15
Эмэгтэй хүнийг шоглосон ярианд баясаж инээдэг
Эмэгтэй хүнийг хүндэлдэггүй эр хүн сайн нөхөр болох нь юу л бол. Эрэгтэй хүний ямар төрлийн наргианд инээж байгааг нь анзаарч эмэгтэй хүнд хэр хүндэтгэлтэй ханддагийг мэдэж болдог гэнэ. Мөн хэрвээ та түүнээс эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хүндэлдэг эсэхийг нь асуухад, таны өөдөөс тоглоом шоглоом хийж байвал магадгүй тэр сайн нөхөр болж чадахгүй. Үүний зэрэгцээ өөрийгөө үргэлж таниас илүү ухаантай, чадалтай гэж бодож дорд үздэг бол таныг хүндлэхгүй байгаагийн илрэл юм.
14
Хамт байхдаа тань руу биш, өөр тийшээ хардаг
Таалагдсан хүн дээрээ харцаа тогтоон, ширтдэг нь хүний төрөлхийн чанар. Мөн хэнд татагдахаа хянаж чаддаггүй нь бүр ч илүү төвөгтэй. Тиймээс түүний харц танд ихийг хэлнэ гэсэн үг. Найз залуу тань тантай хамт байхдаа өөр бүсгүй рүү ширтэж байвал түүнд татагдсан байх магадлал өндөр. Тиймээс л дээр дурдсанчлан өөрийн эрхгүй харцаа түүн дээр тогтоож байгаа хэрэг. Гэхдээ та санамсаргүйгээр бусад руу харах, сээтгэнэсэн байдалтай харах хоёрыг сайн ялгаж, салгадаг байх ёстой.
Хэрвээ найз залуу тань болзож байхдаа үргэлж харц нь тэнэж, ийш тийшээ хардаг бол гэрлэсний дараа тэр байдал нь бүр ч дордох аюултай. Тэр нэгэнт таны нөхөр болсноос учир бусад руу зүгээр нэг ширтэх биш, цаашлаад сээтгэнэдэг болох эрсдэлтэй.
13
Таныг дэмждэггүй
Харилцаагаа урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд хосуудын хэн хэнээс нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг. Тэр тусмаа хосууд бие биеэ түшиж тулах нь маш чухал. Гэтэл заримдаа таны хамтрагч танд хэрэгтэй дэмжлэгийг үзүүлж чадахгүй байх нь бий. Бие биеэ ойлгож, дэмждэггүй харилцаа хэзээ ч удаан оршин тогтнодоггүй. Тиймээс таны үзэл бодол, зорилго, хүсэл мөрөөдлийг дэмждэггүй хүнтэй амьдрах нь амьдралыг маш хүнд бэрх болгодог.
12
Ээжтэйгээ хэтэрхий, бүр хэтэрхий дотно
Ээждээ хайртай, ээжтэйгээ дотно байх нь мэдээж муу зүйл биш. Гэхдээ хэтэрхий дотно, ээжээсээ хамааралтай байх нь муу нөхөр болох нэг шалтгаан болдог байна. Хэрэв түүний бүх зүйл ээж дээр нь тулгуурладаг бол гэрлэснийхээ дараа эхнэрээ яг л хоёр дахь ээж шигээ байлгахыг хүсдэг. Гэртээ хоол бэлэн болохыг хүлээж, бүх аяга таваг угаагдаж дуусахыг зүгээр л хараад сууна гэсэн үг юм.
11
Та түүний өмнө үргэлж гайхам сайхан байх ёстой мэт санагддаг
Үерхлийн эхэн үед хосуудын хэн хэн нь хамгийн сайхнаараа байхыг хичээдэг. Тиймдээ ч эхэндээ бие биедээ үргэлж сайн, сайхан талаа харуулж, таалагдах гэж чармайдаг. Гэвч цаг хугацаа өнгөрч дотносох тусам сайн, муу бүх л зан чанараа харуулж эхэлдэг. Тэр үед таныг байгаагаар тань хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол сайн нөхөр болж чадахгүй гэсэн үг. Тиймээс ямар ч үед таныг хайрладаг хүнийг сонгоорой.
10
Тэр таныг цаг ямагт өөгүй төгс харагдуулахыг хүсдэг
Та түүний өмнө цаг үргэлж толгойноосоо хөл хүртлээ өөгүй төгс төгөлдөр харагдах ёстой мэт санагддаг уу? Найз залуу тань таныг хувцсаа буруу сонгосон, үсээ зохимжгүй засуулсан үед үргэлж шүүмжилж өөгүй төгс харагдуулахыг хүсдэг бол тэр сайн эр нөхөр болж чадахгүй.
9
Гэр бүлдээ цаг зарцуулах нь түүний хувьд тийм ч чухал биш
Та түүнийг нөхрөө болгоно гэдэг нь түүнтэй нэг гэр бүл болно гэсэн үг. Тиймээс нөхрөө сонгохоосоо өмнө гэр бүлийн харилцаанд хэр зэрэг ач холбогдол өгдөг гэдгийг нь сайтар шалгах хэрэгтэй. Хэрвээ түүний хувьд гэр бүл нь хамгийн чухал биш бол заримдаа тэр таны эр нөхөр, гэр бүлийн тань гишүүн биш мэт сэтгэгдэл төрөх болно.
Мэдээж тэрбээр бүх цагаа гэртээ, тантай болон хүүхдүүдтэйгээ “наалдаж” өнгөрөөх албагүй ч, тодорхой хэмжээнд цаг зарцуулдаг байх нь гэр бүлийн харилцаанд сайнаар нөлөөлдөг. Ээж, аавтайгаа уулзахаа ч мэддэггүй, гэр бүлд нь шинэ гишүүн мэндлэхэд ч очиж амждаггүй хүн сайн нөхөр болж чадахгүй нь лавтай.
8
Хэт их худлаа ярьж үнэнийг нуудаг
Заримдаа үнэн үг хатуу байх нь бий. Гэвч шударга байдал бол эрүүл, бат бөх харилцааны үндэс суурь байдаг. Зарим судлаачдын хувьд шаардлагатай үед хамтрагчдаа худал хэлэхийг хэвийн гэж үздэг ч, хэт их хуурч мэхлэх нь нөхцөл байдлыг буруу тийш эргүүлдэг. Хэдийгээр таны санааг зовоохгүй гэсэндээ эсвэл ямар нэг зүйлээс хамгаалах гэсэндээ худал хэлсэн байж болох ч, хоёр хүн хамтдаа амьдрахад тэдний дунд бүх л зүйл зайлшгүй үнэн байх ёстой. Тиймээс худал ярьдаг хүнтэй гэрлээд жаргалтай байж чадах эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.
7
Хэтэрхий төгс амьдралтай харагдах гэж хичээдэг (Санхүүгийн байдлаа ч тооцдоггүй)
Мэдээж жаргалтай, төгс амьдралыг хүсэх нь буруу биш. Гэвч тийм харагдахын тулд санхүүгээ ч тооцолгүй зугаа цэнгэлд автан, амар хялбар, жаргалтай байхыг хичээдэг хүмүүс зөндөө байдаг. Хэрэв та тийм хүнтэй цуг амьдарвал түүний нөлөөнд автан, зугаа цэнгэл хөөж, санхүүгийн эрсдэлд орох аюултай. Тэр тусмаа та мөнгө, санхүүдээ хариуцлагатай ханддаг, ажил хэрэгч хүн бол дээр дурдсан зан ааштай хүнтэй бүр ч тохирохгүй. Санхүүгийн тооцоотой, буурь суурьтай хүн сайн нөхөр болж чаддаг гэдгийг санаарай.
6
Бүх зүйлд хөнгөн ханддаг залуу
Амьдралд нухацтай ханддаггүй, бүх зүйлийг амар хялбар байлгадаг залуус нэг талаараа гайхалтай нөхрүүд болдог. Гэвч энэ байдал нь хэрээс хэтэрч ямар ч зорилго тэмүүлэлгүй, амбицгүй зүгээр л нэг амар тайван, жаргалтай хүн байгаад байвал бүх зүйл эсрэгээрээ эргэнэ. Ажилдаа анхаардаггүй, шөнөжин наргиад өглөө нь ажлаасаа хоцордог, амралтын өдөр бүрийг унтаж өнгөрүүлдэг хүн сайн нөхөр болох нь юу л бол.
5
Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлсэн
Энэ төрлийн залуу бол дурдсаны яг эсрэг төрлийн хүн юм. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэт шаргуу ажилладаг, яг л тантай биш ажилтайгаа гэрлэсэн мэт аашилдаг хүн гэр бүлдээ хангалттай цаг, сэтгэл, хичээл зүтгэл гаргаж чаддаггүй. Тиймээс ажил, амьдралдаа адилхан анхаардаг хүнийг сонгох нь чухал.
4
Түүний зорилго таныхаас тэс өөр
Хосуудын бие биеэсээ тэс өөр байх байдал нь харилцааг маш сонирхолтой болгодог. Учир нь хүн өөрөөсөө өөр хүнд хүчтэй татагддаг ба тийм төрлийн хосууд нэг нэгнээсээ их зүйл сурдаг. Гэсэн ч хосууд зарим зүйл дээр адилхан ашиг сонирхолтой байж чадвал харилцаа нь эрүүл бөгөөд урт удаан үргэлжилдэг. Хосууд заавал ижил сонирхолтой байх албагүй ч, амьдралын зорилго нь нийцтэй байх ёстой. Нөхрийн тань мөрөөдөл хичнээн гайхалтай байлаа ч таныхаас тэс өөр бол асуудал үүсэх болно. Энэ нь хэдийгээр тэр муу нөхөр болно гэсэн үг биш ч таны хувьд таатай байхгүй л болов уу?
3
Түүний гэрлэлтийн талаарх ойлголт нь хэт хуучинсаг
Ихэнх тохиолдолд хосууд гэрлэлтийн талаар өөр өөр ойлголттой байдаг. Тэгвэл өөртөө “төгс” тохирсон нөхөртэй болох алтан дүрэм бол гэрлэлтийн талаар өөртэйгөө ижил ойлголттой хүнийг олох явдал юм. Хэрэв найз залуу тань гэрлэлтийн талаар хэт хуучинсаг үзэлтэй бол энэ нь танд бүхнээ зориулахгүй л гэсэн үг. Учир нь эрт дээр үед гэрлэлтийг өмчийн харилцаа мэтээр ойлгогддог байсан. Тухайлбал, хуучинсаг үзэлтэй залуу гэрлэснийхээ дараа таныг эхнэрээ, хамтрагчаа биш өөрийн өмчөө гэж үзэх магадлалтай гэсэн үг юм.
2
Тантай насан туршдаа хамт байж чадахгүй эрэгтэй
Орчин үед зарим гэрлэлт тийм ч удаан үргэлжлэхгүй байх нь элбэг болсон. Тиймээс шийдвэр гаргахын өмнө сайтар бодох хэрэгтэй. Хамгийн гол нь таныг сүүлчийн амьсгалаа хураах хүртэл хажууд тань байж чадахааргүй хүнтэй гэрлэж, амьдралаа зовлонд бүү унагаарай.
1
Хүнтэй гэрлэхийг хүсдэггүй эрэгтэй
Гэрлэлтийг таашаадаггүй, эсэргүүцдэг хүмүүс их байдаг. Энэ төрлийн хүмүүс сайн нөхөр болж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Учир нь хүчээр эсвэл сэтгэлийн дарамттай тантай гэрлэсэн хүн өөрөө жаргалтай байж чадахгүй ба таныг ч жаргалтай байлгаж чадахгүй. Тиймээс тантай гэрлэлтийн талаар адил итгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй хүнийг сонгох нь хамгийн зөв сонголт байх болно.