Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс

2018-10-24, 13:30
13,856

Хорвоо дээр гаж сонин, айдас төрүүлэм зүйлсэд цаг зав, мөнгөө хайрладаггүй хүмүүс олон бий. Харин доорх жагсаалтад буй аймшигт аллага, хий үзэгдэл, хар шидийн зүйлстэй холбоотой эд хэрэглэл хэчнээн үнээр үнэлэгддэгийг мэдвэл та гайхах нь гарцаагүй. Зарим хүмүүсийн бүх мөнгөө зарлагадаад ч хамаагүй салахыг хүсдэг зүйлсэд өөр хэн нэгэн яагаад шунан дурладаг юм бол? Хачирхалтай юм шүү.

Бодит амьдрал дээрх хамгийн олон үхэл дагуулсан эд зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Түүнийг зогсоох гарнууд

1974 онд Билл Стөүнхэм (Bill Stoneham) тус зургийг зурсан бөгөөд энэ жагсаалтад багтаж буй хамгийн хямд зүйл буюу 1025 долларын үнэтэй.

Энэхүү зургийн түүх нь зургийг харсан бяцхан охин эцэг эхдээ хандан "зураг дээрх хүүг тулалдаж байна" хэмээн байнга хэлдэг байснаас эхэлжээ. Харин аав нь түүнд бүх зүйл зүгээр гэдгийг харуулахын тулд хөдөлгөөн мэдрэгчтэй камерыг охиныхоо өрөөнд байрлуулжээ. Гэтэл зураг дээрх хөвгүүн зурагнаасаа мөлхөн гарч байгаа нь харагдсанаар тус зургийг түүхэн дэх хамгийн аймшигт бүтээлүүдийн нэг гэдэгтэй маргах хүнгүй болсон юм. Түүнчлэн "The Hands Resist Him" зургийг дагаж олон гаж үзэгдлүүд болж байсан ба гурван хүний үхлийг энэхүү зурагтай холбодог.

Түүнийг зогсоох гарнууд

9 Цусаар зурсан хараалт зураг

"The Anguished Man" буюу "Зовлонт эр" гэх энэхүү зураг бүтээгдэх болсон түүх нь хойд Англид болсон явдлаас эхлэлтэй юм. Тус зургийг Шон Робинсон (Sean Robinson) гэгчийн эмээ нь 25 жилийн турш дээврийнхээ өрөөнд хадгалсан гэх ба түүнээс болж тус байшинд гаж, сонин үзэгдлүүд байнга үзэгддэг байсан талаар хожим нь ярьжээ. Тухайн үед байшинд эрэгтэй хүний бараан дүрс харагдаж, уйлж бархирах муухай чимээ сонсогддог байсан гэнэ.

Мөн тэрээр хожим мэдүүлэхдээ зургийг зурсан эр амиа хорлосон төдийгүй амьд ахуйдаа энэ зургийг тосон будгаас гадна цусаа ашигласан зурсан талаар дурджээ. Эмээгээ нас барахад Шон тус зургийг авч зоориндоо хадгалсан ба удалгүй эмээгийнхээ ярьсантай ижил зүйлсийг харж, сонсож эхэлсэн байна. Эмээ нь тус зургийг чөтгөр шүгэлсэн хэмээн хүүхдүүддээ анхааруулж байсан ч Шон болон түүний гэр бүлийнхэн ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй байсан юм. Тус зураг 1500 фунт стерлингээр үнэлэгддэг хэдий ч одоогоор худалдаалахыг хориглоод байна.

Цусаар зурсан хараалт зураг

8 20 настай эмэгтэйн сүнс шүгэлсэн хүүхэлдэй

Энэхүү хүүхэлдэйг зарж байсан худалдагч хүүхэлдэйд 20 настай Диана хэмээх эмэгтэйн сүнс шүгэлсэн хэмээн мэдүүлжээ. Хүүхэлдэй ч мөн Диана нэртэй бөгөөд худалдагчийн ярьж байгаагаар тус хүүхэлдэйнээс болж үргэлж гаж хачин үзэгдлүүд тохиолддог бөгөөд бяцхан хүүхдийн сүнс харагдаж, далавчнууд өөрсдөө хөдлөх зэрэг айдас төрүүлэм зүйлс тохиолддог тухай ч ярьжээ. Эдгээр хачирхалтай баримтуудын дараа тус хүүхэлдэйн үнэ өсч 1250$-оор үнэлэгдэж байгаа аж.

20 настай эмэгтэйн сүнс шүгэлсэн хүүхэлдэй

7 Басано ваар

Анх харахад энгийн л нэг хуучин ваар мэт харагдах энэхүү ваар нь мөнгөөр хийгдсэн бөгөөд 15-р зууны үед нэгэн Итали бэрийн хуримын бэлэг болон ирж байжээ. Гэвч хуримын дараах орой өнөөх бэр тус ваарыг бариад амиа алдсан байдалтай олдсон байна. Түүнээс хойш энэхүү ваар эзэмшиж байсан хүмүүстээ тоо томшгүй олон үхлийг дагуулсан бөгөөд хараагдсан гэдэгт нь олон хүмүүс итгэдэг. 1980–аад оны сүүлээр тус ваар 4 сая лийр буюу 2500 доллараар зарагдсан ба хожим бүр ч өндөр үнээр үнэлэгдэх болсон юм.

Басано ваар

6 1:1 Аннабеллийн адилтгасан загвар

Энэ хүүхэлдэйг хүссэн хүн бүр "eBay"–ээс худалдан авах боломжтой. Тус хүүхэлдэйг "Ed" болон "Lorraine Warren"–ы сүнс ангуучилсан бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "The Conjuring" болон "Annabelle" кинон дээрх хүүхэлдэйг дуурайлган бүтээсэн байна. Бодит болсон явдал дээрх жинхэнэ хүүхэлдэй нь энэ загвар болон кинон дээрхээс огт өөр ч гэлээ харахад аймшигтай болгон өөрчилжээ. Энэ хүүхэлдэй 2500 доллараар үнэлэгддэг.

1:1 Аннабеллийн адилтгасан загвар

5 Сэтгэцийн өвчтөний тогоо

Тогоо юу?

Тийм ээ, тогоо. Эд Гэйн (Ed Gein) гэгч эрийн хуучин, төмөр тогоо. Тэрээр 1950–иад онд амьдарч байсан цуврал алуурчин бөгөөд хүмүүсийг алж, биеийн хэсгүүдийг нь өвчин хувцас хэрэглэл, тавилга хийдэг байсан гэдэг. Түүний түүхээс сэдэвлэн "The Texas Chainsaw Massacre" болон "The Silence of the Lambs" гэх мэт олон аймшгийн кинонууд бүтсэн юм. Харин хожмоо "Zak Bagans" гэгч эр энэхүү тогоог цэцгийн сав болгон хэрэглэж байсан бүсгүйгээс 2800 доллараар худалдаж авсан нь баримттай юм.

Сэтгэцийн өвчтөний тогоо

4 Уйлж буй хүү зураг

Итали зураачийн бүтээсэн “Уйлж буй хүү” зураг нь хараал хүрсэн гэдгээрээ маш хурдан алдаршсан. Энэхүү зургийн байсан бүх газарт гаж үзэгдлүүд тохиолдсон гэх бөгөөд хүүхэдгүй айлд хүүхдийн уйлах дуу гарч, олон байшин шатсан юм. Гэвч ганцхан энэ зураг л галд шаталгүй үлдсэн байдаг байж. Тус зураг 5000 доллараар үнэлэгддэг.

Уйлж буй хүү зураг

3 Майкл Жэксоны сандал

Мэдээж энэ сандал Майкл Жэксоных мөн. Өвчин намдаах эм түүнийг үхэлд хүргэж байх сүүлийн мөчид Жэксоны эмч тус сандал дээр сууж байжээ. Тэрхүү сандлыг мөн л Zak Bagans худалдаж авсан бөгөөд Майкл Жэксоны нүүр будаг сандал дээр түрхэгдсэн байдаг нь одоо ч хэвээр аж. Энэхүү сандал нь ямар нэг гаж үзэгдлийн бай болсон эсэх нь тодорхойгүй ч 15,000 доллар хүрсэн байна.

Майкл Жэксоны сандал

2 Доктор Кеворкианы фургон

"Zak Bagans"-ын өмч болсон энэхүү фургон нь доктор Жэк Кеворкиан (Jack Kevorkian)–ых байсан бөгөөд үхлийн фургон гэж нэрлэгддэг байна. Учир нь Кеворкиан тэрхүү фургонд ойролцоогоор 130 хүнийг амиа хорлоход нь тусалсан юм. "Zak Bagans" тус фургоныг худалдаж аваад өөрийн "гаж үзэгдлийн" музейд байрлуулжээ. Фургон одоо ажиллахгүй ч 32,500 долларын үнэтэй юм.

Доктор Кеворкианы фургон

1 Хар Орлов очир эрдэнэ

Хар Орлов очир эрдэнэ бол энэхүү жагсаалтад багтсан хамгийн үнэтэй зүйлсийн нэг бөгөөд 2006 онд дуудлага худалдаагаар 352,000 ам.доллар хүрсэн юм. Гэвч үнэ нь өссөөр байгаа бөгөөд одоо 1 сая доллараар үнэлэгдэх болсон юм. Энэхүү үнэт чулууны хараал арилсан ч гэлээ аймшигт түүх нь мартагдаагүй байгаа билээ.

Энэхүү чулуу нь Энэтхэгээс гаралтай бөгөөд Хинду шашныг бүтээгч бурхан Брахмагийн нэг нүд нь хэмээгддэг. Анх байсан газраас нь хулгайлснаас хойш гар дамжин хулгайлагсад бүгд нууцлаг байдлаар амиа хорлон нас барцгаасан юм. 1950 онд тус чулууг зүсэж хэлбэрийг нь өөрчилснөөр хараал арилсан байна. Жүжигчин Фелисити Хаффман (Felicity Huffman) 2006 оны Оскарын наадамд энэхүү чулуун чимэглэлийг зүүсэн байдаг.

Хар Орлов очир эрдэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()