1
Бионсе (Beyoncé)
Алдарт дуучин өөрийн өгсөн ярилцлагадаа "Giorgio Armani"-гийн бүх зүйлд хайртай гэдгээ хэлж байсан. Мөн түүний хамгийн дуртай үнэртэй ус нь "Emporio Armani Diamonds Intense" юм.
2
Женнифер Энистон (Jennifer Aniston)
АНУ-ын нэрт жүжигчин Женнифер Энистон (Jennifer Aniston) өөрийн гэсэн сүрчигний коллекцоо гаргасан бөгөөд түүний дуртай сүрчиг нь "Chapter One" юм.
3
Ким Кардашьян (Kim Kardashian)
Реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) өөрийн загварын болоод гоо сайхны бүтээгдэхүүний брендтэй билээ. Түүний дуртай сүрчиг бол хамгийн сүүлд гарсан 3 өөр төрлийн "Wifey, Baddi, Baby Girl" юм.
4
Наоми Уоттс (Naomi Watts)
Британийн алдарт жүжигчин нэгэн ярилцлагын үеэр хурц үнэртэнд дургүй гэдгээ хэлж байсан бөгөөд энгийн зөөлөн үнэртэн хэрэглэхийг эрхэмлэдэг гэжээ. Түүний дуртай үнэртэн нь "Kiehl" брендийн заарын үнэртэн юм.
5
Кейт Босуорт (Kate Bosworth)
Америкийн нэрт жүжигчин Кейт Босуорт (Kate Bosworth) Шведийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Byredo"-гийн шүтэн бишрэгч бөгөөд дуртай үнэртэй ус нь "Gypsy Water" юм.
6
Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)
Америкийн жүжигчин Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker) өөрийн " Stash" хэмээх эрэгтэй, эмэгтэй хүмүүст аль алинд нь тохирох үнэртэй усаа гаргасан. Тэрбээр усныхаа үнэрийг өөрийн дуртай үнэртэн болох "Incense Avignon"-оосоо санаа авч хийжээ.
7
Синди Кроуфорд (Cindy Crawford)
20-р зууны хамгийн халуухан эмэгтэйчүүдийн нэг болох загвар өмсөгч Синди Кроуфорд (Cindy Crawford) хувийн сүрчиг үйлдвэрлэгч Аззи Глассер-аар (Azzi Glasser) зөвхөн өөртөө зориулсан үнэртэн ус хийлгэдэг ажээ.
8
Кайли Жэннэр (Kylie Jenner)
Загвар өмсөгч Кайли Жэннэр (Kylie Jenner) сүрчиг болон үнэртэй ус хэрэглэх дургүй бөгөөд зөөлөн үнэртэнг эрхэмлэдэг аж. Түүний дуртай үнэртэн нь "Victoria's Secret"-ийн "Coconut Passion" гэх биеийн цацлага юм.
9
Гиги Хадид (Gigi Hadid)
Америкийн супер модель Gigi Hadid "Velvet Orchid" гэх өөрийн дуртай сүрчигнийхээ сурталчилгаанд тоглож байсан.
10
Кэндалл Жэннэр (Kendall Jenner)
Загвар өмсөгч Кэндалл Жэннэрийн (Kendall Jenner) өдөр тутамдаа "Estee Lauder" брендийн "Modern Muse Le Rouge" үнэртэй усыг хэрэглэдэг.
11
Виктория Бекхэм (Victoria Beckham)
"Vilhelm Parfumerie" брендийн "Room Service" үнэртэй ус Виктория Бекхэмийн (Victoria Beckham) хамгийн дуртай үнэртний нэг ажээ.
12
Кэти Перри (Katy Perry)
Алдарт дуучин Кэти Перригийн (Katy Perry) дуртай сүрчиг нь Францын алдарт загвар зохион бүтээгч Тиерри Мюглерийн (Thierry Mugler) "Angel" юм.
13
Кира Найтли (Keira Knightley)
Их Британийн жүжигчин, загвар өмсөгч Кира Найтли (Keira Knightley) олон жилийн турш "Chanel"-ийн "Coco Mademoiselle" үнэртэй усны нүүр царай болсон билээ. Тэрбээр энэхүү үнэртэй ус нь түүнийг илэрхийлдэг хэлж байжээ.
14
Риз Уизерспун (Reese Witherspoon)
Алдарт жүжигчин Риз Уизерспун (Reese Witherspoon) гэрээсээ өөрийн дуртай үнэртэн болох "Aerin Lauder" брендийн "Amber Musk" -ийг цацалгүй хэзээ ч гардаггүй гэнэ.