Хөгжлийн хөтөлбөрийн удаах элсэлт эхэллээ

ХААН Банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор компанийн стратеги, менежмент сайжруулах “Харилцагч байгууллагууддаа зориулсан хөгжлийн хөтөлбөр”-г хэрэгжүүлж байгаа билээ. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнесээ дараагийн шатанд гаргахад нь шаардагдах менежментийн болон санхүүгийн удирдлагын арга барилыг сайжруулах, стратеги төлөвлөлт гэсэн хоёр үндсэн чиглэлээр чадавхижуулж байна. Та бүхнийг 4-р сарын 17-ны өдрөөс эхлэх дараагийн элсэлтэнд маань 4 сарын 15-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.

Хөгжлийн хөтөлбөрийн удаах элсэлт эхэллээ

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд дараах шалгуур тавигдана. Үүнд:

  1. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компани байх;
  2. ААН нь компанийн бүтэц зохион байгуулалтад орсон байх;
  3. Удирдлагын багийн 2 гишүүн танхимын хөтөлбөрт хамрагдах боломжтой байх;
  4. Нийт ажилтны тоо 15-аас доошгүй байх;
  5. Тасралтгүй 3 жил үйл ажиллагаа явуулсан байх;
  6. Хөтөлбөрт бүрэн цаг зарцуулж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх;
  7. Бизнесээ өргөжүүлэн, дараагийн шатанд гаргахаар төлөвлөсөн байх;

Эдгээр шалгуурыг хангасан компаниуд, удирдлагын арга барилыг сайжруулах, компанийг бүхэлд нь чадавхижуулах хөтөлбөрт хамрагдах боломжтой аж. Мөн хөтөлбөрийн хүрээнд танхимын хөтөлбөр болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгайлсан уулзалт зохион байгуулж, компанийн стратегиа тодорхойлж, төлөвлөгөө, санхүүгийн удирдлагын баримтлах бодлого, баримт бичигтэй болсон байх юм.

Өдөр тутмын ажилдаа түүртсэний улмаас төдийлөн олж хардаггүй бизнес менежмент, стресс менежмент, багийн ажиллагаа, баг удирдах, зах зээл, өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй, манлайллын ур чадвар, хандлага, өөрчлөлтийн менежмент, 5S тасралтгүй сайжруулалтын тухай ХААН Банкны бизнес зөвлөхүүд болон Монгол Улсын менежментийн мэргэшсэн зөвлөхүүдээс сонирхолтой арга хэлбэрээр зөвлөгөө мэдээлэл авах боломж ийнхүү жижиг дунд бизнес эрхлэгчдэд нээгджээ.

Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ХААН Банкны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу. Бүртгэл 2019 оны 4-р сарын 17-нд дуусна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.