Бид ажил дээрээ юунаас болж таргалдаг вэ?

Ажлын байран дээрээ ихэнх цагийг компьютерийн ард өнгөрүүлдэг хүмүүс таргалалтанд өртөх нь элбэг байдаг. Өөрийн амьдралын хэвшлээ өөрчилж, зарим зүйлийг мөрдлөг болгож чадвал таргалалт, стресс зэргээс огтхон ч айх хэрэггүй болно. Энэ мэдээлэлдээ ажлын байран дээрээ гаргадаг хамгийн буруу 5 зуршлын тухай, үүнээс хэрхэн ангижрахыг зөвлөе. 

Бид ажил дээрээ юунаас болж таргалдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ажил дээрх зууш

Сүүлийн үед оффисууд ихэвчлэн хөргөгчтэй болж түүндээ, ажилчдад зориулсан түргэн хоол, чихэр шоколад байрлуулах болсон. Та хоолны цагаас бусад үед үүнээс авч идэх, хэн нэгний гэрээсээ авчирсан бялуу, ажил дээрх баярын хүлээн авалтын зууш зэргийг  бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд идсээр байвал, таргалалтанд өртөх магадлал тань нэмэгдсээр байх болно.

Үүнээс сэргийлэхийн тулд: Хүн нүдэнд харагдаж байгаа зүйлсээ идэхийг хүсдэг. Тиймээс өөрийнхөө эргэн тойронд идэх зүйлс байрлуулахгүй байж, соёлтойгоор татгалзаж сурах хэрэгтэй. Харин ямар нэг оффис үдэшлэгийн үед хөнгөн зууш сонгож хэрэглээрэй.  

Ажил дээрх зууш

2 Юу идэж байгаагаа хянах

"Ажилчин зөгийнүүд" шиг зогсоо зайгүй ажилтай хүмүүс ихэвчлэн өдрийн цайгаа компьютерийн ширээний ард идэж байдаг. Энэ нь хамгийн буруу зуршил бөгөөд захиалгын хоолондоо хамгийн өндөр калоритой бэлэн бүтээгдэхүүнүүд иддэг. 

Үүнээс сэргийлэхдээ: Ямар ч их ажилтай байсан зоогийн газарт очиж, шинэхэн ногооны салат, зутан шөл зэрэг эрүүл хоолноос сонгох хэрэгтэй. Энэ 7 хоногт юу идсэн тухайгаа тэмдэглэн бичээд үзээрэй. 

Юу идэж байгаагаа хянах

3 Бүдэг гэрэл, хүйтэн өрөө

Судалгаанаас харахад бүдэг гэрэлтэй, хүйтэн өрөөнд ажиллаж байгаа хүмүүс илүү их өлсдөг байна.

Үүнээс сэргийлэхийн тулд: Хэт хүйтэн байгаа тухай удирдлагууддаа хэлж асуудлыг шийдвэрлүүлэх, хоол биш халуун уух зүйлсээр биеэ дулаан байлгахыг хичээгээрэй.

Бүдэг гэрэл, хүйтэн өрөө

4 Хэтэрхий их ажиллах

Хангалттай нойргүй, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх завгүй байх нь хүнийг их идэхэд нөлөөлдөг. Учир нь бие өөрт шаардлагатай энергиэ хоолоор дамжуулан авах гэж хичээдэг байна. 

Үүнээс сэргийлэхийн тулд: Аль болох шатаар алхаж, ажилруугаа очихдоо болон тараад гэрлүүгээ алхах, зөв хооллох зэргээр өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Ингэвэл та сайн унтаж амран, хоол идэх хүсэл буурах болно. 

Хэтэрхий их ажиллах

5 Стресс

Цаг нь тулсан хүнд ажил хийх үед бидний тархи хамгийн ихээр стрессддэг. Тиймээс тархи өөртөө энерги авах гэж чихэрлэг, амттай зүйл идэх хүслийг биед төрүүлдэг байна. 

Үүнээс сэргийлэхийн тулд: Аль болох амттангаас татгалзаж, дасгал хөдөлгөөн хангалттай нойр авах зэргээр үүнээс урьдчилан сэргийлдэг. Мөн ажлаа хойшлуулалгүй цаг тухайд нь хийж сурвал ийм байдал үүсэхгүй шүү. 

Стресс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()