Техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн илүү тэнэг болж байна

Өөдрөг үзэлтнүүд технологийн дэвшил нийгмийг хувиргаж чадах гол хүч гэдэгт итгэж, өмнөхөөсөө илүү ач холбогдол өгөх болов. Энэ бүхэн интернэтийн хамрах хүрээ болон бидний эдэлж хэрэглэж байгаа сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүдээр илэрч байгаа билээ. Цааш цаашдаа технологийн гайхамшгууд биднийг алмайруулах нь гарцаагүй. Гэвч энэ бүх хөгжил хүмүүн төрөлхтнийг аажмаар буулгаж авч байгааг та анзаарсан уу? Хүмүүс бид аав ээжийнхээ үеэс илүү "маанаг" болсон мэт танд санагдаж байв уу? Бодит байдал дээр хэт өндөр технологийн хөгжил нь хүмүүс биднийг илүү тэнэг болгож эхэлсэн гэнэ. 

Техник технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн илүү тэнэг болж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аливааг санах шаардлагагүй болсон

Гар утаснууд анх гарч ирсэн цагаас эхлээд бид шаардлагатай бүхнээ санах бус ердөө тэмдэглэж үлдээдэг болсон. Одоо та хүссэн зүйлээ хадгалж аваад шаардлага гарвал утсаа гаргаж ирээд үзэхэд л болно. Бид ердөө санах шаардлагатай юмны эхний үсэг эвсэл ерөнхий байдлыг цээжлэхэд болдог билээ. 

Үүний зэрэгцээ нууц үг хадгалах үйлчилгээ, хайлтын систем гэх мэт зүйлсийн нөлөөгөөр бид чухал шаардлагатай мэдээллээ хүртэл санахаас залхуурдаг болжээ. 

Шаардлагатай бүх мэдээллийг интернэтэд хадгалдаг болсон тул тэдгээрийг ямар ч үед ашиглах боломжтой. Үүний гайгаар бид толгойгоо аль болох хоосон байлгахыг илүүд үзэж эхэлсэн. 

Аливааг санах шаардлагагүй болсон

2 Зөв бичих шаардлагагүй болсон

Анх тоон үсэгтэй утас гарч ирэх үед хүмүүс үгсийг дуудлагаар нь товчлон ердөө 3-4 тэмдэгтэд багтаан бичиж эхэлсэн. Үүний гайгаар зөв бичгийн дүрэм алдагдсан гэхэд болно. Дараа нь бид цахим орчинд зөв бичгийн дүрэм гэдэг зүйлийг хайхралгүй юу дуртайгаа шивж эхэлсэн нь өдгөө хэвийн үзэгдэл болов. 

Энэхүү алдааг бид хиймэл оюун ашиглан засахыг хичээж байгаа ч үүний гайгаар хүмүүс зөв бичиж сурахын оронд мөн л зөв бичгийн дүрмээ роботод даалгаж хэвшив. 

Зөв бичих шаардлагагүй болсон

3 Товч бөгөөд тодорхой

Хоосон зайг ямар нэгэн зүйлээр дүүргэх хялбар боловч аль хэдийн эзлэгдсэн орон зайг эхлээд чөлөөлөх ёстой. Хүний тархи илүүдэл мэдээллээс салах дургүй. Харамсалтай нь хүмүүс цахим орчноос хэт их мэдээлэл авч тархиа дэмий хоосон зүйлсээр дүүргэсэн учраас аливаа мэдээллийг хүлээж авахдаа удаан болжээ. Үүнийг дагаад шинээр авч буй мэдээллээ товч бөгөөд тодорхой байлгах сонирхол хаа сайгүй гарч ирсэн. Гэвч үүнийг дагаад чухал мэдээллүүдийг товчлох шаардлага гарсан бөгөөд ингэснээр тэдгээрийн бүрэн утга алдагдаж эхэлсэн гэнэ. 

Товч бөгөөд тодорхой

4 Интернэт эцэг эхийг орлоно

Өнөөгийн өсвөр насны хүүхдүүд технологийн мэдлэгийн хувьд улам бүр боловсронгуй болж, түүний талаар эцэг эхээсээ илүүг мэдэж байна. Зарим хүүхдүүдийн хувьд тэд компьютерын хэл сурч, вэбсайт үүсгэж, тэр ч байтугай робот бүтээж байна. Зарим нь өнөөгийн технологийг ашиглан YouTube дээр видео үзэх, байршуулах, MMORPG (асар олон тоглогчийн онлайн дүрд тоглох тоглоом) тоглож байгаа. Харамсалтай нь, таны хүүхдүүдийн онлайнаар болон гар утсаараа хийж чадах олон зүйлд хяналт тавихгүй бол маш их асуудал үүснэ. Том хүний контент болон бусад зохисгүй видео, вэбсайтуудыг үзэхээс эхлээд “нууцаар үерхэх” (зохисгүй текст мессеж эсвэл гэрэл зураг илгээх), хэнтэй ч хамаагүй чатлах зэргээс эхлээд шинэ технологи нь асуудалд хүргэж болзошгүй юм.

Интернэт эцэг эхийг орлоно

5 Төвлөрөх чадвар

Дунджаар хүн утсаа өдөрт 85 удаа шалгадаг бөгөөд энэ нь таны шөнө унтсан цагийг хасвал арван минут тутамд бид утсаа гаргаж ирж хардаг гэсэн үг юм. Ихэнх тохиолдолд утас маань ямар ч дохио өгөөгүй, мэдэгдэл байхгүй байдаг. Гэхдээ бид сатаарахын тулд хоосон дэлгэц ширтдэг юм. Бид ерөнхийдөө байнгын мэдээлэл дунд байсаар төвлөрч чадахаа байжээ. 

Үүний гайгаар хүмүүс аливаа зүйлд удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх ерөнхий чадвараа алдаж эхэлсэн аж. 

Төвлөрөх чадвар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()