Эрдэмтэд бусдын анхаарлыг гадаад төрхөөрөө хэрхэн өөртөө татах талаар ингэж зөвлөжээ

Бид гоо үзэсгэлэнг өөрийн гэсэн ойлголтоор хүлээн авдаг. Гэхдээ ямар ч үед хүмүүс нэг нэгнийгээ гадаад төрхөөр нь угтдаг зарчим үйлчилдэг учир та юуны түрүүнд өөрийн загварлаг байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Эрдэмтэд бусдын анхаарлыг гадаад төрхөөрөө хэрхэн өөртөө татах талаар зөвлөгөөг өгсөн байна.

Эрдэмтэд бусдын анхаарлыг гадаад төрхөөрөө хэрхэн өөртөө татах талаар ингэж зөвлөжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нарны шил зүүх

Хэдийгээр нүд рүүгээ харж ярих нь чухал ч Британийн Ноттингем Трент Их сургууль (Nottingham Trent University)-ийн багш хар шилтэй хүмүүс илүү загварлаг, харц булаасан харагддаг болохыг ажиглажээ. Нарны шил нь нүүрний хэлбэрийг засаж, сайхан царайтай харагдуулдаг гэнэ. Үүнээс гадна бараан шил зүүсэн хүн нууцлаг харагддаг бөгөөд танихгүй хүнтэй ойлголцоход илүү хялбар байдаг. Мөн алдартай, тансаг байдлыг илэрхийлнэ. Учир нь алдартангууд ихэнхидээ нарны бараан шил зүүж харагддаг.

Нарны шил зүүх

2 Өөрийн гэсэн дэмжлэгтэй болох

Хэрвээ та анхны уулзалтаараа хэн нэгний анхаарлыг татахыг хүсэж байвал тухайн хүн дээр ганцаараа биш найзуудтайгаа цуг очоорой. Ганцаараа байгаа хүн болон бүлэг хүмүүсийн дунд буй хүмүүсийн зургаар судалгаа хийхэд бүлэг хүмүүсийн дунд байгаа хүн нь илүү дур булаам харагдаж байсан гэнэ. Тухайн хүн эргэн тойронд буй хүмүүсийнхээ бүх сайн талыг өөртөө шингээж харагдуулдаг юм байна. Тиймээс хэрвээ та ямар нэгэн алдартантай хамт харагдвал та маш олон шүтэн бишригчтэй болох бололтой.

Өөрийн гэсэн дэмжлэгтэй болох

3 Өөрийн гэсэн үнэрийг олох

Эрдэмтэд, таны үнэр таныг хэрхэн хүлээж авахад ихээхэн хамаардаг болохыг батлажээ. Үнэрлэх мэдрэмжийн ачаар бидний тархинд мэдээлэл очиж, тухайн хүнийг хэрхэн хүлээж авахыг шийддэг байна. Жишээлбэл: Эмэгтэйчүүд эрэгтэй хүний хөлс үнэрлэсний дараа тайвширч, сексийн сэрэл нь хөдөлж байсан гэнэ.  Эрдэмтэд хурц биш өөрийн биеийн үнэрэнд ууссан үнэртэнг сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Харин Британийн Daz компанийхан эмэгтэйчүүдэд бензин, принтерийн хор, савхин эдлэлийн үнэр илүү таалагддаг гэсэн дүгнэлтийг гаргажээ. Харин эрчүүд уруулын будагны үнэр, хүүхдийн тос, шарсан хоолны үнэрт дуртай гэнэ.

Өөрийн гэсэн үнэрийг олох

4 Эрэгтэй, эмэгтэй хувцсыг хослуулах

Ихэнхи хүмүүс эмэгтэйчүүдэд жентлемен залуу, харин эрэгтэйчүүдэд бяцхан гүнж таалагддаг гэсэн ойлголттой байдаг. Бодит байдал дээр энэ тийм биш бөгөөд зөвхөн хувь хүний сонирхлоос бүх зүйл хамаарна. Судалгаанаас харахад эрэгтэй, эмэгтэй хувцсыг хослуулсан хүмүүс илүү анхаарал татахуйц, секси, авъяаслаг харагддаг гэнэ. Тиймээс хэн нэгний анхаарлыг татахын тулд өдөр бүр банзал, даашинз, өндөр өсгийт өмсөх хэрэггүй бөгөөд хааяа ч болов дөрвөлжин хээтэй цамц, жийнсэн өмд өмсөж болно. Өөр нэгэн судалгаанаас харахад эмэгтэйчүүд эелдэг царайтай залуучуудтай холбоо тогтоохоос татгалздаггүй гэнэ.

Эрэгтэй, эмэгтэй хувцсыг хослуулах

5 Амттангаар дайл

Зүрх сэтгэлд нь хүрэхийн тулд хоолоор дайл гэсэн үг байдаг. Эрдэмтдийн тогтоосноор энэхүү үг нь эрчүүдэд төдийгүй эмэгтэйчүүдэд үйлчилдэг гэнэ. Хүүхэд байх үеэс эхлэн хоол нь ээжийн анхаарал халамжтай холбоотой байсан. Бусдыг дайлснаар бид өөрийн зочломтгой занг илэрхийлэхээс гадна тухайн хүнийг хэцүү үед тайвшруулдаг. Тиймээс халаасандаа чихэртэй явж өөрт таалагдсан хэн нэгнийг дайлж байгаарай.

Амттангаар дайл

6 Нохойтой болоорой

Нохойтой хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг илүү их татдаг болохыг эрдэмтэд батлажээ. Жишээлбэл: Нохойгоо салхилуулж буй эрчүүдэд эмэгтэйчүүд утасны дугаараа нохойгүй эрчүүдээс 3 дахин илүү өгч байсан гэнэ. Энэ нь нохойтой хүн халамжтай, урт удаан холбоо тогтоох боломжтой хүмүүсийн тоонд багтдагтай холбоотой гэжээ.

Нохойтой болоорой

7 Нуруугаа хотойлгох

Сайхан зураг дарахын тулд эмэгтэйчүүд ихэнхидээ нуруугаа хотойлгодог. Тэгвэл Техассын Их сургуулийн судалгаанаас харахад эрчүүдэд нурууны хотойлт маш ихээр таалагддаг гэнэ.  Учир нь эрт дээр үед хотгор нуруутай эмэгтэйчүүд жирэмслэлтийг хялбархан давж байсан бөгөөд эрчүүдийн нүдэнд илүү бие даасан харагддаг байжээ.  Энэ нь бидний зарим сонирхол эрт дээр үетэй холбогддог болохыг батлаж байна.

Нуруугаа хотойлгох

8 Хэт их бэлтгэл хийсний хэрэггүй

2015 оноос цахим ертөнцөд (Dad Bod) хэмээх эрчүүдийн биеийн галбирын тодорхойлолт тархсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд төгс галбир бөгөөд бага зэрэг пивоны гүзээ болон спортлог бие галбирын дунд байдаг гэнэ. Энэ төрлийн эрчүүд нь хааяа биеэ сул тавих дуртай бөгөөд хэзээ ч өөрийнхөө галбирыг золиосонд хаядаггүй. Тэд бэлтгэл болон эрүүл хооллолтын донтон биш. Эдгээр залуучуудын хажууд эмэгтэйчүүд илүү тайван байж чаддаг бөгөөд өөрийн төгс биш галбирт санаа зовдоггүй байна.  Хэт их булчин нь хөгжсөн галбир орчин үед моодноос  гарсан бөгөөд хүн бүрт натурал галбир таалагдах болсон гэнэ.

Хэт их бэлтгэл хийсний хэрэггүй

9 Шаардлагатай үед инээмсэглэ

Инээмсэглэл хүнийг тэс өөр хүн болгодог гэдгийг бид мэднэ. Британийн Их сургуулийн судалгаанаас харахад  эмэгтэйчүүдийн инээмсэглэл эрчүүдэд хамгийн их таалагддаг болохыг батлажээ. Харин эмэгтэйчүүд эрчүүдийн бардам зан болон ичингүйрсэн байдлыг илүүд үзсэн байна.

Шаардлагатай үед инээмсэглэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()