Японы шорон ямар байдаг вэ?

2019-03-02, 16:22
7,988

Японы шоронгууд маш цэвэрхэн, ямарваа зөрчил тэмцэл гардаггүй, сахилгын камер гэж байхгүй, хоригдлууд "хулгана шиг" чимээгүй байх ёстой. Гэвч тийм байтал олон улсын шинжээчид Японыг дэлхийн хамгийн аймшигтай шоронтой улсуудын нэг гэж үздэг. Яагаад тэр юм бол?

Японы шорон ямар байдаг вэ?

Японы шоронд бусад орнуудынхтай адил дэг, атаманууд гэж байдаггүй. Гэхдээ тэнд торны ард нэгэнт суусан хүмүүс бүхий л эрхээ алдаж, инээхдээ хүртэл тодорхой заасан журмаар инээх ёстой болсон байдаг. Учир нь японы хоригдлууд хүн рүү харж болохгүй, юу ч ярьж, асууж болохгүй гэсэн дүрэмтэй. 

Хоригдлуудад хувийн хүсэл тэмүүлэл гэж байх ёсгүй. Үүний тулд тэднээр өдөр бүр ижилхэн, ямар ч утга учиргүй ажил хийлгэдэг. Жишээлбэл цаасыг олон дахин нугалаад буцааж дэлгэх гэх мэт. Яаж алхах, хаана алхах, хэзээ алхахыг ч нарийн заасан дүрэм тэнд үйлчлэх тулд яваандаа хоригдлуудын тархины өөрийн гэсэн ажиллагаа байхгүй болж эхэлдэг байна.

Хөлөө нугалж сөхрөн суух нь Японы уламжлалт суулт бөгөөд "Сейза" гэж нэрлэгддэг. Харин хоригдлууд өдөрт хэдэн цагийн турш тэгж суух ёстой. Байнга "сейза" суултаар сууснаар яваандаа булчин, үений хөгжил зогсож хатангиршиж эхлэдэг байна. Ингэснээр гэнэт босоход хүндрэлтэй болдог. Дүрэм зөрчсөн хоригдлууд жижигхэн камертаа өдөржин сөхөрч суух шийтгэл амсдаг.

Шоронгийн эмнэлэг нь зүгээр л нэр төдий, эмч нар тэнд ажиллахыг огт хүсдэггүй тул хоригдлуудын хувьд өвчнөө эдгээнэ гэдэг бараг бүтэшгүй зүйл аж. Ихэнх шоронгууд нь эрчим хүч хэмнэх зорилгоор халаалт ажиллуулдаггүй, хоригдлуудыг дулаан хувцас, хөнжлөөр хангадаггүй. Гэхдээ шорон доторх ариун цэвэр сайн тул халдварт өвчин гардаггүй аж.

Хоригдлууд тав тухыг мэдрэх хориотой. Унтахдаа заавал дээшээ харж, гар хөлөө дэлгэж унтах ёстой. Байрлалаа солих аваас харгалзагчийн бороохойн амтыг мэдрэх болно.  

Цаазаар авахуулах ял авсан хэрэгтнүүдэд ялын гүйцэтгэх хугацааг огт мэдэгддэггүй. Тиймээс тэдэнд үхлээ хүлээнэ гэдэг үхэхээс ч илүү тарчлаан болж хувирдаг. Заримдаа цаазлуулах хүртлээ хэдэн жил  хүлээх явдал ч гардаг байна.

Жирийн япончуудын хамгийн том айдас бол шорон бөгөөд тэндхийн хаалгыг татахгүйн тулд юуг ч хийхэд бэлэн байдаг. Учир нь шоронг нэг л зүглэсэн бол буцаж ирэхгүй байх магадлал өндөр. Тиймдээ ч Япон улс хүн амын тоонд ноогдох ял эдлэгчдийн тоо маш бага, гэмт хэргийн гаралт ч тэнд бага байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()