Хятадуудын бас нэгэн хачирхалтай үйлдэл

2015-05-05, 00:20
27,589
Хятадын зарим нэг газар оршуулгын ёслолын үеэр тайчих үзүүлбэр үзүүлдэг хачирхалтай уламжлалтай. Энэ нь танд тоглоом мэт санагдаж байгаа ч, үнэн хэрэгтээ Хятадын зарим нэг тосгонд энэ зүйл үнэхээр болдог байна. Хамгийн түрүүнд энэ хачирхалтай явдлыг Weibo сайт дээр нэгэн хэрэглэгч оруулсанаар олонд ил болжээ.
Хятадуудын бас нэгэн хачирхалтай үйлдэл


Weibo сайтын хэрэглэгч Мао Хэллоу төрөлх нутагтаа ирж зочилсон бөгөөд ийм нэгэн хачирхалтай оршуулгын ёслол дээр таарчээ. Талийгаачыг үдэх ёслолын үеэр тайчих бүжиг бүжиглэх нь тус улсын зарим тосгоны хувьд энгийн зүйл болсон байна.

1. Оршуулгын ёслолд олон хүн авчрахын тулд, тайчигч нарыг урьдаг ажээ. Оршуулгын ёслолд тайчигч эмэгтэй байх болно гэдгийг ёслолын өмнө мэдэгддэг байна.

www.caak.mn

2. Оршуулгын ёслолд хэр их хүн ирнэ тэр хэрээр тухайн хүний нэр хүнд үнэлэгддэг. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн ихэнхи орнуудад энэ үзэл давамгайлж байдаг болов уу.

www.caak.mn

3. Энгийн тайчих бүжгийг хүмүүс харсаар залхсан байдаг учир, заримдаа караокетай, могойтой бүжиг бүжиглүүлэх гэх мэт шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулдаг болжээ.

www.caak.mn

4. Үүнийг мэдсэн Хятадын интернэт хэрэглэгчид, тайчих үзүүлбэр үзүүлсэнд бус харин хүүхдүүд энэ үзүүлбэрийг үзэж байгаад ихээхэн дургүйцлээ илэрхийлжээ.

www.caak.mn

5. Хятадад тайчих бүжиг хориотой байдаг. Улсын удирдлагууд үүний эсрэг тэмцэж байгаа гэнэ. Саяхан оршуулгын ёслол дээр бүжиглэдэг байсан 6 гишүүнтэй “улаан сарнай” хамтлагийнхныг баривчилж, 15 хоногийн турш хорьж, 12000 долларын мөнгөн торгуулыг ноогдуулсан байна.

www.caak.mn

6. Харин энэ талаар нутгийн иргэн Чжан Миншэн хэлэхдээ: “Бид баасан гаригийн орой эмгэнэл илэрхийлэн гашуудлын үг уншиж, дараа нь хангалттай хэмжээний шар айраг худалдан авч оршуулгын ёслол руу нүцгэн хүүхэн харахаар явдаг” -гэжээ.

www.caak.mn

7. Хандань тосгоын иргэн Лу Вэй: “Хэрвээ оршуулгын ёслолын үеэр тайчих үзүүлбэр байхгүй бол уйтгартай шүү дээ” -хэмээн ярьсан байна.

www.caak.mn

8. Тосгонд нас барсан хүний араас гуниглаж байснаас ард үлдсэн хэд нь баярлаж байх хэрэгтэй шүү дээ гэсэн ойлголт илүү давамгайлах болсон байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()