Түүхэн хүмүүсийн тухай хөгжилтэй баримтууд

Бид ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа шинжлэх ухааны салбарын суут хүмүүс, эрдэмтдийн намтар, түүхийг заавал үзэж судалдаг.Гэхдээ тэдний амьдралын хачирхалтай баримтуудыг тэр бүр мэддэггүй. Үнэндээ “Зүүний сүвээр ч орж чадах чөтгөр” гэдэг шиг тэдгээр суут хүмүүсийн амьдралын нарийн ширийн зүйлийг мэдэж авах нь тун сонирхолтой биш гэж үү. Бүх л цаг үед түүхэн алдартай хүмүүсийн суу алдрыг бүрхэгдүүлэхгүй гэсэн үүднээс тэр бүр олон нийтэд дэлгэж байгаагүй хачирхалтай баримтуудаас та бүхэнд хүргэх гэж байна. Эдгээрийг уншсаны дараа танд тэдгээр хүмүүсийн намтар түүхийг судлан унших сонирхол төрөх ч юм билүү.

Түүхэн хүмүүсийн тухай хөгжилтэй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Наполеон Бонапарт

Наполеон нь Корсик-ийн арал болох Аяччо-д төрсөн бөгөөд түүний өвөг дээдэс нь Флоренц-аас гаралтай юм. Тэгэхээр түүнийг Итали гаралтай гэж хэлж болох ба Корсик хүн ч гэж үзэж болно. Тэрбээр сургуульд байхдаа Итали хэл дээр хичээлээ үздэг байсан бөгөөд 10 наснаасаа хойш Франц хэл судалж эхэлжээ. Бонапарт нь Итали, Францын эзэн хаан байсан. Тэрбээр Италийн төрийн далбааг бүтээхэд оролцож, Францын далбааг цэнхэр өнгийг ногоон болгон байжээ.

Наполеон Бонапарт

2 Авраам Линкольн

Америкийн аугаа их ерөнхийлөгчийн нэг бол Авраам Линкольн билээ. Түүнийг залуудаа сайн бөх байсан гэдэг ба хүн бүхэнтэй барилдах дуртай байжээ. Түүгээрээ ч алдаршиж “Бөхийн алдрын үндэсний  танхим”-ын хүндтэй нэгнээр тодорч байсан гэдэг. Тэрбээр бусдаас зээлсэн өрөө шударгаар төлдөг байсан учир “Үнэнч Эйб” гэсэн хочтой байжээ.

Авраам Линкольн

3 Жанна д’Арк

Түүний амьдарч байсан цаг хугацаанд тайрмал үстэй бүсгүйтэй таарах ямар ч боломжгүй байсан юм. Түүх сударт бичсэнээр Жанна хүмүүсийн янз бүрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч, зөвтгөдөг байжээ. Түүний нэг нь тэрбээр урт үсээ тайруулсан явдал юм. Францын баатарлаг бүсгүйг өөд болсноос 500 жилийн дараа Польшийн нэг үсчин түүний үс засалтыг дэлхий нийтэд түгээн алдаршуулсан юм.

Жанна д’Арк

4 Альберт Эйнштейн

Аугаа их физикч Альберт Эйнштейн тэртээ 1955 онд биднийг орхин одсон. Тэрбээр артерийн гол судас нь тасарснаас болж нас барсныг эмч Томас Харви-ийн задлан шинжилгээгээр тогтоожээ. Тэрбээр зөвхөн цогцсыг нээгээд зогсохгүй алдарт эрдэмтний тархийг нь занданшуулсан байна. Дашрамд дурдахад энгийн хүний тархи 1400 орчим грамм жинтэй байдаг бол Альберт Эйнштенйи тархи 1230 грамм жинтэй байжээ.

Альберт Эйнштейн

5 Мэрилин Монро

Тухайн цаг үедээ хамгийн үзэсгэлэнтэй, амжилттай байсан энэ жүжигчин тун азгүй бөгөөд хүнд хувь амьдралыг туулсан юм. Түүний ээж нь удаан хугацаагаар сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан учир Мэрилин асрах газарт бага насаа өнгөрөөжээ. Охин 11 удаа үрчлэгдэж байсан ч бүгд буцааж асрах газарт нь өгч байсан гэдэг.

Мэрилин Монро

6 Карл VII

“Хаан үхлээ, хаан урт наслах болтугай” гэсэн алдарт ишлэлийг Карл YII-г хаан ширээнд залрахад буюу 1422  онд  анх удаа оршуулгын өмнө хэлж байжээ. Энэ үгийг төрийн эрх мэдэл нэг эзнээс нөгөөд шилжихэд хэлэгддэг байна.

Карл VII

7 Чарлз Дарвин

Байгаль судлаач, эрдэмтэн Дарвин нь биологийн тусгай боловсрол эзэмшээгүй гэдгийг цөөхөн хүн л мэдэх байх. Дарвин дунд сургууль төгсөөд гэр бүлийнхээ уламжлалаар Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны салбарт элссэн ч тун удалгүй гарахад хүрчээ. Шалтгаан нь ердөө Дарвин цус үзэж чаддаггүйд байсан юм.

Дарвин олон нээлт хийсэн хэдий ч хүн бичнээс үүссэн гэдгийг хэзээ ч батлаж байгаагүй. Тэр хүн болон бич хоёрт төстэй нийтлэг өвөг бий, гэхдээ энэ нь зарчмын хувьд огт өөр зүйл гэж үздэг байжээ.

Чарлз Дарвин

8 Юлий Цезарь

Юлий Цезарь хаа ч явсан толгойдоо цэцгийн хэлхээ зүүж явдаг байсан. Энэ нь ердөө түүний халзан толгойгоо л нуух гэсэн эрмэлзэлтэй нь холбоотой байсан юм.

Юлий Цезарь

9 Испанийн хаан Альфонсо XIII

Түүний хааны ордны хашаанд төрийн дуулалч гэх тусгай хүн байдаг байжээ. Альфонсо XIII  нь хөгжмийн ямар ч сонсголгүй хүн байснаас гадна төрийнхөө дууллыг бусад аянаас ялгаж чаддаггүй байжээ. Тиймээс төрийн дуулалч нь эзэн хаандаа төрийн дуулал эгшиглэх гэж байгааг урьдчилан сануулах үүрэгтэй байсан гэдэг.

Испанийн хаан  Альфонсо XIII

10 Хенри Форд

Алдарт Хенри Фордын компани эрүүл мэндийн хувьд хязгаарлагдмал хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ихээхэн ажилд авдаг байжээ. 1917 онд тус компанид хөгжлийн бэрхшээлтэй 6000 хүн ажиллаж байсан нь цаашдаа ч уламжлал болж өвлөгдсөн юм. Форд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэг төрлийн ажил хийхдээ илүү сайн бэлтгэгдсэн байдаг гэж үздэг байжээ.

Хенри Форд

11 Христофор Колумб

Дэлхийг тойрсон алдарт Колумб тун шартай хүн байсан гэнэ. Түүний нөхөд нэг удаа Колумба-д шинэ тив нээх тийм ч хэцүү зүйл биш шүү дээ гэж хэлжээ. Испанийн далайчинд тэр нь огт таалагдаагүй бөгөөд Колумб тэднээс өндгийг ширээн дээр босоогоор нь тогтоо гэжээ. Мэдээж хэн ч тогтоож чадсангүй. Дараа нь Христофор Колумб өндгийг босоогоор нь хүчтэй эргэлдүүлж харуулаад “За харав уу, шинээр тив нээх ийм л амархан байсан  юм даа” хэмээсэн гэдэг.

Христофор Колумб

12 Вольтер

Түүхийн сударт бичсэнээр Францын гүн ухаантан, жүжгийн зохиолч Вольтер кофенд маш их дуртай, өдөрт 50 аяга кофе уудаг хүн байсан гэдэг. Гэхдээ энэ нь та бидний мэдэх кофе биш, шоколад-кофений шүүс байсан юм шүү. Тийм өтгөн ундааг их уудаг байсан учир хүмүүс гүн ухаантныг богино насална гэцгээдэг байсан ч тэрбээр 83 насалсан билээ.  

Вольтер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()