Арьсыг гэрэлтсэн, торгомсог болгох шидэт маск

Айл бүрт байдаг холигч /blender/-ийн тусламжтай төрөл бүрийн "smoothie" хийж болдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тэгвэл үүнээс гадна, гэрийн нөхцөлд гар доорх материалыг ашиглан, арьсыг гэрэлтсэн, торгомсог болгох үйлчилгээтэй маскыг хийх боломжтой ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, тэдгээр маскуудыг хэрхэн хийж, хэрэглэх тухай мэдээллийг харцгаая. 

Арьсыг гэрэлтсэн, торгомсог болгох шидэт маск
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэлтсэн мэт арьстай болгох маск

Гүзээлзгэнэ нь найрлагандаа "антиоксидантууд" агуулдаг учраас арьсыг зөөллөж, чийгшүүлдэг. Харин тарагны хувьд арьсыг уян хатан болгож, амраах үйлчилгээтэй ажээ.

Орц: 

  • Гүзээлзгэнэ - 1/2 аяга
  • Тараг - 1/2 аяга

Хэрэглэх заавар: Маскаа нүүрэндээ түрхэж, 20 минут байлгасны дараа бүлээн усаар угаагаарай. 

Гэрэлтсэн мэт арьстай болгох маск

2 Хавагнасан нүүрэнд зориулсан маск

Кофены найрлаганд агуулагдах кокоа нь арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлдэг гэдгийг та мэдэх үү? Түүнчлэн кофе нь нүүр хавагнахыг болиулж, үхэжсэн арьсыг гуужуулах ач тустай байдаг байна. Харин кокоа нь "антиоксидантууд"-аар баялаг учраас арьс үрчийж, чийгээ алдахаас сэргийлдэг аж. 

Орц:

  • Цэвэр кофе - 2 цайны халбага
  • Цэвэр кокоаны нунтаг - 2 цайны халбага
  • Зөгийн бал - 1 цайны халбага
  • Тараг - 3 цайны халбага
  • Улаан буудайн тос - 1 цайны халбага

Хэрэглэх заавар: Арьсан дээрээ жигд түрхэж, 10 минут орчим хугацаанд байлгана. Дараа нь гараараа зөөлөн иллэг хийж өгч, бүлээн усанд угаахад болно. Сүүлд нь алчуураар арьсаа зөөлөн арчиж, усыг нь хатаагаарай.

Хавагнасан нүүрэнд зориулсан маск

3 Арьсыг өө сэвгүй, өнгөлөг болгох маск

Гуа болон лайм жимсний найрлаганд агуулагдах "ферментүүд" болон "хүчлүүд" нь арьсыг гэрэлтүүлж, зөөлөн болгодог бөгөөд арьсан дээрх хар толбонуудыг арилгах ач тустай аж. 

Орц:

  • Арилгасан гуа жимс - 2 цайны халбага
  • Зөгийн бал - 1 цайны халбага
  • Лайм жимсний шүүс - 1/2 цайны халбага

Хэрэглэх заавар: Маскаа арьсандаа тавьж, 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаахад хангалттай.

Арьсыг өө сэвгүй, өнгөлөг болгох маск

4 Ядарсан арьсанд тохирсон маск

Кафейн нь тархины эд эсийг сэргээдэг гэдгийг бид сайн мэднэ. Тэгвэл кафейныг арьс хавагнахыг болиулж, цусны судсыг тэлж, арьсыг өвчлүүлж буй үрэвслийг намдаадаг гэдгийг та мэдэх үү? 

Орц:

  • Цэвэр кофе - 1 аяга
  • Сахар - 1/2 аяга
  • Далайн давс - 1/2 аяга
  • Шанцай - Чимх хэмжээтэй
  • Хайлуулсан кокосын тос - 2 цайны халбага

Хэрэглэх заавар: Арьсандаа маскаа түрхэж, 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Ядарсан арьсанд тохирсон маск

5 Хуурай, мэдрэмтгий арьсанд зориулсан маск

Цэвэр бүйлс самрыг овъёос, зөгийн балын хамт хэрэглэснээр арьсыг зөөллөж, эмчилдэг болох нь тогтоогджээ. Мөн нимбэгний шүүс нь витамин С болон "альфа-гидрокс" хүчлээр баялаг учраас арьсыг гэрэлтсэн мэт харагдуулдаг. 

Орц:

  • Цэвэр бүйлс самар - 2 цайны халбага
  • Овъёос - 4 цайны халбага
  • Зөгийн бал - 2 цайны халбага
  • Нимбэгний шүүс - 2 цайны халбага

Хэрэглэх заавар: Арьсаа эхлээд угааж цэвэрлэсний дараа маскаа түрхэнэ. Ойролцоогоор 5 минут орчим байлгах бөгөөд дараа нь бүлээн усаар угаагаарай. Маскаа хөргөгчинд хийж, хэдэн 7 хоногийн турш хэрэглэж болно. 

Хуурай, мэдрэмтгий арьсанд зориулсан маск

6 Түлэгдэж, улайсан арьсанд зориулсан маск

Өргөст хэмх, төмс болон тараг ашиглаж, арьсыг зөөллөх үйлчилгээтэй маск хийж болдог байна. Төмсөнд агуулагдах "ферментүүд" болон жүржийн шүүсэнд байдаг витамин С амин дэм нь арьсыг зөөллөж, эрүүл болгодог аж. Мөн нэрсэн цай нь арьсны үхэжсэн хэсгийг нөхөн сэргээх үйлчилгээтэй юм. 

Орц:

  • Цэвэр тараг - 2 аяга
  • Хальсалсан өргөст хэмх /дундаж хэмжээтэй/ - 1/2 ширхэг
  • Төмс /дундаж хэмжээтэй/ - 1/2 ширхэг
  • Хүйтэн нэрсэн цай - 1/2 аяга
  • Жүржийн шүүс - 2 цайны халбага

Хэрэглэх заавар: Нүүрнийхээ арьсанд маскаа түрхэж, 15 минут байлгана. Дараа нь алчуураар нүүрээ битүүлж, 5 минут орчим хугацаанд байх хэрэгтэй бөгөөд үүнийхээ дараа бүлээн усаар угаагаарай. 

Түлэгдэж, улайсан арьсанд зориулсан маск

7 Унжсан арьсанд зориулсан маск

Тарганд сүүний хүчил агуулагддаг бөгөөд үүнийг зөгийн балтай хольж хэрэглэвэл, арьсыг гайхалтай чийгшүүлдэг байна. 

Орц:

  • Цэвэр Грек тараг - 1/2 аяга
  • Зөгийн бал - 2 цайны халбага

Хэрэглэх заавар: Нүүрнийхээ арьсан дээр маскнаас зузаан түрхэнэ. Харин нүд болон уруул дээрээ түрхэхгүй болохыг анхаарна уу. 20 минут байлгаад, дараа нь бүлээн усаар угаахад болно. 

Унжсан арьсанд зориулсан маск

8 Хуурайшсан арьсанд зориулсан маск

Авокадог зөгийн балтай хамтад нь хэрэглэснээр таны арьс өмнөхөөсөө илүү чийглэг болоход туслах юм.

Орц:

  • Болсон авокадо жимс - 1 ширхэг
  • Овъёос - 1/4 аяга
  • Зөгийн бал - 2 цайны халбага

Хэрэглэх заавар: Маскнаас арьсныхаа хуурайшсан хэсгүүд дээр жигд түрхэж, 10-15 минут байлгах хэрэгтэй. Үүнийхээ дараа бүлээн усаар угаана.

Хуурайшсан арьсанд зориулсан маск

9 Үрчлээтсэн арьсанд зориулсан маск

Хан боргоцойнд агуулагддаг витамин С амин дэм болон гүзээлзгэнэ жимс нь үрчлээсэнд сайнаар нөлөөлж, арилгах ач тустайгаас гадна, үрэвслийг намдаадаг байна. 

Орц:

  • Грек тараг - 1 аяга
  • Гүзээлзгэнэ - 1/2 аяга
  • Хан боргоцой - 1/2 аяга
  • Кокосын тос - 1 цайны халбага
  • "Спирулина" нунтаг - 1 цайны халбага

Хэрэглэх заавар: Нүүрэндээ маскнаасаа түрхэж, 5 минут орчим хугацаанд байлгана. Мөн хэрэв хүсвэл та нүдэн дээрээ хэрэглэсэн ногоон цайны ханд тавьж болно. Ингэснээр нүдийг тань амраах болно. Сүүлд нь бүлээн усаар нүүрээ угаахаа мартуузай. 

Үрчлээтсэн арьсанд зориулсан маск

10 Хэт эмзэг арьсанд зориулсан маск

Хан боргоцой жимс нь салахын аргагүй амттайгаас гадна, найрлагандаа "ферментүүд" агуулдаг бөгөөд энэ нь арьсыг гэрэлтсэн мэт болгож, чийгшүүлдэг байна. 

Орц:

  • Шинэ хан боргоцой - 4 зүсэм
  • Кокосын сүү - 2 цайны халбага

Хэрэглэх заавар: Маскаа нүүрэндээ түрхэж, 10 минут орчим хугацаанд байлгаад, дараа нь бүлээн усаар сайтар угаана.

Хэт эмзэг арьсанд зориулсан маск

Та эдгээр маскуудыг гэртээ байх үедээ бэлтгэж, туршиж үзээрэй. Бодит үр дүнг тэр даруй мэдрэх болно. Орцуудаа холигчиндоо хийгээд, сайтар холиход л таны арьсыг арчлах шидэт маскууд бэлэн болох юм. Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()