1
Хоёр Герман нэгдэж, хүн бүр баярын хундага өргөж байхад Ангело Меркел унтаж байлаа
Ангелa Меркел-ийг маш хашир, зарчимч хүн гэдгийг батлах нэгэн жишээг дурдъя. 1989 онд Берлиний хана нурж, хоёр Герман нэгдсэн түүхэн шөнө Зүүн Германд байсан Меркел Баруун Германд очиж, танихгүй хүмүүстэй “Нэгдлийн” баяраа тэмдэглэжээ. Гэсэн ч тэрбээр тийм ч удаан зугаацсангүй. Маргааш нь ажил дээрээ нойрмоглохгүйн тулд, тэрхүү гайхамшигт түүхэн баярыг шөнөжин зугаацан өнгөрөөхийн оронд хангалттай унтаж амрахыг илүүд үзжээ. Тиймээс баяраа орхин гэртээ харьж, ажилдаа явах бэлтгэлээ базаагаад унтсан байна. Меркел-ээс бусад бүх хүмүүс тэр шөнө шөнөжин наргиж хоносон гэдэг.
2
Түүний нохойноос айдгийг Путин мэднэ
Меркел-ийг нохойноос айдаг гэдгийг бүгд мэдэх бөгөөд Оросын Ерөнхийлөгч Владимер Путин энэ айдсаар нь дамжуулан өөртөө ашигтай байдал бий болгохыг оролдож уулзалтандаа нохой авч очиж байсан удаатай. Гэвч Путин өөрийн лабрадор рэтриэвэр үүлдрийн Конни нохойгоо уулзалтад авч очсон нь Меркел-ийг айлгах зорилготой байгаагүй гэж залруулж байсан юм. Тэр уулзалтын үеэр Меркел их л түгшингүй байсан нь хэнд ч илхэн харагдаж байжээ.
Энэ талаар хожим Меркел хэлэхдээ “Би түүнийг яагаад тэгснийг ойлгож байна. Тэр надад эр хүн гэдгээ мэдрүүлэхийг хүссэн байх. Бас тэрбээр өөрийн сул талаас айдаг” хэмээн хэлжээ.
3
Меркел-ийн алдарт “диамонд” буюу алмаз гарын хөдөлгөөн нь маш их түүх, утга учрыг агуулдаг.
Меркел-ийн гарын байрлал нь Германчуудын дунд “Меркелл ромбус” гэгддэг бол Америкчуудын дунд “Меркел диамонд” гэдгээрээ алдартай. Тэрбээр ихэвчлэн ийнхүү хоёр гарынхаа хурууны үзүүрийг нийлүүлж, алмаз шиг хэлбэр үүсгэдэг билээ. Түүний нам 6 жилийн өмнө “Германы ирээдүй зөв хүний гарт” хэмээх томоохон үйл ажиллагаа явуулах үеэрээ “Меркел диамонд”-ыг онцлох “лого”-гоо болгож байжээ. Түүний дэмжигчдийн үзэж буйгаар алмаз нь хүч чадал болон амар тайвныг билэгддэг байна.
4
Ангелa нь Angie Kazmierczak, Kasi, Mutti гэх зэрэг олон нэртэй
Ирээдүйн канцлер Ангелa Каснер 1977 онд физикч Улирч Меркел-тэй (Ulrich Merkel) гэрлэснээр Ангелa Меркел болжээ. Хэдийгээр уг гэрлэлт таван жил үргэлжлээд дуусгавар болсон ч Ангелa хуучин нэрээ сэргээх эсвэл шинэ нөхөр Йоахим Сауэр-ийн /Joachim Sauer/нэрээр овоглохыг хүсээгүй юм.
Түүний Каснер хэмээх нэр анх Казмиеркзак байсан бөгөөд энэ нэрийг түүнд 1930 онд өвөө нь өгчээ. Харин залуу насанд нь Каси гэж дууддаг байсан нь яваандаа Каснер болсон түүхтэй.
Харин ажлынхан нь түүнийг Мутти гэж хочилдог бөгөөд энэ нь “Ээж” гэсэн утгатай үг аж. Анхандаа энэ нэр нь доромжилсон утгатай байсан ч цаг хугацаа өнгөрөхөд Ангело болон түүний фенүүд нь хүлээн зөвшөөрчээ.
5
Түүний нөхөр “Дуурийн амин сүнс” гэгддэг
Меркел-тэй гэрлээд 20 орчим жил болж буй Жоачим Сауэр нь олны анхаарлын төвд байхаас зайлсхийдэг нэгэн. Берлиний Их Сургуулийн онолын химийн профессор тэрбээр эхнэртэйгээ хамт Баярутын дуурийн наадамд оролцсоноос хойш түүнийг хэвлэлийнхэн дуурийн амин сүнс хэмээн алдаршуулах болжээ. Энэ нь түүний эхнэртэйгээ хамт дуурь үзэх дуртайгаас үүдсэн юм.
Меркел-ийн нөхөр хэдийгээр олны өмнө гарах дургүй ч, 2017 онд Хамбург хотноо болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, хүмүүстэй мэндчилэн, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хөлөг онгоцны аялал, өдрийн хоол, лекц зэрэгт оролцсон байна.
6
Тэр эрсдэлээс айдаг байсан
Меркел 9 настайдаа биеийн тамирын хичээл дээрээ усан сан руу үсэрч орохоос айж, бүтэн 45 минут үсрэлтийн тавцан дээр хөдөлгөөнгүй зогссон гэдэг.
7
Меркел-ийн шинжлэх ухааны мэдлэг
Тэрбээр физикийн шинжлэх ухааны эрдмийн зэрэгтэй ба квант химийн докторын зэрэгтэй. Зарим хүмүүс түүний улс төрч болсон нь аливаа асуудалд аналитик байр сууриас ханддаг шинжлэх ухаанч чанараас нь болсон ч гэж үздэг. Тэрбээр Зүүн Германы онолын химийн салбар дахь цорын ганц эмэгтэй юм.
8
Меркел-ийн ухаалаг шийдвэр
1970-аад оны сүүлээр Меркел-д инженерийн сургуулийн туслах профессорын ажлаа орхиж, Зүүн Германы нууц хүчин болох Штаси-д (East German secret police) элсэн орох хүсэлт тавьжээ. Гэвч тэрбээр татгалзсан юм. Учир нь өөрийн сул амнаас болж сайн тагнуулч болж чадахгүй гэж боджээ. Хэрвээ тухайн үед Штаси-д элссэн бол хожим Германы улс төрд орох эрхгүй болох байсан юм. Яагаад гэвэл хоёр Герман нэгдсэний дараа зарим улс төрчид өмнө нь Штаси-тай холбоотой байсан нь илэрч суудлаасаа буухаас аргагүйд хүрсэн байна.
9
Түүний сэтгэлийн хямрал
Меркел анхны нөхрөөсөө салсны дараа "Friedrichstrasse"-ийн галт тэрэгний буудлын ойролцоох байранд хууль бусаар оршин сууж, архидан согтуурч байжээ. 30 насных нь төрсөн өдрөөр аав нь түүн дээр очиж тэнэглэлээ зогсоохыг шаардсан байна.
10
Меркел-ийн нууц авьяас
Меркел маш сайн тогооч бөгөөд чавганы бялуу хийх их дуртай нэгэн. Тиймдээ ч өмнө нь бялуу хийж, тогтсон хэдэн супермаркетуудад бэлэн мөнгөөр худалдаалдаг байжээ. Тэрбээр Нигерийн Ерөнхийлөгч асан Гүйлук Жонатан-д нөхөртөө өдөр бүр өглөөний цай бэлдэж өгдөг гэж хэлж байсан аж.
11
Меркел хөл бөмбөгд үнэхээр их дуртай
Меркел Германы хөл бөмбөгийн баг хожих бүрд баяр хүргэхээр хувцас солих өрөөнд нь очдог. Нэг удаа баяр хүргэхээр очоод алдарт тоглогч Bastian Schweinsteiger-ийг нүцгэн байхад нь санамсаргүй харсан гэдэг шүү.
Бонус: Тэр оюутан байхдаа бусдын адил цагийн ажил хийдэг байсан
Меркел коллежид байхдаа диско үдэшлэг дээр бартендэр хийдэг байжээ.