Нүдээрээ зурдаг зураач

2013-10-07, 23:51
21,331
27 настай Гранато Леандро (Granato Leandro) нь хамар нүд хоёрын хооронд байдаг ер бусын холбоосныхоо тусламжтайгаар 0,85 литр хүртэл усан будгаар шүрших чадвартай ажээ. Ээлжит бүтээлээ хийхэд аргентин зураачид 10 минутаас хэдэн сар хүртэл хугацаа шаардагддаг байна. Харин түүний бүтээлийн үнэ 2000 доллараас эхэлдэг гэнэ.
Нүдээрээ зурдаг зураач
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өөрийн ер бусын энэ чадвараа Гранато бүр хүүхэд байхаасаа мэдсэн бөгөөд одоо тэрээр үүнийгээ урлагийн ховор бүтээл хийхэд ашиглаж байна.

«Бүр бага байхын миний хамар нүд хоорондоо өвөрмөц холбоотой болохыг мэдсэн. Томрох тусмаа хамарт орсон агаар болон шингэн, миний нүдээр гарч болохыг ойлгож эхэлсэн. Одоо би урлагийн ертөнцөд уран зургийн шинэ хэв маягыг бий болгож байна.»— гэж тэр ярьсан байна.



Шинийг санаачлагч-зураачийн үгээр бол өөрийн амьдралыг уран зурагт зориулахад бэлэн болсон гэж түүнийг шийдэх үед гэр бүл, түүнчлэн ихэнхи найз нөхөд, танилууд нь түүнийг галзуурсан гэж үзэж байжээ. Гэвч урлагийн их ертөнц зураачийг болон түүний хэв маягыг хүлээн зөвшөөрсний дараа тэд эндүүрсэн болохоо ойлгосон байна.



Гранато нүдийг гэмтээхгүй тусгай будгийг боловсруулах, түүгээр зурах сургалтанд 2 жилийг зарцуулсан байна. Аргентин эр иймэрхүү маягаар зурах чадвартай Дэлхийн цорын ганц хүн гэж өөрийгөө үздэг ажээ.

Ойрын хугацаанд тэр Аргентины хүүхдийн хавдар судлалын эмнэлэгт туслахын тулд буяны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()