магадлал өндөр байдаг нь батлагджээ. Заримдаа зүгээр л сэрүүлэг тавилгүйгээр унтах нь эрүүл байхын эх үндэс болдог юм шүү.

Унтах: Зүрхний шигдээс болон харвалтаас сэргийлнэ

6 Хов жив: Нөхөрлөлийг бэхжүүлж стрессийг бууруулдаг

Хов жив хөөцөлдөхөд ч сайн талууд байдаг гэнэ шүү. Учир нь сэтгэл  судлалын хэд хэдэн судалгаанд хов жив нь хүмүүсийг дотно болгож нөхөрлөлийг бэхжүүлдэг болохыг баталжээ. 

Хов жив: Нөхөрлөлийг бэхжүүлж стрессийг бууруулдаг

7 Хэхрэх: Ходоодны өвчнийг намдаадаг

Олон нийтийн газар хэхрэх нь тийм ч таатай үйлдэл биш. Гэхдээ энэ нь биед цугларсан хорт хийг гадагшлуулж, ходоодны эрүүл мэндийг хамгаалахад тусалдаг. Муу зүйлийг шингээснээс гадагшлуулж байх нь дээр шүү дээ.

Хэхрэх: Ходоодны өвчнийг намдаадаг

8 Усанд орохгүй олон хоног явах: Арьс зөөлөрч ашигтай бактерийг хадгална

Хэрвээ та өдөр бүр халуун усанд ордог бол арьсны чинь ашигтай бактериуд устаж, амархан хуурайшиж, эрт үрчлээтэх магадлалтай байдаг. Харин 1 өдөр өнжиж орсноор биеэс тос ялгарч, арьс зөөлөрч, байгалиасаа гэрэлтсэн мэт харагддаг. 

Усанд орохгүй олон хоног явах: Арьс зөөлөрч ашигтай бактерийг хадгална

9 Олон нийтийн сүлжээ: Сэтгэл санааг өргөж, биднийг нийгэмтэй холбодог

Фэйсбүүкэд олон цагийг өнгөрөөх нь цаг үрсэн хэрэг гэдэгтэй хүн бүр санал нэгддэг. Гэхдээ олон нийтийн сүлжээ бидний амьдралд сөрөг гэхээсээ илүүтэй олон эерэг нөлөөг үзүүлдэг. Бид үүгээр л нийгэмд дуу хоолойгоо хүргэж, бусадтай үзэл бодлоо хуваалцдаг шүү дээ.

Олон нийтийн сүлжээ: Сэтгэл санааг өргөж, биднийг нийгэмтэй холбодог

10 Хүйтэн шүршүүр: Цусны эргэлтийг сайжруулж, жин хасахад тусална

Хүйтэн үс цусны эргэлтийг сайжруулж, биеийн антиоксидантыг зохистой түвшинд нь аваачдаг. Мөн даралт бууруулж, бөглөрсөн судсыг тэлж, дархлааны системийг идэвхжүүлдэг ба өөх шатааж турахад тусалдаг.

Хүйтэн шүршүүр: Цусны эргэлтийг сайжруулж, жин хасахад тусална

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()